01

305 31 8
                                    

Би: Гуйя битгий л дээ битгий гэж байн байн давтан цамцныхаа энгэрийг чангаар зууран тэр хүнээс гуйна. 2 жилийн өмнөөс амьдрал минь яг л там шиг болсон. Надруу орилж хашхичин хувцсыг минь тайлах гэж оролдох энэ хүнтэй ээж минь 2 жилийн өмнө гэрлэсэн юм. Эхэндээ амьдрал минь бүтэн боллоо аав гэж дуудах хүнтэй боллоо гэж их л баяртай байсан ч жилийн өмнөөс тэр хүн надаар оролдох болсон. Хараал идэг гэж тэр зүгээр л намайг бузарлачихсан.

Арай гэж тэр хүний гараас мултраад хар хурдаараа гэрээсээ гүйн гарлаа. Энгэрийг нь задгайлсан цамц дотоожтойгоо гүйх надруу хүн бүр л том том нүдээр харж байлаа. Үнэндээ яг одоо энэ хүмүүсийн харц намайг юу гэж бодож байгаа талаар огтхон ч хамаа алга. Энэ гэрээс л явж байвал тэр хүнээс л холдож байвал яасан ч яахав.

Аль чадахаараа хурдан гүйсээр тэр хүнийг хойноос минь хөөж байгаа эсэхийг шалган хойш харахад муу тарган новш хойноос минь машинтайгаа хөөж байлаа. Нүцгэн хөлтэй би тэр машинтай новшийг гүйцэх нь юу л бол. Гэхдээ би бууж өгөхгүйгээр гүйсээр л байлаа.

~~Зохиогчийн талаас~~

Охин чадахаараа гүйсээр байсан ч түүний хойд эцэг гэх нэртэн түүнийг хойноос нь хаазаа гишгэлсээр мөргөж орхилоо. Хөөрхий охин байсан газраасаа 2 3 метрийн цаана шидэгдэж биенээс нь цус урсан хэвтэх нь хөөрхийлөлтэй бас аймшигтай харагдана.

Гудамжинд түргэн болон цагдаагийн машины дуу хангинасаар ирж охины хойд эцгийг баривчилж түргэний эмч нар охин дээр очиход аль хэдийн амьсгал хураасан байлаа. Охины нүд нээлттэй байх ба дэндүү гунигтай харцаар нэг зүгрүү ширтсэн байв.

~~Охины талаас~~

Аймшигтай их өвдөлт мэдрэмж ухаан санаа минь балартан харанхуйд ууссан ч өөдөөс минь гэнэт хурц цагаан гэрэл тусаж нүдээ анивчуулан гэрэлд дасан харахад ер бусын өнгөтэй тэнгэр, хурцаар гэрэлтэх шаргал нар өөдөөс минь угтлаа. Хэдхэн хормын өмнө мэдэрч байсан тэр их аймшигтай өвдөлт ор мөргүй алга болчихсон байлаа. Би үхчихсэн үү?

???- Тиймээ чи үхчихсэн

Юу вэ???

Хажуу тийшээгээ хартал эрэгтэй хүний бага зэргийн урт түрийтэй арьсан гутал харагдлаа. Харцаа дээшлүүлэн тэр хүний царайг харахад миний үеийн нэгэн залуу өөдөөс минь харан инээмсэглээд гараа надруу сунгалаа.

???: Ким Хюжин чи нас барсан Үхлийн дараах ертөнц Эксо Планет-д тавтай морил гээд үргэлжлүүлэн өөдөөс минь инээмсэглэлээ.

Юууууу???

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Aug 01, 2017 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

ҮХЛИЙН ДАРААХ ЕРТӨНЦ~EXO PLANETМесто, где живут истории. Откройте их для себя