)6)

71 13 0
                                    


Сынчол бүх ажилчиддаа өнөөдөр буудлаа нээлгүй бүгдээрээ амрах даалгавар өгсөнд, Вонү хамгийн их гайхаж байгаа харагдана. Өнгөрсөн хэдийн жилийн турш ажил багатай гэдэг шалтгаанаар буудлаа хаах нь битгий хэл нэг минутын өмнө ч тарааж байгаагүй юм. Харин Сынчол их л яарч байгаа харагдана. Хам хум хэлсэн болоод яарсаар Сөүл рүү буух нь нэг л сонин.

'Сынчолыг ийм байхыг хараагүй удсан байх чинь...'

Муу совин нь татсан Вонү тэсэлгүй олон жилийн дараа Сөүл рүү яваад өгөв. Яваагүйдээ дараа нь харамсах юм шиг мэдрэмж түүнд төрсөн юм.

"Чи юу хиймээр байна? Энэ ойрхон архины мух—- өө чи чинь насанд хүрсэн бил үү?"

Сынгван Чан хоёр юу хийхээ ярилцан явна. Сынгван хөнгөхөн Чаныг өдөж доош нь хийнгүй явах бол Чан мөчөөгөө өгөлгүй явна. Тэднийг ажиглан сууж байсан Мёнху өрөө рүүгээ орон хаалгаа түгжлээ.

•••

Сынчол холгүйхэн байх энгийн л нэг жижигхэг кафед орон эргэн тойрноо ажиглаж тэр нэгнийг хайна. Харин буландуу нуугдмал газар өнөө түүний хайж яваа тэр нэгэн бахдалтай нь аргагүй инээмсэглээд сууж байх аж.

"А~ хэдэн жилийн дараа юм бэ? Сынчол а!"

Залуу босч ирэн Сынчолыг тэврэх гэхэд Сынчол ганц л гараа хөдөлгөн эргэн тойрны хүмүүсийг гацааж, цаг хугацааг хэсэгхэн хугацаанд хөлдөөлөө.

"Чи яаж гарч ирсэн юм? Чамайг хоригдож—- үгүй ээ, ялаа хүлээгээд завгүй байгаа гэж бодсон юмсан?" Сынчол асуух нь тэр.

Залуу авсан мөстэй американогоо нэг сороод муухай царайллаа.

"Ха- хүмүүсийн хэрэглэдэг юм яагаад дандаа ийм гашуун байдаг байнаа!

Чамтай тооцоогоо дуусгах хэрэгтэй биздээ? Ганц юмнаас болж чи ч ингэж зовж яваа биш гэж үү?"

Сынчол уурлангуй хормын дотор л тэр залуугийн ард очин хоолойг нь боон зогсоно.

"МИНГЮҮ! Эвээр хэлж байгаа дээр буц! Гэмгүй хүмүүсийг илгээгээд байгааг чинь дээш нь мэдэгдэнэ шүү! Тэнгэрийн гэсгээл ямар аймар гэдгийг надаар хэлүүлтгүй мэдмээр л юм!!"

Өнөө залууг Мингюү гэнэ. Хэдэн зуун жилийн өмнө тэр ч мөн Сынчол шиг хэн бүхний хүслийг биелүүлдэг шидтэй байсан. Тэгээд тэрийгээ хэтрүүлэн биелүүлж хэт их шунаснаар Сынчол болон түүний хайртай залуугийн амьдрах жилээр тоглосон юм. Тэрийг мэдсэн Сынчол дээш мэдэгдэж түүнээс үүдэн Мингюү цөллөгт явж, бүх биеэрээ өвчин зовлонг мэдрэн амьдын зовлонг үзэж байсан ч хаалгыг нь онгорхой орхисон тэр нэг шивэгчингээс үүдэж одоо Сөүлд бууж ирчихээд буй нь энэ юм.

Мингюү ханиалган Сынчол руу арай гэж харна. Сынчол түүнтэй дахиад яриад байх зүйл байгаагүй болохоор цаг хугацааг ч хэвэнд нь оруулаад тэр кафегаас алга боллоо.

Мингюү харин сууж байсан газартаа буцаж суун уурлангуй суутал хэн нэгэн сүр сар хийсээр кафед орж ирэв. Сынчолын араас гарсан Вонү байх нь тэр.

Мингюү сандлаасаа үсэрч босон харж байгаа зүйлдээ итгэж ядна.

'Жон...Вонү!
...дахиад энэ царайгаараа ... '

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now