АРВАН ЗЇГИЙН АРВАН ХОРЫН ЇНДСИЙГ
ТАСАЛСАН АЧИТ БОГД ГЭСЭР МЭРГЭН ХААН АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГЇЇН БЇЛЭГ.
Эрт нэгэн цагт Шигэмїн бурхныг нирвааны дїр їзїїлэхийн урьд Хурмаст тэнгэр Бурханд мєргєе гэж очив. Хїрч мєргєсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болгов: “Таван зуун жил болсны хойно ертєнцийн цаг смуун болох буй . Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хєвгїїнийхээ нэгийг илгээ . Тэр Ертєнцийн хаан тэр болтугай . Хїчтэн нь хїчгїйгээ барьж идэх буй . Гєрєєс євєр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй. Чи гурван хєвгїїнийхээ нэгийг очуул. Тэр ертєнцийг эзлэх хаан тэр болох буй” гэв. “Таван зуун жил жаргалда ташуурч суув чи . Миний зарлигаар їтэр илгээгээрэй” гэв. Хурмаст тэнгэр: “зєв” гээд харьж ирэв. Ирсэн хойно бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнэрт долоон зуун болтол суув. Сууж байтал Сударсун балгасны их хотын баруун єнцєг нь нэгэн тїмэн бээрийн газар эвдрэв. Хурмаст тэнгэр тэргїїлэн гучин гугрван тэнгэр нар хамаг зэр зэвсгээ авч: “энэ хотыг хэн эвдэв? Бидэнд єшєєт дахйсан їгїй билээ . Асур нарын цэрэг эвдэв її їїнийг?” гэж хотынхоо эвдэрсэн зїгт очив. Очиж їзэхэд хот нь єєрєє эвдэрсэн ажээ. Хурмаст тэнгэр тэргїїлэн гучин гурван тэнгэр нар бїгдээрээ ярилцав євєр зуураа : “Энэ хот юунд эвдрэв?” гэж ярилцаж байтал Хурмаст тэнгэр санав: “Шигэмун бурханыг нирвааны дїр їзїїлэхийн урьд мєргєе гэж очиж билээ би. Мєргєсний хойно Бурхан над зарлиг болж: Таван зуун жил болоод гурван хєвгїїнийхээ нэгийг илгээ. Ертєнцийн цаг самуун болох буй” гэж билээ . “хїчтэй нь хїчгїйгээ барьж идэх буй. Гєрєєс євєр зуураа нэг нэгийгээ барьж идэх буй” гэж билээ . “би мартаж жаргалдаа ташуурч таван зуун жилээ илїї долоон зуун жил илїї сууж байна би” гэв.