"Надтай үерхчих л дээ.. тэгэх үү?" Аймшигт явдлаас хэдхэн жилийн өмнө ахлах сургуулийн дүрэмттэй сул дорой харагдах өхөөрдөм хүү олон жил сэтгэлдээ тээсэн охиныхоо ардаас урьдын адил байдгаараа зууралдан өнөөх хэлдэг үгээ хэлэн гүйнэ.
"Хёнжинаа.. үерхэх тийм их зав байвал явж бэлтгэлээ хий, хүн хайрлах тийм их сэтгэл байвал гэрийнхэндээ сайн ханд за юу.."
"Яагаад вэээ~? Би бэлтгэлээ ч хийе, гэрийнхэндээ ч сайн хандаж чадна аа.. Чамд ч гэсэн сайн хандъя.. мм?" Үзэсгэлэнтэй инээмсэглэл нь Жианы зүрхийг булиглуулж байлаа.. Тэгсэн ч бууж өгөхгүй
"Би чамд сайн биш.. одоо ч, цаашдаа ч.." Хувиралгүй хэлэн зөрөн алхав.. Хёнжин газартаа хадагдан тэндээсээ
"Би чиний төлөө бүх зүйлийг хийж чадна.. бүхнийг хаяж эсвэл өгч чадна.. амиа хүртэл.." Шийдэмгий хэлж орхисон ч түүний хамгийн бодлогогүй бас худал үг байсан бололтой..
"Тийм амархан ярих хэрэггүй.. 3 жил.. надтай зууралдахад хангалттай их хугацаа байлаа.. одоо дэбют хийхдээ л анхаар.. алдартай од болчихоод эргээд ирвэл тэр үед хүлээж авъя.."Хёнжин тэр үед бүх зүйлээ хаяан зөвхөн энэ охины төлөө, энэ үгнийх нь төлөө ганцхан дуучин болох бэлтгэлдээ шамдаж эхлэв..
Өглөө өдөр орой гээд минут битгий хэл секунд тутамд дагаж, үерхэхийг гуйж, залхаадаг байсан хүү нь нэг л өдөр танихгүй хүн шиг байхгүй болчихсонд хоосорсон мэдрэмж төрөхгүй байр арга Жианд байсангүй..
1 сар.. Хван Хёнжин JYPE доор STRAY KIDS гэх хөвгүүдийн хамтлагт дэбют хийх тов нь гарч танилцуулга дүрс бичлэг нь ч цацагдлаа.. Жиан түүнээр бахархахын сацуу түүнийг өгүүлж байв.. Түүний оронд өөрөө араас нь гүйж үерхэхийг гуйхаар их хэмжээний түүнд дассан байжээ..
3 сар.. Дэбют дуу бүх цаг үеийн амжилтуудыг эвдэж, шинэ үеийн хөвгүүдийн хамтлаг зууны түүхийн хуудсанд шилдэгийн шилдэг гэх нэрээр хадагдаж байв..
1 жил.. Ахлах сургуулийн төгсөлтийн өдөр сая нэг Жиан Хёнжинийг олж харах нь тэр.. Нэг жил хичээлдээ ирэлгүй бэлтгэлдээ анхаарч одоо л нэг сэхэл аван дипломоо авахаар ирэв.. Жиан баярлаж гагцхүү түүнийг харсандаа уйлах дөхөж байв.. Хёнжинаас илүү Жиан түүнд хайртай байсан бололтой..
Төгсөлтийн баяр өндөрлөн үг солих нь байтугай олигтой харж амжаагүй байтал сургуулийн үүдэнд менежерийнх нь машин ирэн шавсан олон фэнүүд дундуураа алхан арай хийн машиндаа суун хөдлөн одов.. Жиан урам хугарч байлаа.. Басхүү гомдож байв.. 3 жил өдөр алгасалгүй хайртай гэж гүйчихээд ийм хурдан мартчихаж байгаа юм байх даа.. Гомдол тээсэн нулимсаа дусал дуслаар унаган хөлөө чирсээр гэрийнхээ үүдэнд иртэл хаалганых нь өмнө үл мэдэх хар малгай, масктай өндөр туранхай залуу зогсож байв.. Тоосон шинжгүй зөрөн орох гэтэл өнөөх хүний гар Жианы гарнаас угз хийн татан тэвэрч орхив.. Жиан гэнэтийн тэврэлтэнд цочирдон хүнд хүнд амьсгалах бол өнөөх хүн ч мөн адил учир битүүлэг хүндээр амьсгалж байв.. Ухаан санаа нь газар дээр буун Жиан түүнийг түлхэх гэтэл
"Би чамайг галзууртлаа санасан.. Галзуурч үхэх нь л гэж бодсон.." Түүний хүнд амьсгал санасан сэтгэлээ дэвтээн зүрх нь цээжиндээ багтамгүй баярлан догдолж буйгынх байжээ..
Жиан "Хёнжин?"
"Ингэж удсанд уучлаарай.. алдартай болох тийм амархан зүйл биш юм байна лээ.."
Жиан шууд л уйлчихав..
"Яах гэж ирсэн юм? Бүтэн жил хоосон агуйд ганцаараа амьдарч байгаа юм шиг л байсан.. Тэгж орхичихоод.. өөдгүй амьтан.." Тийчилж эхлэхэд нь Хёнжин улам л чанга тэвэрсээр байв..
Амандаа "Уучлаарай.. санасан.." гэх хоёрхон үгийг зогсолтгүй давтах нь зуун амтай байсан ч илэрхийлж чадахааргүй их хайртайг нь харуулах шиг..
Удаан тэгж зогссоны эцэст тэврэлтээ сулруулаад Жиан уйлсанаас болж хамар нь улаачихжээ.. Нусаа ч мөн татсаар..
Хёнжин "Хэзээ ч надад сайн болохгүй гээд байсан байж бүр хайртай болчихсон байжээ.." Шоолох аятай хэлэхэд Жиан сөрөн хэрэлдэх гэсэн ч боломж өгөлгүй хёнжин түүний духан дээр үнсэх нь тэр..
Тэгээд "Битгий уйл.. будаг чинь арилчихлаа.."
"Би будаггүй бүр хөөрхөн за.."
Хёнжин инээд алдсаар "Яг уу? Үгүй л юм шиг байх юм.." тохуурхан дооглож гарав..
Тэд Жианы гэрт орон буйдан дээр сууцгаав. Жил уулзаагүй гэсэн шиг бага зэрэг хөндий байвал ноёрхож байв..
Удаан нам гүм суусны эцэст Жиан
"Би чиний үзүүлбэрүүдийг чинь харсан.. Чи тэс өөр хүн шиг харагдаж байна лээ.."
"Догь байна уу? Царайлаг байгаа биз дээ?"
"Үгүй ээ.. харин ч царай муутай байна лээ.." Бууж өгөхгүй үг сөрөн хэрэлдэх гэхэд хэцүү сууцгаана..
"Би их хичээсэн.. Эмнэлэгт хэвтлээ бэлтгэл хийж, чамайг санасандаа галзуу юм шиг бүжиглэж байгаад их олон бэртэл авсан.. Чам дээр нүүр бардам эргэж ирж хүлээн зөвшөөрөгдөх гээд.."
"Их өөр болжээ.. Тэр эгдүүтэй төрх байхгүй болчихож.." үсийг нь илэнгээ ийн хэлэхэд
"Таалагдахгүй байна уу?" Урам хугарсан шинжтэй хариулт ирэв..
"Үгүй ээ.. чи ямар ч төрхтэй байсан, ямар ч хүн байсан энэ үзэсгэлэнтэй инээмсэглэл, дур булаам харц чинь өөрчлөгдөхгүй.. Энэнд чинь л би дурлачихсан бололтой.." Хацар дээр нь хөнгөхөн үнсэлт буулгах нь нэг нэгнийгээ хичнээн нандигнадаг нь харагдаж байв..
"Цаашдаа юу хийх гэж байна?"
"Америк явах бодолтой байсан юм.. болих хэрэгтэй юм байна.."
"Америк? Яах гэж?"
"Солонгост байвал хаа ч явсан чиний тухай яриа сонсогдоод байсан болохоор.. хол очиж амьдрах гэж байсан юм.. харин одоо.. жүжигчнээр дэбютээ хийхдээ бэлдэх байх даа.. Надад JYPE-с санал ирсэн.."
"Үнэхээр үү?"
"Маргааш очиж уулзая гэж бодож байна.."Нар шингэтэл энэ тэрийг ярилцан хөгжилдөж байгаад Хёнжин бэлтгэлтэйгээ хэлэн явахаар болов..
Хёнжинийг яваад удалгүй хаалга дуугарахад Жиан гүйсээр
"Аав уу?" Гэвч биш байлаа.. Нэг нэг алхмаар хөшсөн хөлөө хойшоо зөөсөөр хөл алдан эцэст нь унаж орхив..
"Хван Хёнжин.. эцэст нь эргээд иржээ.. Чамайг худлаа яриад байна гэж бодсон юмсан.."
"Я-яах гэж ирсэн юм? Дахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ? Яг одоо явахгүй бол цагдаа дуудлаа шүү!"
"Хөөх! Миний хөөрхөн Жиан одоо болтол цагдаа дуудаад нэмэргүй гэдгийг ойлгоогүй юм уу?" Явган суун үсийг нь чихнийх нь ардуур хийн ийн хэлэв..
"Гуйя.. Тэмү.. намайг тайван орхиод өг.. чи бид 2-н хооронд одоо юу ч байхгүй шдээ!"
"Чиний наад үг чинь Пак Тэмү намайг ямар их доромжилж байгааг мэдэж байгаа юу? Чиний хайртай гээд байгаа энэ новшийн амьдралыг би одоо ч сүйрүүлж чадна.. Юу ч үгүй болгоод өгөх үү? Эсвэл.. алаад өгөх юм уу? Энийг хүсэхгүй л байгаа бол над дээр буцаад ир за юу?" Хацар луу нь хэд хэд цохиж аваад гараад явчих нь тэр.. Цочирлоосоо гараагүй сууж байхад нь хёнжин буцаад ороод ирэв.. Гайхан балмагдаж гүйж очсоор
"Жиан! Яасан бэ? Зүгээр үү? Бие чинь өвдөө юу? Босч чадах нь уу?"
"Ч-ч-чи яагаад буцаад ирсэн юм?"
"Тэр нөгөө.. чамд авчирсан бэлэгээ өгөхөө мартчихаад.. энэ.." гээд тортой зүйл сунгав..
"Баярлалаа.. одоо яв даа.. маргааш уулзая.. амрах хэрэгтэй юм шиг байна.." Жиан тортой зүйлийг нь авчихаад шууд л өрөө рүүгээ орчихов..Хёнжин буцан энтертайнментруугаа явж байтал хурдны зам дээр хажуу эгнээнээс нь нэг машин шахаад байх нь тэр.. Зогсож болохгүй тул рүллээ тас атган хараалаа урсгасаар явав.. Хурдны зам дуусахын алдад өнөөх машин хурдаа нэмэн гүйцэж түрүүлээд огцом урдуур нь хаасанд Хёнжин сандран рүллээ баруун гар талруугаа огцом даран хашлага мөргөн осолдож орхив..
Жианы утсанд шөнө дунд ирсэн 2 зурвас.. Унтаж чадахгүй хөрвөөж байсан түүний зүрхийг нь сугалаад авчих шиг мэдрэмж бүрхэж орхив..
"-Алдарт дуучин Хван Хёнжин дөнгөж сая *** хурдны зам өнгөрөн осолдсон хэрэг гарчээ.. Цагдаа болон түүний энтертайнментаас түүний биеийн байдалтай холбоотой мэдээлэл өгөөгүй байгаа ч хүнд шархадсан харагдаж байв.-Зураг хавсаргасан-"
"Энэ сануулга шүү.. Хан Жиан"
YOU ARE READING
I love me more than you | Hwang
Romance"Би чамд хайртай.. гэхдээ өөрийгөө хаяж чадахгүй.. хэзээ ч.. уучлаарай.."