Би гэхээр угаас санаанд тэр нэг л хүн орж ирдэг. Эхийн хэвлийд байснаас эхлээд өдийг хүртэл амьд яваа тэр хүн.. Энэ ертөнцөд ганцхан түүний түүхийг л яг таг мэдэж чадна. Шалдаа буугаад цөхөртлөө уйлсан үе, хэнд ч хэлээгүй тэр бүх үйл явдлуудыг 'Би' гэх хүнээс л харж бас мэдэрч чадах нь сонин.
Ер нь их л сонин. Яагаад би ийм бие махбодид бүрэлдэн энд ирсэн юм бол? Хэн надад энэ үс, энэ бие, энэ нүдийг заяачихав? Дэлхийд ирэхдээ толины урд зогсож буй энэ 'Би' гэгчийн амьдралыг дүрд тоглохтой адил удирдан чиглүүлж түүний юу хийх хэрэгтэй, хэрэггүйг зааж юуны ч юм хойноос цуцалгүй гүйнэ..
Гэхдээ эцэст нь юу хожих бол? Хэрвээ энэ заасан дүрийг өгөөд тоглох тоглоомтой адил зүйл бол би юу хожиж болох бол? Эцсээ хүртэл хичээлээ гээд надад ямар шагнал өгөх вэ? Үхэл гэгчтэй нүүр тулаад энэ 'Би' гэгчээс салах цаг л ирнэ байх. Тэгээд дахиад л өөр нэгэн биед ороод түүнийгээ 'Би' гэж дуудаад тоглож эхэлнэ.
Гэхдээ шагнал мэтийн зүйл энд байхгүй. Магадгүй надад олгосон энэ амьдрал өөрөө шагнал нь байх. Өглөөний кофений амтыг мэдрэх, ээждээ зөөлнөөр тэврүүлэх, дуртай киногоо үзээд хөнжил дотроо хэвтэх.. Магадгүй энэ бүхэн надад агуу их тайтгарлыг өгдөг байх. Тэгээд л эцэст нь энэ биеийг аз жаргалтай байлгахын тулд хичээж эхэлнэ...
Гэхдээ л би хайртай. Энэ амьдралдаа.. Энэ ертөнцөд хэсэгхэн хугацаанд ч болтугай оршиж байгаадаа..Тийм болохоор би өөрийгөө ямар ч үнээр хамаагүй аз жаргалтай, амар амгалан байлгах ёстой.
Хэрвээ би түүнийг буруу удирдчихвал яах бол? Амьдын там гэж хүмүүс их ярьдаг юм билээ. Хүн болгон аз жаргалтай байх завшаан олддоггүй.. Гэсэн ч энэ л ертөнц дээр хүмүүс өөр өөрсдийгөө гэх тодотголыг олон амьдарч байгаа.
Багадаа нэгэн ном уншиж байсан юм л даа. Тэрэн дээр "Аз жаргалын замаар алхуулах уу? Айдас түгшүүрийн замаар алхуулах уу? гэдгээ өөрөө л мэд" гэж хэлсэн байдаг юм. Бүх хүн хувьдаа аз жаргалын замыг сонгох байсан байх. Хүн болгон өөрийн 'Би' гэгчийг тодорхойлох тэр л аз жаргалыг олоосой гэж хүснэ..Аз жаргал гэдэг хайсан хүндээ ер олддоггүй, олдсон үедээ удаан тогтдоггүй тийм л нандин зүйл юмдаа..
YOU ARE READING
Зүгээр л бодлууд
RandomСанаанд орсон утгатай, бас утгагүй бодлууд. Тохиолдсон бас тохиолдоогүй явдлууд, гунигтай бас жаргалтай мөчүүдийн тухай бичнэ.