Өнөөдөр дахиад л хэн нэгэн чиний минь талаар асуулаа. Гунигтай нүд сөөнгөтсөн хоолойгоор гэртээ байгаа хэмээн мишээчихээд дотроо үнэн байгаасай гэж бодсоор гэрийн зүг яарна . Чиний минь үнэр арилан танил ч танихгүй мэт тухгүй гүн харанхуй намайг угтлаа . Урсах цаг хугацаа минут бүр надад там шиг санагдаж хэзээ ч юм чамайг хаалга нээгээд ороод ирнэ гэж хүлээсээр. Энэ орчлонд одоо байхгүй гэдгийг чинь мэдэх ч зүрхэндээ чамайг амьдаар мэдэрч хамтдаа өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамжиндаа амьдрах залуу. Нулимсаа ширгэтэл уйлсан ч зүрх минь цээжин дотроо шимширсээр. Одоо ч чиний сүүлийн зүрхний цохилт чихэнд сонсогдож үхэхээ мэдэж байгаа ч над руу хараад мишээсэн чиний царай зурвас үзэгдэж хатаж амжаагүй уруулаараа намайг үнсэх нь мэдрэгдэнэ. Чи миний оршин тогтнох шалтгаан байсан . Гэтэл одоо хажууд минь чи алга. Үүрд хамт байна гэж амласан амлалтаа одоо би биелүүлье. Үхэл хүртэл биднийг салгаж чадахгүй гэж хэлчихээд сүүлчийн хундагаа хөнтөрье. Эцсийн мөчид ч чинийхээ царайг цээжиндээ сийлээд үхэлтэй би гэрээ хийе. Амийг минь авч болно гагцхүү түүнтэй минь дахиад уулзах боломжийг олгооч. Зүрхний минь цохилт удааширч буй нь мэдрэгдэнэ. Гэвч чамтай дахиад уулзаж чадах байх гэсэн итгэлээр доголон нулимстай хорвоог би дуусгалаа .
DU LIEST GERADE
өөр нэг түүхүүд
KurzgeschichtenХэсэг бүртээ өөр өөр амьдралын эгэл дүр зургийг өгүүлэх өчүүхэн мэдрэмжүүдийн минь хэлтэрхий ......