JYP энтэртаймэт. Нэгэн хөвгүүн чамдантай хувцас болон тaс хар цүнх үүрсээр дотогш орлоо. Өнөөдөр тэрний эхний өдөр бэлтгэгдэгч болж байгаа. Тэндхийн ажилчинтай уулзаад байрлах газартай ирэн авчирсан зүйлүүдээ янзалж тавиад бусад бэлтгэгдэгч нартай уулзахаар гарлаа.Бүжгийн өрөө , Дуу бичлэгийн өрөө, Хоолны танхим , хэдэн хүмүүстэй танилцсаар хамгийн сүүлд "Амралтын өрөө" гэх бичигтэй өрөө рүү орвол буйдан сууж байсан бэлтгэгдэгч нар бүгд түүн рүү нэгэн зэрэг хар лаа . Мину эвгүй ч гэмээр юм уу болж эхлэхэд юутай ч өөрийгөө танилцуулах хэрэгтэй гэж бодсоор.
"Сайн байцгаана уу! Намайг И Мину гэдэг 19 настай өнөөдөр эхний өдөр маань" хэмээн тайван бөгөөд товчоор өөрийгөө танилцуулж дуусгахад бүгд ширтэхээ болиогүй ч цаана суух малгайтай цамцныхаа дээрээс яак давхарлаад өмсчихсөн бас дээрээс саравчтай малгайтай хөвгүүн түүн рүү бусдаас ч илүү бүүр муухай ч хараад байна уу? гэлтэй ширтэнэ.
Бэлтгэгдэгч нар ч түүнд өөрсдийгөө танилцуулна.
"Бан Чан чамаас нэг насаар л ах ахлагч "
"Сынмин, Ким Сынмин 17той вокал"
"Хван Хёнжин, адилхаан 17той бүжигчин"
"Ян Жонин, вокал бас хамгийн бага нь 16тай"
"Со Чанбин рэппэр танаас нэгээр дүү шүү ах хүү"
"Феликс, И Феликс Ёнбуг , Феликс гэж дуудаарай бас 17той бүжигчин би ч бас энд саяхан Австралиас ирсэн солонгос хэлэндээ жаахан тааруу шүү Мину ахаа" хамгийн сүүлчийн хөвгүүнд өөрийгөө хамгийн дэлгэрэнгүй танилцуулсан нэгэн байлаа, эелдэг хөөрхөн хөвгүүн.
Бүгд л өөрсдийгөө танилцуулж дуусаж хамгийн сүүлд Минуг хамгийн их ширтэж байсан нэгэн үлдсэн байлаа. Мину түүнийг дээрээс нь доош гүйлгэж хараад "Жижигхэн жаахан хүүхэд" гэх л дүгнэлтэд хүрлээ.
Тэр түүн рүү дөхсөөр.
"Хан Жисон, рэппэр..биш ээ бүгдийг нь хариуцдаг рэпп, вокал, бүжиг гээд бүгдийг нь" гээд дуржигнуулж орхилоо түүнийг ярьж дуусахад Банчан түүн рүү "Жисонаа өөрийгөө аятайхан танилцуулаач шинэ хүнтэй яаж харьцаад байгаа юм" гэлээ.
"Хан Жисон, рэппэр 17той...гэхдээ түрүүний миний хэлдэг үнэн л юм чинь" хамгийн сүүлчийн өгүүлбэрээ шивнэх төдий хэлсэн ч ихэнх нь сонсжээ
"Жисонаа..." Чан дахин түүнд сануулахад тэрээр "Ахаа би одоо бэлтгэлтээ явлаа" гэсээр тэндээс гарлаа түүнийг гарсны дараа бусад нь санаа алдсаар хоцрон "Энэ хүүхдийг дээ"
YOU ARE READING
ГАРААС МИНЬ АТГААЧ | Minsung
ФанфикБүхий л цаг хугацаанд бид хамтдаа байх тавилантай байж.