Ус Агаараар Тэтгэхүй

1 0 0
                                    

Өөрийн байрладаг ноорхой оромжтой харьцуулшгүй өргөөний орон дээр торгон хөнжилд сэрсэн Юн Хуа энэ бол шинэ хааны орд өргөө гэдэгт итгэлтэй байлаа. Түүний хэлснийг батлах мэт нэгэн тайган хүрж ирээд

-ЧанЗай-д баяр хүргэе боол би хаан эзний хувийн тайган Юү Хуан авхай та овог болоод бүтэн нэрээ хэлэхгүй юу?

Гэх нь тэр Юн Хуа Чимээгүй хэсэг харж байснаа

- Янь Лян Хуа... тайган сая намайг....

Гэж дуулдах төдийхөн хэлбэл Юү тайган хүд хүд хийтэл инээн

-Тийм ээ авхай хаан эзэн таныг Чан Зай цолоор өргөмжлөн өөрийн татвар эмийг болгосон одоогоор хааны хатад татвар эмс бүрэн төвхнөөхгүй хэн хаана суух нь тодорхойгүй байгаа хэд хоногоос байр заах биз таны бие тэнхэрсэн байх аваас өнөөдөртөө баруун ордны бага асарт төвхнөж болно гэж их хатан зөвшөөрсөн. Хэд хоногоос хаан дахин зарлиг гаргаж дээгүүр зэрэгт татвар эмсийн ордныг зааж өгсний дараа харин их хатан бусад бага татвар эмс авхай нарыг хаана байрлуулахыг шийдэх байх.

Гээд өнөөх л инээмсэглэлээ царайнаасаа арчилгүй түүнийг ширтвэл нь Юн Хуа хэд хэд хүчтэй ханиагаад

-Тэгэхээр би амьд үлдэж ээ? Тэгээд зогсохгүй хааны Чан Зай...

Гээд толгойгоо бариад хойш унаж орхиход нь өрөөн дахь хүмүүс сандарч түүн рүү ойртохдоо сэрүүн байгааг нь хараад тайвшрах аж. Учир гэвээс залуу хаан эзэн түүнийг заавал аварч үхлээс салгахгүй аваас толгойг чинь авна шүү гэж сануулсанд байгаа аж. Харин байдлыг ажиж зосон байсан Юү тайган

-Янь ЧанЗай бие султай байна тиймээс хориотой хот руу хөдөлтөл  байрлах ордондоо өнөөдөртөө хүрж чадахгүй байх тэр болтол хааны ордны бага асарт буюу эндээ хоноглоно уу?

Гээд гарч одов. Хааны ордонд хоноглох энэ бол ордны түүхэнд хэзээ ч болж байгаагүй зүйл. Урд хааны үед бүү хэл өмнөх төрийн үед ч ийм зүйл болж байгаагүй бараг ордны дүрмээр хориотой шахам зүйл тул  хааны шивэгчин охид өвөр хоорондоо цууран ярилцсаар хааны татвар эмс хатдын атаархал уур хилэнг хүргэх шиг болж байлаа. Шөнө болжээ даарч хөрсөн бие нь дээрдэж халууран байсан бие нь сая нэг амарч гайгүй болсонд орноосоо босон харвал хэн ч байсангүй өргөө нам гүм сарны зүг харах ахуйдаа тэр жил эзэн хатных нь дөнгөж төрүүлээд алдсан хүүгийнхээ араас гашуудан дуулж байсан дуу яагаад ч юм толгойд нь эргэлдэнэ. Энэ үед л оюун ухаанд нь тусламж дэмжлэг авч болох нэгэн хүн орж ирсэн нь хатных нь ар гэр байв тэр даруй яаж хатны гэр бүлтэй уулзах тухай арга сүвэгчилж эхлэв нэг мэхэд хэдийнээ шөнө дунд болжээ өөрт бэлдсэн Цижуаныг өмсөөд гадагш гарвал Лан Ар нэрт шивэгчин түүнийг угтан сөгдөөд

-Авхай буцан орно уу.

Гэх аж зөрөх гэсэнд өнөөх шивэгчин холдохгүй зам хаахын учир

-Би хаачих ч үгүй ганц сарыг л харах гэсэн юм эндээс холдохгүй

Гээд гараас нь татан босгож

-За за би ойлголоо тэгвэл надад сандал аваад ир яг энд сууя

Гэвэл өнөө шивэгчин түргэн сандал халуун бойпортой авчирч түүнд бариулаад сандалд залан даавуугаар хучаад гурван алхам ухрав. Юн Хуа сарны зүг харлаа. Үзэсгэлэнтэй... дэндүү үзэсгэлэнтэй.... намуухнаар тэр дээр гэрэлтэх саран авхай тал зүсээ нууж хөшиг татсан мэт үзэгдэнэ.  Сайн харвал бас зүсээ нууж нүднээсээ бусдыг халхалсан гивлүүртэй бүсгүй шиг өөрөөр бас нэгэнтэй үзвэл үзэсгэлэнт бүсгүйн инээмсэглэл шиг.. үгүй дээ Эзэн бас эгч нь болсон Их хатан шиг... нүдэнд нь түүний дүр үзэгдэх шиг болоход нулимс нь хацар даган урсана

-Хуа Ар... мэлрэг цэцэг үзэсгэлэнтэй биш гэж үү? 

Гэж сонсогдох шиг болоход сая холын бодлоос сэхвэл хэн ч байсангүйд шөнө оройн цагаар уйлах чимээ бүү хэл дуу шүлэг халих нь зүй бус тооцогддог ордон ч сэтгэлээ барьж үл чадах тэрээр хатныхаа дуулдаг байсан бүүвэй дууг нам дуугаар уянгалуулан дуулах аж.

- Одон хөнжлөө нөмөрсон тэнгэр
  Орой болоод нойрсон амарчээ
  Тэнгэрлэг зоригтой баатар эр минь
  Тайван нойрсоод өглөөд угтаарай
  Айх зүйлгүй амар даа үр минь
  Аюул үгүй байна тайтгар даа
  Үүлээ хураасан намуун тэнгэрт
  Үзэсгэлэн саран мандан заларчээ
  Өгүүлэх түүнийг нь зүүдлэж хоноод
  Өглөө нь инээмсэглээд босоорой
  Айх зүйлгүй амар даа үр минь
  Аюул үгүй байна тайтгар даа

Дуулан суухад нь дэндүү багадаа хорвоог орхисон бяцхан агь их хатан нар нүдэнд нь харагдаж яг л тэр мөчдөө буцаж очсон мэт инээмсэглэл нүүрэнд нь төрөөд тэр дурсамжууддаа уусан байх зуурт харин хаан өөрийн төв асарт төрсөн эх болох Ин Гүйрэний үхлийг бодон нойр нь хүрэхгүй хөрвөөх аж. Зөв зүгээр байсаар огцом өвчин тусаж сүүлдээ босож ч чадахгүй болсон эхийнх нь байдал нүдэнд нь харагдах мэт тод санагдах ч хэдийнээ ээжийнхээ царай тархийг мартаж орхисон гэдгийг нь өөрт нь сануулах мэт ганц царай нь л бүрэлзэн толгойд нь дүрслэгдэн буух ажээ. Нагац эгч болох Тай Хуан Гүй Фэй-г сэжиглэх ч өөрийг нь өсгөх таван жилийн хугацаандаа ганц ч хатуу үг хэлэлгүй үргэлж төрсөн эх шиг нь халамжилж хайрлаж байсан тул магад тэр сэжигтээ өөрөө ч итгэхийг хүсэхгүй байгаа мэт нүдээ анин толгой сэгсрэхэд өө нэгэн бодол тухайлбал өөр нэгэн эмэгтэйн инээмсэглэл толгойд нь орж ирсэн нь өчигдөр оройхон амиа хорлохоос нь аврасан тэр нэг бүсгүй байв. Түүний өөр лүү нь харж байсан тэр найдлага дүүрэн цасан цагаахан арьс нь санагдхад ахин толгойгоо сэгсэрсэн бодлоо цэгцлэх гэсэн ч чадсангүй их бага татвар эмс аль нь боловч түүнтэй дүйх гоо үзэсгэлэнтэй биш санагдана.


Хаш Лянхуа Where stories live. Discover now