The Book

123 3 0
                                    

" Дунд сургууль
Үнэхээр дэггүй ийш тийш үсчисэн, олон зан ааш авир, гадаад төрх байдал гээд ёстой л хаврын тэнгэр шиг цаг үе.
Найзуудтайгаа нийлж элдвийг хийх надад энэ бүгд зүгээр л зугаатай болоод цаг нөхцөөх гайхалтай арга байсан юм. Хүн л болсон хойно тэр тусмаа өсвөр насны гэнэн охинд харж явдаг шохоорхдог хүн байж л таараа.
Дийлэн охидын сонирхол бол өндөр царайлаг өө сэвгүй сайхан мөн эелдэг ааштай бас өөрөөс нь ах бөгөөд халамжтай хөвгүүд. Бас нэг зүйл нь европ царайтай шар цагаандуу хөвгүүд.
Харин миний сонирхол бол тэднийхээс тэс ондоо. Хөрслөг бор арьс надаас өндөр байх хэрэггүй царайлаг байх ч албагүй ааш аршингийн хувьд ч тийм сайхан байх албагүй. Нэг ёсондоо жирийн тэр болгон охидын сонирхдог хөвгүүдээс тэс ондоо байхад л болохоор байлаа.

Өсч томорсоор ахлах сургуульд орох болоход шилжих шаардлага гарч аргагүйн эрхэнд өөр сургуульруу шилжсэн нь надад тааламжгүй байсан ч энэ нь удаан үргэлжлээгүй юм.
Эхний хоёр гурван сар өнгөрөхөд л бусад хүүхдүүдийн царайг тогтоож зарим хүүхдийн нэрийг ч цээжлэхийн хажуугаар яг л таарсан мэт өөрийнхөө сонирхолыг олсон юм. Миний сонирхол болоод тавигдах шаардлагуудтай 100% нийцэж байсан ч ганцхан зүйл нь эсрэг байсан нь түүний хэт өндөр байдал. Би хэт өндөр хөвгүүдэд дургүй. Бүх зүйлийг бүрэг төгс яг таг 100%болсон хойно нь л баталгаажуулдаг над шиг хүнд 1%н алдаа гарах нь үнэхээр гүн ангал санагдаж байсан ч би тэр үед өөрчлөлт хийж 1% асуудал биш хэмээн үзэж тэр хөвгүүнийг сонирхох болсон юм.
Тэр бусадтай тийм ч сайхан харилцаатай биш, хичээлдээ сайн, спортдоо ч сайн хүүхэд байсан. Гаднаас нь дүрсэлвэл хөрслөг бор арьс зузаан уруул буржгардуу үс өтгөн хөмсөг хурц ширүүн нүдтэй байлаа.
Миний хувьд би байнга л өдрийн тэмдэгллэл хөтлөж журамтай байх тал дээр их нухацтай ханддаг байлаа. Мэдээж тэр дэвтэр дээрээ өөрт тохиолдсон болоод ямар сэтгэгдэл төрж буйгаа нэгд нэгэнгүй бичдэг байсан юм. Яг таг өдөр судар гараг эрхэс он тоололтойгоор нь.

Энэ байдал удаан үргэлжлэн би түүнд улам гүн татагдаж өөрт нь уусах болсон юм.
Мэдээж арван нэгдүгээр анги төгсөх хүртэл би түүнийг нууцаар хадаг байсан.
Тэр нэгэн оройн үйлдэл аз байсан уу? эз байсан уу? гэдгийг хэзээ хойно нь ойлгохоо яаж мэдхэв...

Хамгийн дотны найз болох охин маань нэг өдөр надтай цуг хоносон юм. Тэр үеэр гэрийнхэн минь амралтаар явж би хичээлтэй учир гэртээ үлдсэн байлаа.
Харин бид хоёр маргааш нь хичээлтэй байсан ч үүнийг үл ажиран шөнөжин ярьж буу халан бүүдэг гэрэлтэй өрөөнд өөрсдийн багын дурсамжаа сөхөн суусан юм.
Гэтэл би бүр дундаа орчихсон түүнд өдрийн тэмдэглэл дээрх хэдэн зүйлсээ уншуулсан байлаа. Өдрийн тэмдэглэлээ ээж эгч бүү хэл найздаа ч уншуулдаггүй хүн шүү дээ. Яг тэр үеэр гай газар дороос гэгчээр өнөөх хөвгүүнийг анх шохоорхож эхэлсэн бөгөөд түүнийг гаднах төрх байдлаас нь болоод нэр усыг нь бичсэн тэр өдрийн тэмдэглэсэн хэсэг гарч ирэхэд би найзаасаа ичин тэр хуудсыг шур хийтэр тасдан авч нэгэн номны завсар хавчуулсан юм. Яагаад ч юм баталгаатай болохоос нааш түүнийг хэнд ч хэлэхгүй гэж бодол болсондоо л найзаасаа тэгж нуусан байх.
Дараа өглөө бид эртлэн босч би найзыгаа сургуульруу нь дөхүүлж өгөн өөрөө сургуульруугаа явсан юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 20, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Богино Хэмжээний ӨгүүлэлWhere stories live. Discover now