Airplane Part 1

10 0 0
                                    


Жил бүрийн 6 сараас миний амьдардаг жижиг тосгонд борооны улирал эхлэдэг байлаа. Гадны хүмүүс манай тосгоныг зорин ирэхдээ борооны улиралын тухай огт мэддэггүй байв. Нийтдээ гурван сар үргэлжилэн орох борооноос болоод жуулчидад хүндрэлтэй байдаг байсан тул тэрхүү гурван сарыг хаалттай улирал хэмээн нэрлэх нь ч бий. Хаалттай улиралын үеэр таньж мэддэг хүнээсээ өөр хүн харна гэдэг бараг л байхгүй зүйл байлаа. Гэхдээ энэ жил нэгэн шинэ үйл явдал болсон нь манай тосгонд хаалттай улиралаар шинэ оршин суугч ирсэн юм. Түүнийг хэн гэдэг, хаанаас ирсэн тухай хэн ч мэдэхгүй байлаа. Яагаад тэр миний анхаарлыг дэндүү их татсан бэ гэвэл тэр манай хөрш болох байв. Би тэр хүүтэй яриа эхлүүлэх гэж оролдон "Сайн уу, Намайг Миён гэдэг. Танай хөрш." гэхэд тэр намайг сонсох нь байтугай хараачгүй бололтой. Их зантай амьтан бэ гээд дотроо бодсоор буцаад гэрлүүгээ орлоо. Ээж гэх хүнгүйгээр амьдардаг надад гэр орны бүх л зүйлсийг ганцаар хийх хэрэг гардаг байв. Нэг өдөр гадаа талбайн цэцэрлэгт ургасан хогийн ургамалуудыг түүж суутал шинэхэн хөршийн маань хүү гадаа ном уншин суух нь харагдлаа. Би ч сонирхоод "Чи ямар ном уншиж байгаа юм?" гэж асуухад бас л үл тоосон шинжтэйгээр намайг орхин одлоо. Түүний энэ байдал миний тэвчээрийг үнэхээр алдагдуулж байлаа. Манай тосгоны оршин суугчид их нээлттэй нийтэч хүмүүс байдаг болохоор түүний энэ хөндий байдал бидний дунд хана босгох шиг л боллоо. Хэдэн өдрийн дараа ээж минь сайн хөршийн царай гарган намайг түүнд цагаан будааны боов аваачиж өг гэлээ. Яаж намайг үзэн ядаж байгаа хүндээ хоол аваачиж өг гэж хэлж чадаж байнаа гэх мэтээр амандаа үглэсээр гэрийнх нь үүдэнд ирээд урт амьсгаа авав. Гэтэл хачирхалтай нь түүний гэр дотроос хэн нэгний өвчиндөө шаналан орилох сонсогдов. Би хаалгыг нь зөөлөн тогшсон боловч ямар ч хариу алга. Сэмээрхэн хаалгыг нь онгойлгон дотогш ороход намайг эм тарианы эхүүн үнэр, өнөөх бандийн орилох дуу хоёр угтан авлаа. Цагаан будааны боовоо газар тавьчихаад хөрш айлынхаа хүүг гэр дотроос нь хайв. Булан тохой, өнцөг юу ч үлдээлгүй бүгдээр нь эцэж цуцталаа хайсан боловч түүний орилох дуунаас өөр юуг ч би олсонгүй. Хажуугаар нь аадар борооны хүчтэй чимээ намайг улам төөрөгдүүлж байлаа. Яахаа мэдэхээ байн балмагдан шалан дээр сөхрөн унахад минь хэн нэгний гар намайг түшин босгоход сая нэг ухаан орон харвал өнөөх хүү зогсож байлаа.

Миён- Чи зүгээр үү? Яагаад орилоод байсан юм? Бас яагаад ингэтлээ хөлөрчихсөн байгаа юм? Намайг ямар их айлгасанаа мэдэж байна уу? *нүдээ эргэлдүүлэн түүнийг цоо ширтэнэ.

-Чи үнэхээр их сандарсан байна. Одоо гэртээ ордоо гээд Миёныг гаргаж өгөв.

3 хоног өнгөрсөн ч түүний яагаад тийм үйлдэл хийсэн, яагаад надтай нэг ч үг дугарахгүй байгаа тухай бодлоос өөр зүйл миний толгойд огт байхгүй байлаа. Гэхдээ түүнд ямар нэгэн учир шалтгаан байж л таараа. Гэвч би тэрхүү шалтаг шалтгааныг нь яаж мэдэх ёстой вэ? Мэдээж тэр надад "Чи их сандарсан байна. Гэртээ ор" гэсэн хүйтэн хөндий үгсээс өөр зүйл хэлээгүй. Гэтэл би түүнтэй яриа эхлүүлэх гэж оролдох бүртээ яг л фейсбүүк дээр сийнгүй аниулж байгаам шиг байдалд ордог байсан. Яаж түүний бүх л амьдралын тухай мэдэх ёстой юм бэ?

Хэд хоногын дараа.

Хөрш айлын маань залуугын асран халамжлагч өнөөдөр ирж түүнийг сайн харж хандахыг манай эмээгээс гуйж байхыг харлаа. Мэдээж яагаад тэгж гуйснаа эмээд хэлсэн л байх. Тийм учраас эмээгээс асуух хэрэгтэй. Гэхдээ амандаа ус балгачихаад асгахгүй гээд гүрийж байгаа юм шиг дуугай хүнийг би яаж яриулнаа :O. Үнэхээр шүдний өвчин юмаа. Эцэст нь би түүнээс өөрөөс нь асуухаар шийдлээ.

Миён- Кхмм Сайн уу?

-огтхон ч тоосон шинжгүй хэвээр*

Миён- Юу л даа. Чамайг хэн гэдэг юм бэ?

-Чи их хэрэгт дуртай юм?

Миён- Зүгээр л нэрийг чинь асуухад хэрэгт дурласан гэж үү?

-Хэрэгт дуртай дээрээс нь тэнэг юм.

Миён- Ю..Юу гэнээ?

-Би чамайг надаас юу асуух гээд байгааг мэдэж байнаа? Дагаад яв гээд гэрлүүгээ орчихлоо.

Миён дотроо муу горчийсон банди чинь ямар их зантай юм бэ гэж бодон түүний араас орлоо. Тэр дээд давхарлуугаа шатаар өгсөн алга болов. Горчийчихоод яасан ч хурдан юм дээ гэж бодоод араас нь гүйх шахам гарав. Шүүгээнээс ямар нэгэн зүйл эрж хайж байгаа нь нүдэнд илхэн харагдана. Ийшээ суугаач гээд сандалруу заав.Өөрөө миний хажууд нэг цаас барьчихсан суулаа.

-<нүдний шил гаргаж зүүгээд> За тэгэхээр чамайг Миён гэдэг тиймүү? Намайг Жинван гэдэг. Би Сөүлээс ирсэн.

Миён-Жинван? Жинан гэвэл илүү амар юм бишүү гээд инээв.

Жинван-Битгий доромжлоод байгаарай. Тэгээд дээрээс нь би энд яах гэж хаалттай улиралаар ирсэн бэ гэхээр би ***** синдромтой. Энэ өвчинөөр өвчилсөн хүмүүс халуунд байж болдоггүй юм.Өөрөөр хэлбэл халуунд идэвхждэг вирус гэсэн үг. Хаалттай улиралын чинь үед энд надад байхад хамгийн тохиромжтой. Эртээд миний орилсон учир гэвэл температур ихсэж эхлэсэнээс болсон хэрэг. Чамд асуулт байна уу?

Миён- Хаалттай улирал дуусахаар эндээс явах байхнээ?

Жинван- Яг тийм. Гэхдээ энэ улирал дөнгөж эхлэж байна.

Маргааш өглөө нь Миён Жинванд асран хамгаалагчынх нь үлдээсэн зүйлийг оруулж өгөх гээд ортол тэр шалан дээр хэвтэж байлаа.

Миён-Жинан аа!!

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 26, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

AirplaneWhere stories live. Discover now