Jimin

352 20 6
                                    

Тэр намайг эдгэхээргүй хэмжээнд мансууруулчхаж.



"Залуу үеийн алдартан 24 настай Ким Үжи нь өнгөрсөн шөнийн 02 цаг 00 минутанд гэрээсээ хулгайлагдсан нь хэвлэл мэдээллийнхнийг төдийгүй иргэдийг хүртэл цочроогоод байна аа! Мөн тэрээр шөнийн 00 цагт хулгайлагдахаасаа хоёрхон цагийн өмнө "Би зүгээр л хүн." гэх учир битүүлэг нийтлэл оруулсан нь энэ хэргийг улам л хачирхалтай болгож байгаа билээ."


Хүн бүр л хөөрхий бүсгүйд санаа зовж, нийтлэл бичнэ. Цагдаа нар түүнийг эрэн хайж эхэлсэн ч алга болохоосоо өмнө оруулсан нийтлэл нь түүнийг өөрөө энэ бүхнээс зугтаасан гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэж хүмүүс түүний асуудал дээр хоёр хуваагдан талцацгаана.

Хэрэг үйлдэгдсэнээс арван цагийн дараа хүн бүр цочролд орлоо. Цахим ертөнцөд эрчээ аваад буй порно бичлэг. Гол дүр нь өнөө хулгайлагдсан гоо үзэсгэлэн аж.


Үдийн арван хоёр цаг. Хүйтэн цементн дээр эмэгтэйн нүцгэн бие тухгүй гэгч нь хаягджээ. Эхээс төрсөн биен дээр нь ганцхан цагаан цамцны өөдөс л үлдэж. Хүйтэн баганатай хүлж уяад сэрхийг нь хүлээх нэгэн тун догдлонгуй байх шиг. Үжи сэрэхдээ толгойгоо даасангүй. Хулгайлагдахгүй гэж тэмцэхдээ төмөр цохиураар толгойдоо дэлсүүлээд авсан тэр цус нь урсаад хатчихсан толгойгоо яаж ч даах билээ.

"Сэрчихлээ!"

Эр хүний бүдүүндүү хоолой цовоо гэгч ийн дуугараад удалгүй алгаа ташина. Үжи нүүрнийхээ урдуур орсон үснийхээ завсраар харах гэж үзэн нүдээ нарийсган өлийнө.

"Жимин?"

Ганц нэгхэн харж зүс тогтоосон арын ажилтан нь урд нь зогсоод байж байсанд тэр сульдсан хоолойгоороо түүний нэрийг дуудлаа. Залуу хөөрөн баярлаад түүний гуян дээр сууж хоёр гараараа нүүрнээс нь атгалаа. Тэрээр үсийг нь илэн хойшлуулаад оч гялалзсан нүдээрээ баярын мишээл тодруулж түүний царайг нэгд нэгэнгүй ажна.

"Тийм ээ хайрт минь! Тийм! Намайг мэддэг байх нь ээ! Гэтэл би ямар тэнэг юм бэ? Чамайг намайг анзаардаггүй л гэж боддог байлаа!"

Солиорчихсон хүний хар тунгалаг нүд цоолчих шахам ширтэх Үжид маш тухгүй. Нүдээ аниад тэргүүнээ доошлуулахад нь залуугийн инээмсэглэл тэр дороо арилан Үжи түүний уурыг хүргэж орхилоо. Жимин үснээс нь татан гэдийлгээд өөр рүүгээ харахыг тушаалаа.

"Хар! Нүд рүү минь хар гуйя хайрт минь! Үжи хар!"

Түүний нэрийг ахин дахин дуудахдаа тачаадаж бас таашаал авах нь Үжигийн дотрыг зурах шиг муухай санагдав. Тэвчилгүй нүдээ нээхэд нь залуу түүнийг дуулгавартай охин хэмээн магтана.

Smut'sWhere stories live. Discover now