──── 483 ТООТ ────

9 3 0
                                    

           ᴄʜᴀᴘᴛᴇʀ ᴏɴᴇᯓ

      Би бусад охидын адил Tokio Hotel гэх хамтлагт үнэхээр их дуртай байсан. Тэд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй. Ялангуяа Tom Kaulitz. Гэхдээ нэг орой миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм.

Би ажил дээр үйлчлүүлэгч байхгүй байсан тул дуу тавин дуулан шалаа угааж байтал гаднаас нэгэн эрхэм орж ирсэн юм. Түүний хар шил, гартаа зүүсэн алт мөнгөн бөгж, нарийн оёдолтой хослолыг харвал баян нэгэн гэдэг нь тодорхой.

"Сайн байна уу? Чи үнэхээр гайхалтай дуулдаг юм байна. Хажуугаар өнгөрөх ч хайран санагдаад орж ирлээ. Надтай танилцахгүй биз?"

Хэмээн нас бие гүйцсэн эрхэм хэлэхэд би мэл гайхаад "Уучлаарай. Гэхдээ та надаас хэт ах бололтой..."

"Үгүй дээ, Та манай агентлагийн талаар мэдээлэл авах уу?" Тэр инээж ядан надад нэрийн хуудас бүхий цаас өглөө.

Би цаасыг аваад хартал бурхан минь энэ чинь одоо үед хамгийн од болоод байгаа Freowd агентлаг байна. Миний нүд бараг л орой дээрээ гарах гээд зүүд эсвэл амьдрал эсэхийг гайхаад байна.

Ингээд л миний дуучин болох замнал эхэлсэн юм. Тэд намайг хамтлагтай болгосон ба бөмбөрчин Erica, гитарчин Sarah болон Mira нар мөн гол хоолойгоор Renesha би байлаа.

Бидний эхлэл маш хурдан тавигдсан. Дуунуудын маань үзэлт хэдэн арван сая давсан олон ч fanтай болсон.

Удалгүй том том олны танил болсон хүмүүсийн хаалттай үдэшлэг болох тул бид ч бэлдэж очсон юм. Гэхдээ энэ тамын эхлэл байсан.

              <<Орой үдэшлэг дээр>>

Sarah: "Тэр өвгөний нүд над дээр унах нь байна. Энд яагаад ийм их гаж донтон байгаа юм бэ?"

Mira: "Чи хэтэрхий бариу хувцас өмссөн гэж бодохгүй байна уу?"

Erica: "Бүгд л ялгаагүй байна."Нэг цагийн дараа гэхэд Mira ширээ түшээд нэг л таагүй харагдаж байсан тул бид очтол түүнээс согтууруулах ундаа нэвт үнэртэж байв.

Erica: "Чи хэтрүүлчихсэн байна! Алив явж түүнийг хэвтүүлье."

Sarah бид 2 түүний хоёр талд гараад гарын мөр нь дээрээ тавиад өргөөд явав. Хэт их хүмүүс мөн харанхуй ч тод гэрэл таазнаас гэрэлтэж, хэт чанга дуунаас болоод бид хаана явж байгаагаа мэдсэнгүй.

Бид явсаар 483 гэх өрөөний урд ирээд хаалга нээж орвол хэний ч төсөөлөөгүй зүйл байлаа.

「 𝐓𝐇𝐄 𝐁𝐀𝐃 𝐁𝐎𝐘 」монголWhere stories live. Discover now