Клубт бид зургаагаас өөр анхаарал татчихаар гоц гойд хүн байсангүй бололтой хүн бүр л бидэнлүү цоо ширтэнэ. Угаасаа бид л клубыг доргиож байсан юм чинь. Хөвгүүд дуулаад л, би дунд нь орж бүжиглээд л. Хуучны өдрүүд шиг сайхан орой байлаа. Клипны зураг авалт Лондонд явагдахаар болсон. Таван хоногын дараа буюу намайг ажлаа дуусгасны дараа. Тэд үргэлж л надад буулт хийдэг учраас тэр шүүдээ.
“-Орой болчихожээ залуусаа. Би амрах хэрэгтэй байна.” Гэж би амьсгаа болон инээдээ дарж хэлэв.
Лиам: Заза. Тэгвэл Лондонд уулацгаая. Одоо тарцгаахуу хөвгүүдээ?
Наяалл: Тэгье. Би лав салж унах нь.
Би: “Наяалл цохиоч. Би ч бас салж унах нь.”
Наяалл инээд алдаад намайг гардээрээ өргөөд эргэлдэв. Би зогсоо зайгүй инээж хашгирч тэрнээс намайг буулгахыг элдэв янзаар гуйлаа. Гэхдээ надад үнэхээр сайхан байсныг хэлэх нь зөв байх.
“-Наяалл. Чи намайг алах нь байна шдээ.” Гэж би инээх чадалгүй болтлоо хашгирч гуйв. Эцэст нь тэр намайг буулгалаа. Би хөл дээрээ арай хийн тогтож байлаа. Наяаллын эргэлдсэн дээр бяцхан улаан дарс нийлээд.
“-Би тогтож чадахгүй нь ээ.” гэж би хэлээд нэг гараараа толгойгоо дарж нөгөө гараа Наяаллын мөрөн дээр тавив.
Наяалл: Зүгээр дээ. Бид чамайг гэрт чинь хүргээд өгнө.” Гэж тэр хэлээд нуруун дээр минь гараа тавив.
Лиам: Харри чи уугаагүй юм чинь Скарыг хүргэж өг. Бид Полтой явчихна. Тийм биз дээ хөвгүүдээ?
Тэд “Тиймээ. Харри чи хүргэж өг.” Гэцгээв.
Ахиад л Харригийн царай надаас залхсан шинжтэй болоод хувирчихав.
Би: Хөвгүүдээ. Би өөрөө жолоочоо дуудаад явчихъя.
Луй: Чи галзуураа юу. Ийм орой, тэгээд дээрээс нь уучихсан юм байж. Бид чамайг аюулгүй яваасай гэж хүсч байна.
Би: За. Яах вэ, энэ удаа би зөвшөөрлөө. Баяртай залуусаа. Дараа уулзъя.
Бид ахиад л тэврэлдэв. Энэ орой миний амьдралын хамгийн сайхан орой байлаа.
Наяалл “Чи твитэнд хариу бичээрэй.” Гэж араас минь орилсоор хоцорлоо. Харри надаас зайгаа барин алхлана. Ингэхдээ амандаа “Тэд намайг аюулгүй гэж бодсон юм байх даа.” Гэж хэлснийг нь Луй сонсчихоод “Харри би сонссон шүү. Скарыг үнсээд үзээрэй.” Гээд л инээж гарав.
YOU ARE READING
Scar |Harry Styles| In Mongolian
FanfictionЗОХИОЛЧЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ. All rights reserved.