oneshot

99 4 1
                                    

Хацар даган урсах нулимс, нүдэн дэхь уйтгар гуниг нь Зинниаг хамгийн сайн тодорхойлох зүйлс нь. Тэр бол гологдмол анхнаасаа л хүсээгүй жирэмслэлтээс төрсөн. Хойд эцэгдээ удаа дараа хүчиндүүлэх шахаж ,дагавар ахынхаа гарын зугаа болохоос, ганц дүүгийнхээ өрөвдсөн харцнаас , эхийнхээ мөс нуугдсан инээд үзэн ядсан харц түүнийг бага багаар идэж тэвчихийн аргагүй болгоход энэ газарт дахиж хэзээ ч эргэн ирэхгүй гэж зүрхэндээ шивнээд тэр зугтсан билээ.

Тэр өдрөөс хойш Зинниа нэгэн баранд оройн цагаар дуулж олсон мөнгөөрөө өнөө маргаашаа залгуулж хямдхан буудал хэсэн амьдарч байгаа юм.

Нар жаргаж харанхуй нөмөрхөд Зинниа одоо л нэг амьсгал авахтайгаа боллоо. Шөнө дундад хувцсаа өмсөн оромжноосоо гарч хоолны мөнгөө олохоор Abba Trois ыг зорин алхалаа. Байрлаж буй буудлаас нь ердөө хэдхэн алхамын зайтай учир удсанчгүй орж ирэхэд Суа үг хэлэхийн ч завдалгүй арын өрөөлүү чирэн нүүрийг будаж эхлээд:

-Өнөөдөр маш хүндтэй зочид ирсэн чи тэдэнд сайн үйлчлэх хэрэгтэй шүү аз болж нэг баяных нь нууц амраг болчих ч юм билүү ? гэж тачигнатал хөхрөх энэ хүүхэн бол эндхийн эзэн Зинниагийн ганц таних хүн билээ.

Удалгүй ч тайзан дээрээ гаран цайны хэдэн дуугаа дуулав. Хамгийн сүүлийн дуу болох түүндээ зориулсан дуугаа дуулангаа булангийн ширээрүү хартал... Танил нэгэн харцтай мөргөлдөх нь тэр.

Эрик P.O.V

Энгийн л нэгэн баасан гаригийн үдэш, түүнийг гэнэт алга болдог тэр өдрөөс хойш 7 жил тасралтгүй хайсны эцэст цөхөрсөн минь энэ.

Түүнийг бодоогүй хором гэж үгүй. Тэр охины уй гунигт би дуралчихсан юм. Нүд цэлийсэн нулимсныхаа цаанаас амьдралыг гунигтай болгож хардагт нь , хэсэг хором инээж байснаа дараагийн хоромд уйлдагт нь . Тэр охины амь гарч чаддагт нь би дуралчихсан юм. Гэхдээ одоо болисон нь дээр бололтой гэж эрик өөрөө өөртөө шивнэсээр дээшээгээ хартал түүний тэгтлээ их хайсан хүн нь тайзан дээр өөрийг нь ширтээд зогсож байлаа. Яг энэхэн мөчид Эрикийн зүрхэнд хэдэн мянган оч гэрэлтэж,тоогоо алдталаа гуяа чимхэн зүүд биш байгаасай хэмээн өөртөө шивгэнэн тэрхүү олон жил хайсан алмааз эрдэнээ ширтэн сууна.

Зинниа P.O.V

Амьдралд минь гийсэн ганц жаргал минь яг одоо миний өөдөөс ширтэн сууна . Түүнийгээ ганцхан удаа ч болов харсандаа баярлаж байгаа ч түүндээ ийм арчаагүй байдлаараа харагдсандаа туйлын ичнэ.

-Надад түүн дээр очих нүүр байхгүй . Бушуухан л гаръя хэмээн арын хаалгаар гарж байтал ардаас олон жилийн тэртээх тэр хоногшсон хоолойгоор

- Зинниа хэмээн дуудахад тэрбээр байгаа газраа зог тусан хэдэн мянган эрвээхэй дүүлэн нисэлдэх шиг мэдрэмжийг мэдэржээ.

Яг энэ учирлаас хойшип зинниа энэ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй болсон ба удалгүй мэндлэх бяцхан үрээ хүлээн өдөр хоногийг тоолон өнгөрөөнө.

Намрын нэгэн өдөр :

Удалгүй мэндлэх бяцхан үр минь аав нь удахгүй ирнэдээ тэгээд амттай зайрмаг идэцгээе хэмээн гэдсээ элэн нүүр дүүрэн мишээнэ. Хэдэн минут хүлээсний эцэст тэр тэссэнгүй бололтой хувцсаа өмсөн гарлаа.

Гэрлэн дохио хүлээн инээх тэр хэтэрхий жаргалтай харагдана.

Зинниа P.O.V

Дохио аслаа үр минь удахгүй зайрмаг иднэдээ гэсээр гарцаар гарж байтал биеийг минь нэг зүйл маш хүчтэйгээр мөргөн бүх зүйлс харанхуйлан алга боллоо.... бурхан хүртэл түүнд атаархажээ.

Нүдээ удаанаар нээхэд бүх зүйлс цагааран харагдана.... эмнэлэг байх нь орны минь хажууд 2 хүн зогсжээ. Гэхдээ миний бие нэг л биш байндаа гэсээр хэвлийгээ барин үзтэл Эмч:

-Уучлаарай бид бүх хүчээ дачилсан ч ургийг тань аварж чадсангүй . Таны нөхөр ирж байгаа гэсээр одов.

ургийг аварж чадсангүй

ургийг аварж чадсангүй

ургийг аварж чадсангүй

ургийг аварж чадсангүй гэсэн үг л зөвхөн Зинниагийн толгойнд эргэлдэн ухаан мэдрэлгүй хашгирч эхэллээ.

Маргааш өглөөний мэдээ:

Өчигдөр шөнө нэгдсэн эмнэлгээс 12 цагын үер нэгэн бүсгүй амиа хорлосон байдалтайгаар олдсон ба түүний гарт нэгэн захиа байсан юм . Уг захианд

Би бол гологдмол . Анхнаасаа л төрөх тавилангүй байсан. Үр хүүхэдтэй болж, ээж гэж дуудуулах эрхгүй азгүй амьтан . Зовсны эцэст жаргал заавал ирнээ гэж итгэсэн. Харин хувь тавилан надаар тоголлоо. Миний хар үйлээр үр зулзага минь миний зовлонг аваад зулбаад явчихлаа. Харин одоо надад амьд явах шаардлага байхгүй. Харин Эрик чи жаргах ёстой хүн шүү ! бас хүчтэй ихэмсэг амьдрах учиртай гуниг харууслыг давж чадаагүй хүн л гуниг харуултай амьдардаг. Чи бол амьдралруу инээмсэглэж амьдрах хувьтай хүн .

Харин явахдаа ганц л хүн шиг зүйл хийчихээд явъя та нарыг бүх хар нүглийг аваад тамд очно......... гэж бичсэн байв . Мэдээллэсэн :Лайла Билл байлаа....

Бодит явдлаас сэдэвлэн бичив.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 05, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Харуусал (oneshot)Where stories live. Discover now