...Чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм...
Чи мэднэ,би аль хэдийн чинийх...
Аз жаргалтай байсан...
Үргэлж хөгжитэй байдаг байсан...
Гэхдээ энэ бүхэн зүүд мэт замхаран алга болох болов уу?...
Шоколад болон сүү...
Чихэрлэгээс ч илүү чихэрлэг...
Гол мэт урсана...
Уруул дээр минь үнсээч...
Өөр юуг ч хүсэхгүй байна
Надад хайртай гэж хэлээч...
Би зөвхөн чамайг хүсэж байна,маш ихээр
Миний Цус болон Нулимсыг минь бүгдийг нь аваад яв,яв...
Хэрэв энэ чамайг үнэхээр аварж чадах юм бол...
Надаас хүссэнээ ав
Гэхдээ үүрд намайг хажуудаа байлгаач...
Надаас хэрэгтэй бүгдийг ав
Харин дэргэдээ байлгана гэсэн бяцхан найдвар өгөөч...Өглөө эрт сэрэн хувцсаа өмслөө.Нүүр гараа угаан ганц аяга цай уучаад сургууль руугаа алхалаа.
Надад хангалттай их цаг байсан тул алхахаар хамгийн урт тойруу замыг сонголоо.Түүнийхээ талаар бодон алхахад яг л тохирсон зам.Чимээ аниргүй ч цаанаасаа л дулаан...
Тэр бараг инээдэггүй хааяа л нэг хальт инээдэг байсан.Гэхдээ чин сэтгэлийнх...Ихэнхдээ дугардаггүй,асуултанд ганц хоер үгээр л хариулна...Түүнийхээ хоолойг мартах нь,хааяахан гаргалаг байсан инээмсэглэлийн маш ихээр үгүйлж байна...Гэнэт нүдийг минь ямар нэгэн зүйл бүрхэв замаа ч хархад хэцүү болж байлаа.Нэг нүдээ анин буцаан нээлээ,арай дээр гэвч хацраар минь шингэн зүйл урслаа.Уурандаа гялс арчаад яагаад ч юм уйлах гээд байгаа өөрийгөө хараана...Хараал идэг.
"Би чинь эр хүн,шалихгүй юмнаас болж уйлж болохгүй,ямар тэр үхцэн биш,амьд арзайгаад явж байгаа"гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулахыг хичээнэ...
YOU ARE READING
°Blood•Sweet•&•Tears°
Romance...Чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм... Чи мэднэ,би аль хэдийн чинийх... Аз жаргалтай байсан... Үргэлж инээлддэг байсан... Гэхдээ энэ бүхэн зүүд мэт замхаран алга болох болов уу?... Шоколад болон сүү... Чихэрлэгээс ч илүү чихэрлэг... Гол мэт урсана... У...