Би: бас яав даа
?: чи өнөөдөр Зэло.г өвтгөчихсөн
Би: би зүгээр л үнэнийг хэлсэн,харин чи битгий араас гүйгээд бай гэж хэл!!
?: гүйх ээ?? чиний араас уу? Инээд хүргэх ээ боль!!
Би: тэгээд намайг уруу татсан гэх гээд байна уу??
?: Би хэлж чадахгүй байсан юм,ашгүй чи өөрөө хэлчих шив
Би: тэр новш.гоо миний араас битгий гүйгээд бай гэж хэл!! Бас хайртай бандиа өөрийн болгож чадахгүй байна уу?? гэж хэлэхэд минь тэр охин уурлан гэдэс рүү минь хүчтэй цохиж,амьсгаа боогдож,амьсгалж чадахгүй байхад энэ тэндээс минь хүчтэй хөшиглөж,надад энэ олон залуусыг дийлэхгүй болохоор атиран өшиглүүлэн,өвчнөө тэсэхээс өөр аргагүй байв.Хөл,гар,нүүр гээд бүхэл газар өшиглөж,тэдгээр өвчнийг тэсэхээ болих цагт нүд анилдах нь тэр.Эмний үнэр хамар цоргим үнэртэж,нойрноос минь сэрээж байлаа.Зөөлнөөр нүдээ нээхэд цагаан тааз,хүмүүсийн хөл хөдөлгөөн харагдаж,би биеэ ч даах тэнхээгүй болсон байлаа.Хажуу тийш толгойгоо хөдөлгөвөл ээж минь намайг харсаар сууж байв.Хамгийн түрүүнд толгойд минь би зодуулан ухаан алдан энд ирсэн,бас хэрвээ Сокжин мэдсэн бол...тэдгээр залуус руу явна.
Би: ээж ээ, Сокжин мэдсэн үү??
Ээж: уг нь саяхан энд байсан юм сан гэхэд л миний айж байсан айдас биеллээ олон дусал хийлгэж байсан зүүг салган аваад гуталаа өмсөн эмнэлэгээс гаран гүйлээ.Ээж минь араас уйлан орилж байсан ч Сокжинд санаа зовон тэдний байрлах газар руу гүйлээ.Бие минь сульдаж,гүйж чадахгүй бүхэл газар өвдөн,янгинаж байсан ч Сокжинд санаа зовон гүйж байхад утас дуугаран авахад танихгүй дугаар байх бөгөөд эрэгтэй хүн байв.
Би: хэн бэ??
?: Найз залуу чинь зоригтой юм гээч
Би: Сокжин.г зүгээр орхи!!
?: чиний өшөөг авахаар ирсэн юм шиг байна
Би: би хэлсэн шүү,зүгээр явуул гэж "орилох"?: тэгвэл чамайг ирэхийг хүлээж байя!
Сокжин утасны цаанаас: Бёл битгий ир!! Би зүгээр эд нарын учрыг өөрөө олчих нь
Би: одоо очих болохоор гар хүрэх ч хэрэггүй шүү!! гэж хэлэн таслаад гүйсээр хэрвээ надаас болоод тэрэн ямар нэгэн юм болвол би хэзээ ч өөрийгөө уучлахгүй.Тэдний байрладаг газрын хажууханд ирэн зам гарах гэж байхад замын цаанаас Сокжин тэр чигтээ хувцас нь шороо болж,нүүр нь цус болон шалбарч,толгойноос цус гарч,тэрээр намайг харан миний өөдөөс инээмсэглэсээр гарч ирлээ.Хэдий цус болж,нүүр нь шарх болсон ч тайвширан түүний өөдөөс ч инээмсэглэн зогсож байхад тэр зам гарах гэж байхад ачааны машин ирсээр нүдний өмнө тэр машинд дайруулан хол газар шидэгдэн уналаа.Хэсэг хугацаанд шоконд орон зогсож байгаад ухаан орон түүн лүү гүйн очиход түүнийг тойрон цус урсаж,над руу харан цустай гараа сарвайж байлаа.Нулимс нүдийг минь бүрхэн,бүх зүйл бүрэлзэн,нулимс урсахад л түүнийг тодоос тод харан өвдөглөж суугаад түүнээс гарнаас барихад
Би: чи тэнэг юм уу? Яах гэж тийшээ явсан юм??
Сокжин инээсээр: бид нэгэндээ амласан,нэгнээ хамгаалан,юу ч болсон хамтдаа гэж,тийм болохоор л явсан юм, зодуулснаас болоод хөөрхөн царай нь муухай болчихож
Би уйлсаар: чи миний найз залуу юм уу?
Сокжин инээх гэж аядан: бид анх 6 настай байхад би чамтай цуг элсээр байшин барьж байсан,тэгээд чиний нэрийг асуухад дуугарахгүй байхад чинь би хэлгүй юм байна гэж бодсон ч,Анужин гэж хариулахад чинь монгол юм байна гэж бодоод,бас би бага байхдаа дүүгээ алдсан гэж байсан даа түүний нэрийг Ханбёл гэдэг байсан юм...дараа нь бид хөршүүд болж чамд Солонгос хэл заах гэж,ойлголцох гэж үнэхээр хэцүү байсан шүү! гэж арай ядан хоолойгоор надад хэлэхэд
Би уйлсаар: удахгүй түргэн ирнэ,тэвч!! Битгий унтаарай
Сокжин: 2лаа найзууд болоод 12 жил болчихож "инээмсэглэх" миний нойр хүрээд,өчигдөр чамайг унтацгаая гэхэд унтдаг байж
Би сандран: унтаж болохгүй шүү! энэ удаа битгий унт! миний үгэнд ороод битгий унт гэж байна "орилох"
Сокжин: надаас сайн найзуудтай болоорой!
Би: чи миний цорын ганц сайн найз тийм болохоор битгий унт!
Сокжин: уучлаарай Бёл гэж хэлээд нүдээ анихад гар нь сулран унахад зүрх минь даган зогсох мэт санагдан,амьдрал минь дуусаж...
ВЫ ЧИТАЕТЕ
Хамгаалагч...
Fanfiction?: Анужин чи монгол юм уу?? Би чамайг Ханбёл гэж дуудаж болох уу?? Би:Ханбёл?? ?: Ганцхан би л тэгэж дуудна бас хоёулаа найзууд болцгооё!! Аааааа хараал идсэн зүүд,яагаад намайг ганц шөнө ч тайван унтуулж болдоггүй юм бэ?? Яагаад үргэлж чи харагдаж...