1

149 7 5
                                    

"Лондон. 2016 оны 9 дүгээр сарын 18. Ням гариг.

Бас л бороотой бүрхэг өдөр. Лондонгоос өөр газар луу нүүвэл ч өдөр болгон нартай гоё л байх даа... Ээж аав хоёр бас л ажилдаа явчихсан. Ер нь ямар ажил хийдгээ ч нуугаад, амралтын өдөр байсан ч өглөө гараад орой ирэх юм. Төгсөх анги болохоор хичээлийн жил дөнгөж эхэлснээс хойш л багш нар шалгалт даалгавруудаар дарцгааж байна. Ер нь юу ч болж байсан шалгалтандаа сайн бэлдээд сургуулиа төгсчихөөд хүссэн юмаа хийж дэлхийг тойрон аялана даа.

Нээрээ сүүлийн үед нэг сонин цэнхэр утасны бүхээг зүүдлээд байх боллоо. Хаалганыхаа дээд талд POLICE BOX гэсэн бичигтэй жирийн л утасны бүхээг. Гэхдээ сонин гэрэл анивчуулан аварга үлэг гүрвэл архирж байгаа юм шиг гэнэт гарж ирснээ дахиад л тийм байдлаар алга болчихно. Тийм бүхээг Лондонд байдаг бол тэр нь хэрэггүй модыг дахин боловсруулдаг газар л байх биз.

За за баяртай өдрийн тэмдэглэл минь. Маргааш хичээлтэй болохоор бэлдэх хэрэгтэй байна.

Хүндэтгэсэн, Роз."

Роз энэ бүхнийг бичиж дуусаад гэдэс нь нэлээд өлсөж байсан учир хичээлээ хийхийн оронд ойрхон дэлгүүрээс сендвич  хийжүүлсэн устай хамт авахаар гарлаа.

Гадаа бороо орж байсан боловч тэр зөнгөөрөө үүнийг үл тоон шүхрээ орхин чихэвчээ зүүгээд гарлаа. Дөнгөж гэрээсээ гараад хэд алхтал түүний зөв байсан юм шиг түрүүхэн ширүүн орж байсан бороо зөөлнөөр шивэрч эхэллээ.

Гэтэл хэдхэн алхмын цаана нэгэн байрны цаана түүний зүүдэндээ харсан нөгөө цэнхэр бүхээг дүрээрээ зогсож байлаа. Эргэн тойронд байсан хүмүүсээс тэнд байсан этгээд гэмээр, тод цэнхэр өнгөтэй, хоцрогдсон бүхээгийг тоож харж байгаа ч хүн алга. Зөвхөн Роз л тэнд тэрийг алмайран харч зогслоо. Тэр үнэхээр гайхшран зогсож байтал нэг сандарч мэгдсэн, урт хүрмэн дээр кэт өмссөн /үнэхээр тохиромжгүй ч өөрт нь зохисон/ нэг залуу бороонд яаралгүй зогсож байсан Роз дээр гүйж ирээд:

-Өнөөдөр хэдэн он бэ?- гэж асуулаа. Нөгөө зүүднийхээ бүхээгийг хараад алмайран зогсож байсан Роз ийм асуулт сонсоод бүр гайхаш нь тасарсан байдалтай нөгөө залууд:

-Хэрвээ би солиороогүй л бол 2016 он байх ёстой, гэсэнд нөгөө хүн нэг л сонин инээх ч биш мушийснаа,

-2016 он гэнэ ээ? - гэж тайвширсан байдалтай хэлээд,- Дахиад 15 жилийн дараах руу явах хэрэгтэй болох нь дээ. Заза баярлалаа хатагтай...? гээд асуусан харцаар Роз луу харахад тэр,

-Маддисон. Роз Маддисон, гэж үгийг нь гүйцээн хэллээ. Нөгөө үл таних залуу түүний хэлснийг сонсоод,

-Роз ий? Энэ үнэхээр сайхан нэр шүү! Тэгэхээр Роз чамд дахин баярлалаа гээд гүйгээд явах гэтэл араас нь,

-Хөөе би чамайг хэн гэж дуудах вэ? гэж хашхиран хэлэхэд өнөөх залуу инээмсэглээд

-Доктор. Зүгээр л Доктор. Харин одоо би яарч байгаа учраас бас бороо орж байгаа учраас тантай дараа уулзахыг ерөөе дөө гээд гүйгээд явчихлаа.

Роз түүний араас нүд салгалгүй ажиглаж байтал өөрийгөө Доктор гэж нэрлэсэн залуу өнөөх бүхээг рүү ороод явчихав Роз бүүр алмайран зогсож байтал нөгөө бүхээг чинь гэрэл цацруулж сонин дугарснаа алга болчихов.

Розын нүд нь бүлтийн, өөрийгөө зүүдэлж байна гэж итгүүлэн дэлгүүр орохоо ч мартан гэртээ харилаа. Тэрээр замдаа юм юм бодож явлаа.

"Тэр ямар сонин хүн бэ? Өөрийгөө Доктор ч гэх шиг. Би түүнтэй эртнээс танил ч юм уу эсвэл түүнтэй дахин уулзах юм шиг санагдаад байх юм. Яг жентельмэн хүн шиг хүндэтгэж харьцаад л тэгсэн мөртлөө ийш тийшээ сандарч гүйгээд л. Дээрээс нь үнэхээр царайлаг юм аа. Хамгийн сонин нь тэр хүн яагаад тэр цэнхэр бүхээг рүү ороод алга болчихдог байна аа?" гэж бодсоор тэр гэртээ ороод шууд шүршүүрт орлоо.

Another Rose story Место, где живут истории. Откройте их для себя