?: Анужин чи монгол юм уу?? Би чамайг Ханбёл гэж дуудаж болох уу??
Би:Ханбёл??
?: Ганцхан би л тэгэж дуудна бас хоёулаа найзууд болцгооё!!
Аааааа хараал идсэн зүүд,яагаад намайг ганц шөнө ч тайван унтуулж болдоггүй юм бэ?? Яагаад үргэлж чи харагдаж намайг зовоогоод байгаа юм бэ? Ким Сокжин!!...шөнө бүр түүний инээмсэглэн миний нэрийг дуудах хоолой,инээмсэглэлийг зүүдлэн орилон сэрэхдээ дахиж унтаж чаддаггүй.Шөнийн 3 4 цагт биеийн тамирын хувцас,малгай өмсөөд жижигхэн хүйт даасан байшингаа орхин гарлаа.Тэр хараал идсэн өдрийг дурсамжаасаа ор мөргүй алга болгомоор,тэр л дурсамжийг алга болгомоор байна.Хэдэн гудамж дамнан алхсаны эцэст үүрээр гэртээ орон усанд орохдоо нүдээ анин,дотроо миний буруу хэмээн шивнэнэ.Дахиад л уснаас гарж ирээд жижигхэн торон цонхны дэргэд байх ширээндээ суугаад бэлэн гоймонгоо савхдан идэх нь өдөр бүрийн үзэгдэл болжээ.Хувцасаа өмсөөд их сургууль руугаа алхлаа.
"3 жилийн өмнө"
Сокжин: Ханбёл!!
Би: хурдан гүй л дээ,бид хоцрох нь!!...Сүүхён новшийн өвгөн яадаг билээ дээ
Сокжин: би чадахгүй нь ээ "амьсгаадах"
Сокжин бид хоёр шөнөжин манайд видео тоглоом тоглож үүрээр унтаад одоо хоцрох гээд гүйж байгаа нь энэ. Сокжин.г түшин,бараг алхсаар сургууль дээр ирэхэд хичээл аль хэдийн эхлэж Сүүхён гэх хөгийн биеийн тамирын багш хоцорсон болон дүрэмт хувцасгүй сурагчдыг шийтгэж байлаа.
Сүүхён: Сокжин,Ханбёл нааш ир!!
Бид 2 хариу хэлэлгүй,хажууд нь очин өвдөглөж суугаад гараа өргөн суулаа.Бараг л өдөр бүр ингэж суудаг.Эхний цаг завсартал гараа өргөж суусаар дараагийн цагаас хичээлдээ орлоо.Ангидаа ороод багшийн хувиарласан суудалд суухад Сокжин ширээн дээрээ очоод л цүнхээ дэрлээд унтчих нь тэр.Би бага байхдаа Солонгосд ирээд удаагүй байхад солонгос хэл мэддэггүй байхад хамгийн анхны минь найз Ким Сокжин байсан, Сокжин монгол хэл мэдэхгүй,би Солонгос хэл мэдэхгүй болохоор ойлголцох гэж хэцүү байсан ч Сокжин надад Солонгос хэл зааж бид одоог хүртэл найзласаар сайн найзууд болсон юм.Их завсарлагаан буюу үдийн цайны цаг болтол Сокжин унтаж,би түүний хичээлийг өөрийнхөө хичээлтэй цуг тэмдэглэж авсаар үдийн цайны цаг хүргэллээ.
Би: Сокжин!!
Сокжин нойрмог хоолойгоор: Бёлаа жоохон унтчихья
Би: үдийн цайны цаг гэхэд Сокжин гэнэт босож ирэхэд би цочих нь тэр.Тэрээр сунайгаад
Сокжин: гарцгаая!!
Цайны газар орж явахад охидууд болон хөвгүүд нь биднийг харан шивнэлдэнэ.Бид энэ сургуульд эхнэр,нөхөр гэдгээрээ алдартай,үнэндээ эхнэр,нөхөр биш л дээ.Бид царайлаг болохоор охид хөвгүүд араас гүйдэг ч,бид хэн нэгэнтэй ороолцолдож,нэр холбогдож байсан удаа байхгүй,бас бид үргэлж цуг явдаг болохоор биднийг эхнэр,нөхөр 2 хэмээн боддог.
Сокжин: биднийг хосууд гэхээр заримдаа нээрээ хосууд билүү гэж бодох юм
Би: мангар
Сокжин: дагуул чинь ирж байна "заах"
Би: битгий заагаад бай!! тэр бандиас болж би ямар их асуудалд ордог билээ дээ
?: Ханбёл
Би: Зэло!!
Зэло: цуг сууж болох уу??
Би: бос!!
Сокжин: Бёл!!
Би: энэ бандиас болж хэвтэрт орж үхэх шахсан,найз охин нь ч юм уу,хэн юм?? нэг юм ирээд л...ёстой гай юм аа
Зэло: ....... –босч явах-
Сокжин: яаж бгаа юм бэ
Би: чи бас л өмөөрсөөр л байна уу?? Чи ижил хүйстэн юмуу?? чи бид 2 тэр новшнуудад зодуулж чи гараа хугалж,би хөлөө хугалсан биз дээ
Сокжин инээсээр: тэгэхэд ч үнэхээр хөгжилтэй байсан шүү! нэг нь гаргүй юм байж,хөлгүй найзыгаа түшээд сургууль дээрээ ирж л байдаг,тэгээд бүр өвөл шүү!!
Би: бүхэл бүтэн 3 цаг алхаж,замдаа хэдэн удаа халтирч уналаа даа
Сокжин: тэгээд ирэхэд Сүүхён багш гар өргүүлээд л
Би инээсээр: чамайг гараа хугалцан байхад гараа өргө гэж загнаад байдаг...тийм болохоор л дахиж асуудалд ормооргүй байна
Сокжин: тэгсэн ч хөгжилтэй байсан шүү!!
Үдийн цайны цаг дуусгаад анги руугаа орон,хичээл эхлэхэд Тэхён овоо сэргэсэн бололтой,хичээлээ хийж байлаа.Хонхны дуу хичээл тарах болсоныг илтгэхэд бид 2 цүнхээ аван сургуулиас гарлаа.
Сокжин: эмээ дуудаад байна,орой уулзья!!
Би: ойлголлоо,яв!!
Сокжины эмээ эмнэлэгт байдаг болохоор эмээ дээрээ очихооо над руу эргэн гараа далалсаар явлаа.Харин би сургуулийн хашаагаар гарах гэж байхад дахиад л нөгөө охин,ямар ядаргаатай юм бэ? Бас баахан эрчүүд дагуулчихжээ. Доошоо харан амандаа хараал урсгаж байхад аль хэдийн миний хажууд иржээ.Сургуулийн дэргэд болохоор асуудалд орох учир тэдний дагасаар хүнгүй нэгэн мухар газар ирлээ.
ВЫ ЧИТАЕТЕ
Хамгаалагч...
Fanfiction?: Анужин чи монгол юм уу?? Би чамайг Ханбёл гэж дуудаж болох уу?? Би:Ханбёл?? ?: Ганцхан би л тэгэж дуудна бас хоёулаа найзууд болцгооё!! Аааааа хараал идсэн зүүд,яагаад намайг ганц шөнө ч тайван унтуулж болдоггүй юм бэ?? Яагаад үргэлж чи харагдаж...