4. Чамайг санасан

145 5 0
                                    

Нэг л мэдэхэд 2 сар өнгөрчихөж. Энэ хугацаанд их зүйл болсон. Би ч 360° өөрчлөгдсөн. Жин өдөр бүр ирж байсан ч Жэван гэрт оруулдаггүй байсан. Надад үнэхээр их хэцүү байсан. Арай гэж ганц найзтай болчихоод 1 сар болов уу үгүй юу алга болчихно гэдэг чинь. Гэрт Жэван Тэкүн хоёр л надтай байдаг байлаа. Тэкүн надтай хамт байхад би ямар их баяртай байсан гээч. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Нэг л өдөр Тэкүн найз охинтой болсон гэсээр орж ирсэн. Тийм ээ, тэр үед л би түүнийг мартах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Гэхдээ чадаагүй. Сүүлдээ манайд хонохоо ч больж долоо хоногт ганц л удаа над дээр ирдэг болсон. Аргагүй биз. Найз охинтойгоо жаргалтай байгаа байлгүй дээ. Харин би удахгүй сургуульдаа буцаж явах гэж байна. Сургуульдаа буцаж ирэхэд ямар байх бол? Тэд урьдын адил намайг дээрэлхэх болов уу? Эсвэл өмнөхөө мартаад надтай эелдэг харьцах болов уу? Эсвэл хоёр нүүр гаргачихаад намайг хуурах болов уу? Би ахиж тэгэхийг хүсэхгүй байна. Одоо би зөвхөн урагшаа харж явах болно. Өнгөрснийг март. Ахиж чамд тэр зүйлс тохиолдохгүй. Сургуулийн гологдмол охин өөртөө итгэлтэй, харц дээгүүр, үргэлж бусад руу инээмсэглэж явдаг охин болсон. Үүгээр ч зогсохгүй. Би зүгээр л жирийн нэгэн баймаар байна. Жинийг гарч ирснээс хойш надад итгэл найдвар төрч, урьдны Жиү эцэст нь эргэж ирсэн. Энэ бүхэн Жин чиний ач...
_____________________
Тийм ээ, энэ бүгд миний төсөөлж байсантай үнэхээр их адилхан байна. Бүгд урьдны адил надруу харна. Гэхдээ энэ харц өмнөхөө бодвол арай зөөлөн байсан юм. Энэ удаад тэд намайг зүгээр л нэг шинээр ирсэн сурагч гэж бодож байгаа бололтой.
Багш ирц авсаар сүүлд нь миний ээлж ирэв.
Би: Байна!
Багш: Чи мөн гэж үү?
Би: Мхн.
Бүгд: 0.0
?: Чи битгий худлаа яриад бай. Бидний мэдэх Жиү бол сул дорой, хэнд ч хэрэггүй гологдмол нэгэн. Гэхдээ тэр одоогоор ирээгүй байгаа. 2 сар болсон. Магадгүй энэ утгагүй амьдралаасаа залхаад амиа хорлоо биз!
Би: Амаа мэдэж ярь! Чиний өмнө зогсож байгаа энэ охин И Жиү мөн! Чиний араас чинь тэгтлээ их араас чинь гүйгээд байдаг хайртай Жэван ахын чинь амиараа хайрладаг ганц дүү нь. Одоо болов уу? Намайг хоёр сар юу хийсэн гэж бодож байна? Ямар ч л байсан чам шиг гэртээ өвдгөө тэврээд уйлаад суух охин би биш! Уучлаарай чиний бодож байгаагаас арай өөр нэгэн болсон. *буцаад суух*
Бүх хүүхдийн нүд над дээр тусаж байна. Анхаарлыг төвд байсаар байгаад бүр сурчихаж дээ. Жин надруу "чи мөн үү?" Гэсэн харцаар итгэж ядан харна. Чамайг үнэхээр их саначихаж. Багшийн дуугаар цочин бодит байдалдаа ирлээ.
Багш: Нөгөөдөр шинэ жилийн үдэшлэг болно. Мэдэж байгаа биз дээ.
Би: Үгүй байлгүй дээ. Яагаад заавал нөгөөдөр гэж? *бувтнах
Жин: *тэврэх* би чамайг үнэхээр их санасан. Яагаад намайг гэртээ оруулдаггүй байсан юм? Санасандаа болоод галзуурах шахсан.
Би: *эргүүлж тэврэх* Би ч бас
Жин: Чи үнэхээр их өөрчлөгджээ. Миний мэдэх Жиү байгаа больчихож *инээмсэглэх*
Би: Чи удахгүй гайхширах болно :')))
Жин: Тэсэн ядан хүлээх болно. Би чамайг найзуудтайгаа танилцуулъя. Чамайг байхгүйд надад ямар хэцүү байсан гээч. Гэхдээ тэд нартай байсан болохоор ядаж л хань болох хүнтэй зүгээр байсан шүү.
Би: *зогсох
Жин: Яасан бэ? Таньдаг юм уу?
Би: Чи энэ новшнуудыг өөрийнхөө найз гээд байгаа юм уу??? Намайг өдөр шөнөгүй дээрэлхэж байдаг эд нарыг уу?
Жин: Я-Яа би юугаа яриад байгаа юм бэ?
Би: Чи энэ найз гээд байгаа хүмүүсийнхээ жинхэнэ зан чанарыг мэдэх юм уу? Битгий өнгөн талаар дүгнэ. Эд нар чиний бодож байгаа шиг хүн биш л болов уу? *гарах*
Жин: ТА НАР ТЭРНИЙГ ЯАЧИХСАН ЮМ????
Бүгд: ......
Жин: ХАРИУЛААЧ!!!!!!
???: Жин, Битгий уурла л даа
Жин: Яа Тэхён!!! Хайртай хүнийг минь чи яаж????
???: Яагаад уурлаад байгаа юм
Жин: Амаа тат!!! Жиүгээс уучлалт гуйтал чинь би та нартай харьцахгүй *араас нь гарах*
Новш гэж!!! Тэр яагаад тэд нарыг найзаа гэж бодоод байгаа юм? Тэд надад ямар их гай болж байсныг мэдэхгүй байж, тэднээс болж ямар их зовсныг мэдэхгүй байж тэд нарыг сайн найз гээд явж байх ч гэж... Урам хугарч байна. Гомдож байна!! Магадгүй Жин удахгүй тэд нартайгаа нийлээд намайг дээрэлхэх байлгүй.
Тийм ээ, тэр араас минь ирсэнгүй...
_______________

Бурхан минь өмсөх нэг ч олигтойхон хувцас алга!!! Нэг бол хэтэрхий богино эсвэл авгай хувцас л байх юм!! Цаг хувцасны шүүгээнийхээ хажууд эргэлдсэний эцэст нуруу гарсан хар урт даашинз болон 8 см өндөртэй элгэн хар туфль өмсөөд Жэван ахтай цуг гарлаа.
Үдэшлэг болох газар ирэхэд хүн болгоны нүд намайг ширтэнэ. Нүдээрээ түүнийг хайхад тэр найзуудтайгаа юм ярьж байснаа намайг харсан бололтой над руу хараад гараг далаллаа. Тэр үнэхээр царайлаг юм...

The  Lonely One/ ТҮР ЗОГССОН/Where stories live. Discover now