Чамтай уулзах өдрөө би өнөөдөр гэж бодоогүй юмсан
Урин хавартай урьтаж ирэх байх гэж бодсон
юмсан
Чамгүй өвлийн хүйтнийг гайхаж байсныг минь
Урьтаж чи минь мэдээ юу
Санан санан хүлээн суухдаа
Санаандгүй учирна гэж санасангүй
Сайн явааг чинь харах гэж сар жилүүдийг
тоолсон юмсан
Сайн яваасай хэмээн сараг авхайд залбирсан
юмсан
Сансандаа хүрэх гэж хичээж л яваа бололтой Сэтгэлийг минь харин тэнийлгэж чадсангүй ээ

YOU ARE READING
Хэний ч ойлгохгүй мөртүүд минь
Short StoryМагад нэг л өдөр ойлгох нэгэн гарч ирэх байх.