⇓ICH WILL⇓ хэсэглэл 1

17.1K 322 1
                                    



Намайг Ий Дабин гэдэг 19настай. Тогооч болж том ресторан нээж өдөр болгон амттай хоол хийхийг мөрөөддөг энэ мөрөөдөлөөсөө болж их сургуулиасаа гарч,аав ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлэхээс хүртэл татгалзаж бүгдийг өөрийн гараар эхнээс нь бүтээхээр шийдэж Солонгост зөвхөн 10 сая вонтой л ирсэн юм. Солонгост ирэх болсон шалтгаан гэвэл Солонгос хоол сурахаар яаж кимчи дардаг гээд л бүгдийг өөрийн нүдээр харж өөрийн гараар хийж үзэхийн тулд энд ирж нэг жилийн турш сургалтанд сууна тиймээс одоо надад хэрэгтэй зүйл нь шинэ утас бас амьдрах байр...........

Зарын сонин дээрээс байр хайлаа. Өдөржин ийш тийш утасдаж байр асуусан ч нэг бол хэтэрхий үнэтэй нэг бол сургалтаас минь дэндүү хол гээд санаанд таарах байр олдохгүй л байлаа.дэлгүүр орж уух юм авчихаад дэлгүүрийн гадаах ширээн дээр сууж байтал нөгөө талын ширээн дээр суусан нэг залуу утсаар ярьж байхыг сонслоо

???-тийм ээ хён,хоол сайн хийдэг бас миний талаар тийм ч мэдлэггүй тэгээд залуухан ганц бие тийм л хүн хэрэгтэй .мэднээ ахаа тийм хүн олох хэцүү гэхдээ ахаа би өрөөгөө түрээслүүлж харин тэр орой ирэхэд хоол хийж өгнө эгч хүнтэй суучихсан болохоор надад эмэгтэй хүний туслалцаа хэрэгтэй байнаа хён надад туслаач дээ...

Би түүний яриаг сонсоод надад маш боломжийн санагдав.шинээр сурсан хоолоо хэнд амтлуулж зөвөлгөө авах вэ? Гэсэн бодол толгойд минь эргэлдэж байсан болохоор тэр залуутай яриа өдөхөөр дөхөж очив

Би- Сайн уу? өрөө хөлслүүлнэ гэсэн үү?

?-тийм ээ,өөрөө яаж мэдсэн юм?

Би-сая утсаар ярьж байхыг чинь сонссон юм лдаа гэхэд хажуу талд байсан ахлах сургуулийн охидууд Тэр ........... ах бишүү? Мөн юм шиг байна аа очих уу гэж ярих нь сонсогдов

?-Тэгвэл манайд очъё тэгээд ярилцая....

Би- энэ танайх юм уу? дажгүй юм аа

?-Чамайг хэн гэдэг юм хэдэн настай юм?

Би-Солонгос нэр маань Ий Дабин 20той

?- Ий Дабин?

Би- Юу адилхан гэж? Ингэхэд түрээслэх өрөө чинь хаана байгаа юм?

?-Намайг Ким Жүнмён гэдэг харж байгаачлан бол алдратай дуучин, 26тай, Би чамд өрөөгөө түрээслүүлж харин чи надад хоол хийж өгч,бас гэр цэвэрлэж өгч байхад л болно,баруун тийш эргээд байгаа

⇓ICH WILL⇓(Дууссан)Where stories live. Discover now