Пак шинхэ ??

549 38 3
                                    

Гэртээ ирэхэд аав ээж 2 байхгүй байлаа. Дээшээ өрөө лүүгээ орон хувцсаа солин шүршүүрт орохоор ариун цэврийн өрөө орох гэтэл тэр муу юм ч гэсэн ариун цэврийн өрөө орох гэж байлаа.
Ах: би түрүүлээд ороод ирлээ. Тэгэхээр дараа нь чи ороорой
Би ч бөөн уур болсоор ариун цэврийн өрөөний хаалгыг нэг хөшиглөөд
Би: " орилох" өнөөдөр та азтай байна.
Би ч өрөө лүүгээ явах замдаа ахын өрөө онгорхой байхыг харлаа. Миний ч дүрсгүй зан хөдлөн ахын өрөө лүү орох гэхэд үйлчлэгч эгч миний урдуур орчив. Уугина ганц олдож байгаа боломж юмсан.
Би: эгчээ ах өнөөдөртөө өөрөө цэвэрлээд хэрэггүй гэсэн харин та миний өрөөг очоод цэвэрлээд өгөхгүй юу
Үйлчлэгч: юу аан за тэгеээ
Би ч бөөн ялалтын царай гарган ахын өрөө лүү орлоо. Хамгийн түрүүнд хувцасны шүүгээг нь онгойлгон дотуур хувцасны хэсгийг нь онгойлгон дотроос нь нэг бандаашыг нь аван хайчаар хайчлан тавиад дахин нэг бандаашыг хайчилав. Ингэсээр бүх бандаашыг нь хайчлаад шүүгээг нь хаан толь ний өмнө байрлах нүүрний тосыг нь гарын тостой холин тавилаа. Намайг оролдохоор ингэдэг юм.
Би ч бөөн баяр болсоор өрөөндөө орлоо.
Би: мм эгчээ ах өрөөнд цэвэрлэгээ хийлгэчих гэнээ. Би энэ хавиа өрөө цэвэрлэчих болохоор та одоо ахын өрөөг цэвэрлэ дээ
Тэр муу мангар амьтан ариун цэврийн өрөөнөөс цаг хиртээ болсны эцэст гарж ирэн намайг дуудав. Би ч гялс өрөөгөө цоожлон ариун цэврийн өрөө орлоо. Ариун цэврийн өрөө ороход ээ бурхан минь гэж цул өмхий үнэр үнэртэв. Өнөөдөр миний хамар нилээн зовлоо. Ядаж бие зассан юм бол агааржуулагч цацаж болоогүй юм байх даа. Агааржуулагч цацан усандаа орон үсээ угаах гэж байхад гэнэт хүйтэн ус гоожив. Би ч цочин хурдхан гэгч нь усаа хаан халаадаа нөмрөн үсээ барсаар ариун цэврийн өрөөнөөс гарав.
Би: эгчээ халуун ус тасарцан юм уу?
Үйлчлэгч: тиймээ хүйтэн ус ч гэсэн тасарчихлаа
Ааш новш гэж хүйтэн усанд нь ч болов. Үсний хөөсөө зайлчихдаг байж би ч гал тогоо луу орон хөргөгч ухан 3 ус аван ариун цэврийн өрөө лүү орлоо. Аа хүйтэн байна. Тэр муу новш аль дээр гарсан бол ийм юм болохгүй байсан юм. Арай ч нэг юм үсээ угаан өрөө лүүгээ ороход утас дуугарав. Би ч дугаарыг нь харалгүй авав
Би: байна уу?
??: ложин мөн үү?
Би: тийм байна. Өөрөө хэн бэ??
?? Би пак шинхэ байна
Би: пак шинхэ???

Ихрүүд  /дууссан/Место, где живут истории. Откройте их для себя