Танилцуулга

417 12 1
                                    

Бүгд л надруу муухай харна.Зөрж өнгөрөх бүрт намайг элдэв янзын муухай үгээр хэлж, доромжилж, зодож цохино.Нэгэнт ийм л амьдралтайгаа хойш гээд би зогсдоггүй.Хөөрхий гэр бүлдээ би цаашид сайн сайхан амьдарна аа гээд хорвоогоос халихад нь амлалт өгсөн.Гэхдээ би бууж өгөөгүй.Аль болох уйлахгүй байхыг хичээж, үргэлж худлаа инээдэг.Ахдаа энэ байдлаа мэдэгдэхийг хүсээгүй.Энэ дэлхий дээр араас минь өөр намайг халамжилж, хайрладаг хүн үгүй.Ядаж ганц ч найзгүй би үнэхээр өрөвдөлтэй нэгэн биш гэж үү? Ид шидээр ч болтугай намайг хамгаалах тэр нэгэн ирээсэй гэж би хүсэж байна. Тэр үед би түүнийг хаашаа явуулахгүйгээр хорих болно.Тэгвэл тэр надаас бусад шиг зугтахгүй.Үгүй ээ, тэр зугтахгүй юм байна.Аав ээжийн минь надад өгсөн сахиусан тэнгэр юм чинь.
Уйтгарт хичээлүүд орно.Гэнэт багш маань шинэ хөвгүүн ирснийг хэллээ.Тэр хөөрхөн юм гээч.Бас эелдэг бололтой.Гэхдээ бусад шиг намайг бас л доромжлох байлгүй.Бүгд л адилхан.Үгүй ээ, би ганцаараа баймаар байна. Багш аа! Би энэнтэй хамт суухгүй!! Би ахиж зовлон шаналал амсмааргүй байна.
???: Сайн уу? Ким Согжин.Жин гэж дуудаарай
Би: И Жиү.
Жин: Би чамтай найз болмоор байна
Би: Хэрэггүй дээ.Ингэж хэлээд бүгд сүүлд нь намайг орхидог.
Жин: Би чиний бодож байгаагаас өөр нэгэн шүү.Би чамд туслах болно
Би: Хэрэггүй гэж хэлсэн.Надтай битгий харьц!!! *ангиас гарах.
Жин: Уг нь би чин сэтгэлээсээ хүссэн юмсан.Чи үнэхээр өөр нэгэн юм.Би заавал чиний хувьд эрхэм нэгэн болох болно.Тэр болтол түр хүлээ * өөртөө сонсогдохоор хэлэх

The  Lonely One/ ТҮР ЗОГССОН/Where stories live. Discover now