‡ ‡ ‡ ‡ ‡
Бэкхён шөнөжин хөрвөөсөөр унтаж чадсангүй үүр цайлгажээ. Ариг уснаас гараад өрөө рүүгээ явах хүртлэхийг амьсгалаа хураан арай ядан сонсож , хувцасаа солиж өмсөх түүнийг хүртэл төсөөлөх нь тэр.
Төсөөлөл нууц байдагт тэр энэхэн үед баярлах шиг ... Хэрвээ төсөөлөл бусдад ил байдаг байсан бол үнэхээр аймшигтай зүйл болох байсан байх.
Өглөөний нар харшийг тэр чигт нь гэрэлтүүлж Бэкхён гадаа цэцэрлэгт алсыг ширтэн зогсоно. Намуухан салхи түүний нойрыг хүргэж нүд нь анилдах боловч тэр нүдээ аних тэрхэн агшинд төсөөлхөөс айдас хүрэм ичгүүрт зүйлс түүнд харагдаж байсан юм.
Хэрвээ тэр унтах юм бол энээс ч илүү зүйлийг зүүдлэх тул унтахаас ч айж байлаа.
: Өнөөдөр компани дээр очих болхоор машинд бэлд
Бэкхён: ойлголоо ... Бэкхён хувцаслаж дуусаад үүдэнд эцгээ хүлээн зогсоход Ари түүний эцгийг түрсээр гарч ирэх нь тэр.
Бэкхён Ари руу эгцэлж хархаас ч эмээж эцэгтээ хаалга нээж өгхөд Ари түүний эцгийг түрсээр түүний хажуугаар өнгөрөхөд түүний сүрчиг үнэртэхэд дахиад л өнөөх шунан тэмүүлэх тэр сэтгэл өөрийг нь эзэмдэж эхлэв.
Бэкхён өөрийнхөө энэ зангаас маш их айж эмээж байлаа. Энэ бүхэн буруу гэдгийг ойлгож байгаа ч тэр энэ сэтгэлээ эсэргүүцэж чадахгүй байгаа даа өөртөө гомдоно.
Компани руу явах замд машинд анир чимээгүй ноёрхож байлаа. Жолоочийн хажуугийн суудалд Бэкхён сууж арын суудалд түүний эцэг болон Ари хамт сууцгаана. Бэкхён эргэж харан эцгээсээ хөгжим сонсох эсхийг асуухдаа гадаах ертөнцийг харах Ари руу минут ч хүрэхгүй ширтэхдээ эцгээсээ айн , айдастай харцаа эцэг рүүгээ чиглүүлэхэд азаар түүний жигшүүрт үйлдэлийг анзаараагүйд баярлана.
Бэкхён: хөгжим сонсох уу? гэхэд түүний эцэг Ари руу харан
: Чи ямар ая сонсмоор байна гэж Аригаас асаахад
Ари: Сарны сонат сонсмоор байна гэж хэлээд Бэкхёны нүд рүү харах нь тэр ...
Жолооч: манайд байхгүй шдээ
Бэкхён жолоочийг удаан яриасай гэж хүсэж байв. Түүний нүд рүү удаан гэгч нь ширтэж суухыг маш их хүссэн учраас хажуудаа суух эцгээсээ ч айлгүй түүн рүү ширтэж байлаа.
Ари: тэгвэл энд байгаа хамгийн намуухан хэмнэлтэй аялгууг сонсий гэж хэлээд Бэкхёны харцнаас дальдчин түүний эцэг рүү хархад Бэкхён анх удаа түүний харцнаас ямар нэгэн зүйл олж мэдэх шиг болов.
ВЫ ЧИТАЕТЕ
•검•은• [Complete]
FanfictionI don't wanna hurt you when you're sad , i feel like i'm dying Энэ бол тэр бүсгүй тэр залуугийн түүх ... Тэвчээрийн хязгаар бол хайр ... Хайрын хязгаар үзэн ядалт ...