Цэцгийн Үр Хэмээхүй

7 0 3
                                    

Тансаг чамин нь дэндсэн нэгэн өргөөнд их нарийн хийцтэй нэгэн авс байх бөгөөд түүнийг нэгэн бүсгүй онгойлгохоор хамаг хүчээрээ тэмцэлдэх ба уйлж байгаа харагдана гэхдээ сайн сонсох юм бол нэг биш хоёр хүний дуу сонстох аж. Нэг нь авсны гаднах бүсгүй бол өнөөх нь авсан дотор байгаа бүсгүй аж.

-Хуа Ар! Хуа Ар! Амь авраач! Би амьд байна! Амьд шүү дээ намайг хорлочихлоо амь авар!

Гэж авсны дотор хэвтэх бүсгүй орилон авсыг дотроос нь нүдэх бол нэгэнт хадсан авсны амыг нээхээр улайрах шивэгчин охин харин хацрыг нь зүсэн урсах нулимсыг ч үл тоон хуруу гарынхаа завсар орох өргөс юуг ч анзаарахын завдалгүй авсыг л онгойлгохоор зүтгэж харагдана.

-Хатан минь! Эзэгтэй! Хүн ирээч дээ! Аянгиоро овогт Их хатан амьд байна. Тэр амьд байна шүү дээ!

Хэмээн цөхрөлд автан хашхирах түүний хэлсэн үг бүрийг сонсох ч үүдний албатуудаас орж ирэх зоригтой хүн харин байсангүй. Тэр яахаа үл мэдэн сандчих зуураа авсыг хөшиж болох зүйл нүд гүйлгэн хайх аж. Түүнд завдал өгсөнгүй гаднаас

- Шү Хуан Гүй Фэй хатан залран ирлээ! Үй Фей ахайтан залран ирлээ И Пинь татвар залран ирлээ!

Хэмээх дуу хадах аж. Араггүйдэн сөгдөж дээдэс хатдад хүндэтгэл үзүүлбэл өнөөх Хуан Гүй Фэй гэгч хүйтнээр инээмсэглээд

-И Пинь чи юм сонсож байна уу? Амьд хүний байгаа шинж сонсогдож байна уу?

Гэвэл Хуан Гүй Фей-н зүүн хойно зогсох бүсгүй толгой сэгсрэн айлгүй гэгч инээгээд

-Хатантан юу ч сонсогдохгүй байна энэ эм галзуурч байна.

Гэсэнд Үй Фей гэгч харин хөнгөхөн инээгээд

-Эзэндээ хэр үнэнч байсан болоод ингэх вэ дээ? Гар хуруу нь ч авах юмгүй болж та түүнийг хэсэг амраавал дээргүй юу? Миний сонссоноор Зуны ордны цэцэрлэгт хийх юмгүй өдөржин албатууд хийцгүйчилж суухаас өөр зүйлгүй байдаг юм гэсэн.

Өнөө эрхэмсэг эмэгтэй ч өөртөө улам итгэлтэй

-Үй дүү их өрөвчхөн юм тэгье дээ хүн ир энэ шивэгчинд зуны ордонд аваач!

Гэж хэлбэл саяжин гуйж хашхирсан ч тоохгүй байсан өнөө албатууд түүнийг чирэн гаргахаар зэхэх аж Хуан Гүй Фей түр азнаад хэсэг холдохыг дохин түүний чихэнд

-Авхай чинь Их Хатан байхыг хүссэн гэхдээ харамсалтай тэр мэт хүч султай гэр бүлээс гаралтай эмс суувал хүндэддэг сэнтий бол Их Хатны сэнтий одоо яая гэх вэ? Тэр их хатны ёсоор хайрт хаантантайгаа оршуулагдах гэж байна. Түүний хүслийг гүйцээсэнд л тооцоход болно.

Хаш Лянхуа Where stories live. Discover now