Хайр

32 4 2
                                    

-Цасан ширхэг будран хаяалж, шинэ жилийн уур амьсгал оруулан айл болгон гацуур модоо чимэглэнэ. Арван хоёр сарын хорин долоон. Түүнийг гэх сэтгэлээ тээсээр хэдийн таван өвлийг ардаа үджээ. Хэтэрхий тэнэг ч юм шиг эсхүл гэнэн ч юм шиг түүнийг нууцхан хайрлаж явсаар удаан хугацаа өнгөрч.

Гэсэн ч түрүүлж үйлдэл хийж байсан нь цөөнгүй их. Зүрх шархалмаар хариу үйлдэл авч байсан нь ч их.

Гэвч тэр нэг жилийн тэр нэгэн үйл явдал намайг математикийн хичээл дээрээ онц дүн авсантай адил их л баярлуулж, догдлуулж билээ. Хэдэн сар жилээр дутаж байсан баяр баяслыг минь авчирч байсан юм...

"Май, Энэ чиний бэлэг"

Жил болгоны шинэ жилээр хийдэг ангийн баяраар хайрт залуу маань намайг сонгож таарсан юм. Ямар их догдолсон гээч.

"Өөрийн гараар хийсэн болохоор гамтай хэрэглээрэй" гэж хэнэггүй хэлээд өгсөн жижигхэн хайрцагтай бэлэг нь надад насан туршдаа нандигнаж явахаар эд байсансан.

"Ба.. Баярлалаа"

Иймхэн л... Хэдхэн хоромд болсон энэ явдалд би зүгээр л.. Зүгээр л нисээд явчихмаар санагдсан. Сайхан санагдсан учраас.

Тийм л учраас иймхэн юманд сэтгэл минь нялхарч, тэр чигээрээ хайлан урсаж байсан нь өөрийгөө өчүүхэн амьтан гэж бодоход хүргэсэн юм.

Цаг хугацаа улиран одсоор бид хоёр хоёул дунд ангиа төгсөж, ахлах ангидаа орсон. Яг л эгэл жирийн амьдрал үргэлжилж байсан ч түүний ачаар би нэг ч удаа амьдралыг утгагүй мэтээр бодож байгаагүй.

Мөн түүний өгсөн шүрэн бугуйвч. Үргэлж л зүүгээд явдаг байсан ч яг үнэндээ түүнийг ангийнхаа хүүхэд болгонд өгсөн гэдгийг сүүлд мэдсэн.

Хамгийн тэнэг нь би л ганцаараа тэр ганц зүйлийг онцгой мэтээр нандигнаж, хайрлаж, гамнаж, цаг минут тутамд зүүдэг байсан юм байна лээ.

"Нөгөө.. Би чамайг эмэгтэй хүний нүдээр хараад их удаж байгаа. Тэгээд би чамд сайн гэх гээд.."

"Whatttt? Why вэ? Би найз охинтой шүү дээ. Мэддэггүй юм уу?"

Анх удаа сэтгэлээ илчилсэн үе.

Өчүүхэн ч болтугай надад сайн байх даа гэх горьдлого тээн сэтгэлээ илчилсэн тэр үе.

Одоо бодоход их инээдтэй санагддаг. Зүгээр л..

Үүний дараа бараг л.. Нэг жил?

Гэрээсээ гаран явах даа хайртай нэгнээ хайртай нэгэнтэйгээ хамт байхыг харсан. Бас л өвөл байсан даг.  Цасан ширхэг будраад л..

"Би.. Би чамайг түүнд ямар их хайртай байсныг чинь мэднэ ээ. Гэхдээ одоо ингээд гуниглаад байж болохгүй шүү дээ. Хэцүү байвал чи надтай ярил-"

"ЧИ ЯМАР ЯДАРГААТАЙ ЮМ БЭ? Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм? Нэг анги болохоор чимээгүй байдаг байсан ч... Өөрийгөө их юманд бодоод байгаа бололтой? Би чамайг хэзээ ч тоохгүй гэдгийг өнгөрсөн хэдэн гунигт жилүүдэд чинь хангалттай ойлгуулсан гэж бодсон юм сан.."

Хамгийн сайн болон хамгийн муу нь. Энэ бүх хугацаанд тэр намайг хэр их түлхэж мөн татсан гээч.

Магадгүй тэр яг л оньсого шиг эсвэл соронз шиг нэгэн. Хэзээ ч тааж чадамгүй, мөн хоёр хүн нэг биед байгаа мэт намайг татаж эсвэл түлхэнэ. Ердөө л энэ.

Харин одоо...

Хэрвээ тэр үед түүнтэй үерхсэн бол зүгээр л түрхэн зуурын жаргал байж болох байсан. Ялангуяа түүн шиг нэгний хувьд.

Сэтгэл өвтгөм юм. Өнгөрсөн бүх хугацаа-

'Хүндэтгэсэн.....'

Хөөх. Би яаж явж байгаад үүнийг олоод уншчихав?

Бараг л надад хайртай байсан нэгэн охины амьдралын талаар байна шүү дээ..

Зүрх догдолчихлоо байна. Хөөрхөн юм аа. Надад хайртай нэгэн байдаг байжээ? Би яагаад анзаарч хараагүй юм бол.

Үгүй ээ. Түүнтэй уулзмаар байна. Бүгдийг ухаарснаа хэлмээр байна. Түүнд хайртай гэдгээ ч мөн хэлмээр байна. Гэвч.. Тэр одоо байхгүй.

"Нөгөө.. Би чамайг хэр их гомдоож байснаа санаад өөрийгөө их зүхлээ. Тэгээд үргэлж хажууд байдаг нэгэн алга болчихоор дутдаг юм байна. Санадаг юм байна. Би одоо бүгдийг ойлгосон учраас.. Чи над дээр ирэх үү? Үгүй ээ, надад хайртай хэвээрээ биз дээ?"

"Юу.. Уучлаарай. Би.. Би удахгүй явна. Гадагшаа. Сурахаар."

"Зүгээр ээ. Би чамайг хүлээх болно-"

"Би хайртай хүнтэйгээ хамт явж байгаа"

Цасан ширхэг будрах энэ өвлийн орой яаж анзаардаггүй байсан түүнийг гуниглан үгүйлэнэ гэж төсөөлөх билээ. Хэтэрхий хожимдсон ухаарал байна.

Төгсгөлийн үг:

Түүний шүүгээний буланд урагдаж хоцорсон энэ тэмдэглэл намайг улам их харамсахад хүргэлээ.
Зүгээр л..

Хайртай байж

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 22 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

One and Two shot'sWhere stories live. Discover now