Ингээд чи якузагийн эхнэр болчихлоо!
________________________________
Өөрийг нь ширтэх нэгнээс болж хичээлийн цагаа тухгүй өнгөрөөсөн Бура завсарлагааны хонх дуугарахтай зэрэгцэн огцом босож сандалны шалтай харшрах чимээ сурагчдыг чихээ таглахад хүргэнэ.
Бурад энэ огтхон ч хамаагүй байх ба өөрийн ширээнээс холдож сайн найзынхаа хажууд ирж зогсон түүний цамцнаас зулгаана. Харин сүйт залуугийнхаа талаар юу ч хэлээгүйд нь гомдсон Сохи түүнийг үл тоон дэвтэр дээрээ юу ч юм сараачин суух бол Бурагийн тэвчээр алдагдан ширээн дээр нь ил байх түүний утсыг аван зугтаав.Сохи "Хөөе галзуу хүүхэн минь зогсооч!" гэж орилсоор араас нь яаран гарах бол тэднийг яг дэргэдээс нь харж суусан Шотаро японоор "Zenzen sukijanai" гэх үгсийг хэлээд үсээ хойшлуулан нүдээ анина.
***
Туулцсаар сургуулийн арын цэцэрлэгт ирсэн хоёр усан цөөрөмний хоёр талд амьсгаатан зогсоно.
Сохи "Хөөе хуурамч амьтан минь утас буцаагаад өгөөдөх! Яах гэж хүнд ядаргаа болоод байгаа юм" гэж орилох бол
Бура "Тэнэгээ толгойгоо ажлуул, би энэ сүйн талаар мэдэж байсан юм шиг байна уу?!"
Сохи "Намайг аргалах гэсний хэрэггүй явж тэр гадаад нөхөртэйгөө л тогло" гээд халгаасангүйд Бура гомдон хоёр нүдийг нь нулимс бүрхээд эхлэв. Тэр багаасаа л жоохон зүйл болбол л уйлчихдаг байсан бөгөөд ингэх бүрт нь Сохи түүний толгойг илэн тайтгаруулж өгдөг билээ.
Сохи санаа алдан түүний хажууд очоод уйлах Бурагийн толгойг илэн "Зүгээрдээ, зүгээрдээ" гэж давтан хэлсээр...
Бура "Би өөрөө ч мэдэлгүй танихгүй хүнтэй гэрлэх болчихоод байхад сайн найз маань намайг үл тоогоод байхаар би яах юм" гээд уйлах зуураа арай ядан хэлнэ. Сохи түүнийг уйлж дуустал толгойг нь илэн нэг л үгээ давтсаар байлаа.
YOU ARE READING
Spring sunshine | | Lee Sohee
FanfictionГэнэн дүрсгүй бидний ахлах сургуулийн хоёр дугаар жил хайрын гурвалжингаар эхэлнэ гэж хэн нь ч санаагүй биз.