Өнгөрсөн дөх чи Одоогийн чи 1р хэсэг

337 15 1
                                    


Зохиогчийн талаас
2014 онд
Энд хөтөлцөн яваа хосуудыг хэн бүхэн харч амандаа "Хосууд байхаар таарсан" гэх мэт үгс шивнэлдэнэ.Охидууд атаархаж хөвгүүд ч бас атаархана.Гэхдээ одоо яаалтай билээ.Нэгэнт үеэрхсэн юм чинь.Тиймээ тэдний нэрийг У Сэүн ба Ким Хэсү гэдэг юм.Тэд өчигдөр л үеэрхэж эхэлж байгаа юм.Цуу яриа ч хурлан тархах юмаа.
2015 онд
Тэд үеэрхээд хэдийн 1 жил болжээ.Энэ хооронд их ч юм болж сална гэсэн үг их гарсан ч өдий хүртэл хамтдаа байгаа билээ.Гэвч энэ бүхэн тэдний л нууц.Бусад хүмүүст тэд бол заяаны хосууд юм.Хэсү сургуулын төгс нэгэн бас усан сэлэлт спортдоо их сайн ба чадахгүй зүйл үгүй билээ.Сургуулын охидыг төлөөлсөн сурагч юм.Бас болоогүй ээ Сурагчдын нийгэмлэгийн дарга.Харин Сэүний хувьд сургуулын нүүр царай урлагын үзлэгийн 5 жилийн аварга шүүгч юм.Бас сургуулын алдартай эрэгтэй бүлэгийн гишүүн юм.
2016 онд
Сэүн Хэсүтэй уулзалгүй 1 жил болж байна.Энэ хугацаанд тэр хайх гэсэн ч олоогүй юм.Тэр өдрөөс хойш тэр нүүж өөр газар сууршин амьдран.Дахин шинэ амьдрал эхлэн өмнө нь ямар байр суурьтай байсан тэрийгээ шинэ сургуульдаа олж чадсан юм.Түүний шинэ сургуульд Түүнийг мөсөн ханхүү гэх бөгөөд үнэхээр сө шиг байдаг нь худлаа биш юм.
Хэсүгийн талаас
Алга болсон шөнө
Сэүнээс салчаад чихэвч зүүн гэрлийн дохио өөрчлөгдөхийг харан зам гаран явж байтал.Хажуу талаас минь хэн нэгэн түлхэх шиг л болон.Би хүчтэй гаүар унав.Миний нүд харж байсан ч хөдөлж чадахгүй байсан юм.Дараа нь зүгээр л нүдээ аньсан.Учир нь би ухаан алдсан юм.
2016 онд
Хэсүгийн талаас
Өглөө сэрэн нэг л танил бус санагдана.Нэг жил хагалгаа басхүү эмчилгээ хийлгэн арай гэж амьд гарсан ч.Өмнөхөө огтхон ч санахгүй байна.Аав ээжийн хэлснээр удахгүй зүгээр болно гэсэн ч үгүй юм шиг санагдах нь намайг айлгана.Өнөөдөр миний сургуулын анхны өдөр бүх зүйл шинэ санагдаж байна.Би биш юм шиг.Яг л дахин төрсөн юм шиг.Юу болох бол сургууль дээр айж байна.

Дараагийн хэсэгт
-$-Жүжиглээд байгаа юм байхдаа
-$-Туслаарай
-$-Би мэдэхгүй

За эхний хэсэг богино байдаг тэ.Энийг анхнаасаа их боддог байсан юмаа.Тэгээд дандаа гол дүр Сэүн байдаг юм чинь.Энэ удаад хэн болгохуу? Саналаа хэлээч

Past Vs Now (Түр Зогссон)Where stories live. Discover now