Хичээл аль хэдийн тарж би сургуулиас гаран гэрлүү явах замийг даган алхана. Харин урдхан талд минь хажууд маань суудаг шинэ сурагч хүү чихэвч зүүн алхалж байлаа. Би түүний талаар сайн мэдэхгүй ч гэсэн нэрийг нь Сэхүн гэдэгийг ой ухаандаа маш тодоор тогтоон авсан байв. Яаж ч нэрийг нь мэдэхгүй байх билээдээ. Надад түүний нэрийг санах зөндөө олон шалтгаан бий шүү дээ. Тэр миний хажууд суудаг бас дээрээс нь Сэхүн ангид байдаг эрэгтэй хүүхдүүдээс хичээлдээ анхаарал тавьдаг ганц хөвгүүн нь гэх мэт зүйлсүүд л түүний нэрийг миний тархинд хадгалаастай байх ёстой гэх бодолийг төрүүлж байсан юм.
....
Тэр алхаагаа улам хурдлуулан, мөн хөл буюу гуя хэсэгээ хуруунуудаараа хөнгөхөнөөр дууныхаа хэмнэлд тааруулан товшиж байлаа. Хамгийн гайхалтай нь тэр нүдээ анин явж буй бололтой аль хэдийн сургуулийн хажуу талын гарцан дээр ирсэнээ мэдээгүй мэт улаан гэрэл ассан байхыг ч анзааралгүй чигээрээ алхсаар л. Эхлээд би түүнийг нүдээ аньсан гэж бодоогүй байсан учир зүгээр л араас нь даган явж байсан. Харин түүнийг машин замын дунд орсон гэдэгээ ч мэдэлгүй алхаагаа үргэлжлүүлэн алхаж байхад нь баруун зүг талаас нь маш хурдтайгаар нэг машин ирж байлаа. Би хурдан гүйсээр түүнийг өөрлүүгээ амжиж татав. Бидний эргэн тойронд байсан бүх хүмүүс зөвхөн бид хоёрт анхаарлаа хандуулж, бидний дэргэдүүр зөрөх машинууд ч бас сигналаа чарлуулна. Харин тэр надруу том нүдлэн харсаар надад тэврүүлэн зогсоно. Хэсэг хугацааны дараа би түүнийг өөрөөсөө түлхэн "Нүдээ нээж явж бай, битгий гадуур явж байхдаа чихэвчтэй явж бай." гэж уцаарлангуй хэлээд түүнийг орхин түрүүлэн явлаа.
....
Тэр бараг л үхлийн эрмэг дээр байсан. Хэрэв би түүнийг амжиж татаагүй бол, хэрэв би түүнийг анзаараагүй бол.. бурхан минь бодхоос ч аймшигтай. Би сая нэг хүний амийг аварлаа. Гэхдээ хэрвээ би аварч чадаагүй бол түүний үхсэн биенийх нь гэрч болход ойрхон байлаа шүүдээ. Түүнийг би бусад хөвгүүдээс онцгойлон гойд, гоц хэмээн дүгнэж байсан. Гэвч түүний тоомжоргүй бас анхааралгүй зан нь миний дургүйг маш ихээр хүргэсэн бөгөөд саяхан болсон явдалаас болоод зүрх минь одоо ч хурдан цохилсон хэвээр байгаа нь намайг улам бухимдахад хүргэж байв.
....
Гэрт орж ирхэд хэн ч байхгүй мэт нам гүн орчин намайг угтлаа. Бэкхён үргэлж л шөнө дөлөөр, эсвэл үүрийн цагаар гэртээ орж ирдэг болохоор өдөр бүр л нэгэн хэвийнээр өнгөрдөг бас намайг гэрт орж ирэх бүрт энэ нам гүн орчин угтан авдаг. Би ч энэ бүхэнд дасаад удаж байсан тул энэ нь надад хэвийн үзэгдэл мэт л санагддаг болчихсон байв.
Өнөөдөр гадаа тийм ч сайхан өдөр биш байлаа. Үүл бөөгнөрөн хуралдаж, бөөгнөрсөн хар үүлнүүдээс удалгүй бороо шиврэхнүү л гэлтэй тэнгэр бүрсийсэн харагдана. Би өрөөндөө орж хувцасаа сольчихоод галтогоо орон хөргөгчнөөс зайрмаг бас халбага аван том өрөөний буйдан дээр суугаад зурагт асаан кино үзхээр шийдлээ. Энэ удаагын сонголт маань "The Great Gatsby" байв. Би өмнө нь хэзээ ч энэ киног үзэж байгаагүй ба гол дүрийх нь жүжигчид үнэхээр хайр татам гайхалтай ур чадвартай хүмүүс байсан учир үзхээр шийдэн сонгосон нь энэ билээ.
<Бэкхёны талаас>
YOU ARE READING
Боломжгүй хайр.
FanfictionЗаримдаа чи зүгээр л чигээрээ алхдаг хэрнээ заримдаа чи чигээ өөрчлөн арагш эргэдэг. Тэгээд дараа нь баруун зүгрүү бас зүүн зүгрүү ээлжлэн ширтэнэ. Тэгсэнийхээ дараа буцаж эргэн чигээрээ алхдаг. Чи бол үнэхээр ойлгоход бэрх хүн. Миний амьдралдаа учи...