ЗавгүЙ өдрүүд үргэлжилсээр. Миний ажил ч гэж эцэс төгсгөлгүй мэт л доор доороосоо ундарсаар. Хавар болоод том том брендүүд хавар зуны коллекцоо гаргаад, надад ер зав олдсонгүй. Урьдийн л адил би Луй Виттон, Топшоп болон Шанелийн шоунд оролцхоор Парист ирчихээд байлаа. Өнөөдөр бол Шанелийн хавар зуны коллекцоо танилцуулах өдөр юм. Миний хамгийн их хүсэн хүлээдэг өдрүүдийн нэг. Яг одоо улаан хивсний ёслол болж байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартнууд эргэлдэнэ. Тэр дунд нь би ч гэсэн орлоо. Энэ удаад би Версаче-н богино чернелэн яагаан өнгийн даашинзийг Christian Louboutin-ы хар туфльтэй хослуулан өмссөн байлаа. Төрөлхийн шулуун бор үсээ задгай тавьж хөнгөхөн будаг тавьсан байлаа. Загварын шоуны өмнө будаад байх нь дэмий учраас тэр. Тэгээд ч бас даруухан байхыг илүүд үзсэн гэхүүдээ. Зурагчид миний зургийг аваад л, аваад л. Тэд энэ улиралын минь ажлын төлөвлөгөөг асууж шалгаана. Би ч тэдэнд товчхон мэдээлэл өгчихөөд дотогш орлоо. Халуу дүүгэм орчинд энд тэндгүй хүмүүс. Загварын шоуны хүлээн авалтын үдэшлэгийг би хамгийн их үзэн яддаг. Зүгээр л энд тэндгүй олон хүмүүс бужигналдхаас өөр юмгүй. Марк, Тони, Вэнди, гэх мэт загвар зохион бүтээгчидтэйгээ ярилцлага өгсөөр байгаад даруй хорин минут өнгөрчээ. Ингэж нэг сулардаг юм байжээ гэж би бодсоор уух юм олохоор текний хажууд очин ганц стакан шүүс захиаллаа. Олон хүний дунд тухтай байж чаддаггүй нь миний нэг сул тал байх. Яагаад ч юм сэтгэлээр унаж, нэг л эвгүй байдаг. Гэхдээ үүнийгээ мэдэгдүүлэхгүй гэж хичээсээр тун сайн жүжигчин болон хувирсан юм шүү. Жишээлбэл эргэн тойрон дох хүмүүстэйгээ толгой дохин мэндэлж, худлаа үнэн инээх гэх мэт. Хэрэв бүр ганцаардаад байвал сэтгүүлчидийг өөртөө татаж ярилцна. Харин энэ удаад шоу эхлэх гээд сандарч байсан тул зүгээр л аягатай шүүсээ уун зогслоо. Гэтэл би хэн нэгний дотно хоолойг сонсох нь тэр:
"Чи хэзээнээс ийм даруухан юм уудаг болчихоов?"
"Юу гэнээ?" гээд би хөмсгөө зангидан эргээд хартал Харри зогсож байлаа. Гайхсандаа миний нүд ногооноороо эргэлдэх шиг л болов. Түүний нүд ахиад л миний амьсгалыг давхцуулах шиг. Эмх замбараагүй мушгиралдсан үс нь яг л хэвээрээ. Уруул, инээмсэглэхэд нь өнгөцхөн харагдах хацрынх нь хонхорхой. Ахиад л намайг өмнөө сөхрүүлэх зорилготой ирсэн мэт л байлаа.
"Бурхан минь Х-Харри... Юу уулзаагүй их удсан байх чинь!" гэж би худлаа л сандраагүй дүр үзүүлэв.
"Тиймээ. Чи гайхалтай харагдаж байна..." Тэр ингэж хэлээд ёжтой инээмсэглэлээ. Түүнийг ингэж хэлэхэд нь би тэнэг юм шиг л өөрийнхөө өмссөн хувцасыг доош нь гүйлгэж харав. Бурхан минь, би ахиад л сандарч эхлэж байна.
YOU ARE READING
Scar |Harry Styles| In Mongolian
FanfictionЗОХИОЛЧЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ. All rights reserved.