My Little Friends [just right]

921 38 3
                                    

OXEXO~ANNA~

Хамаг бие арзганан яг л биен дээр минь ямар нэг юм гүйгээд байгаа юм шиг санагдан энд тэнд загатнаж гижиг хүрнэ. Нүдээ аньсан чигтээ загатнаж байгаа газраа маажих гэсэн боловч яалтачгүй биен дээгүүр минь жижигхэн зүйлс байгаа юм шиг мэдрэмж төрөн арай гэж нүдээ нээж байсан хүн ухасхын босож тэрэнгүэр нэг хашгирч гарлаа. Аалз , жоом , шоргоолж , хар хорхой гээд л төрөл бүрийн аймшигтай үзлийн амьтад толгойд орж ирэн хамаг хувцасаа тайлаад шидчихмээр л санагдаж байлаа. Хоёр хөлөө савчин гараараа биеийхаа хаа таарсан газраа цохиж ам минь амрах зайгүй хоолойныхоо хэрээр чарлаж байлаа. Тэр мэдрэмж алга болсон ч одоог хүртэл түгшүүртэй биеийн минь хаа нэгтээ орчихсон бол яах юм би тэгээд үхнэ гэсэн үг үү ? одоо яах вэ? гээд доош суутал өөрийгөө шал танихгүй газар байгааг анзаарлаа. Энд яаж ирснээ санахгүй бас би унтаж байсан болохоор толгойд янз янзын л муу зүйл төсөөлөгдөн магадгүй гэрээс минь хулгайлаад хүний наймаанд явуулчихаж гсэн бодол хүртэл орж ирлээ. Өөрийхөө байгаа газрыг дүрсэлбэл зүгээр л нэг мунхар жижигхэн өрөөч гэсэн цэвэр нямбай тохижуулж тавьсан байлаа.

???: Сайн уу гэх дуу чихэнд минь хүрч маш аяархан дугарсан учраас хаанаас дугарсныг нь үл мэдэн тойрч нүдээ гүйлгэнэ. Өрөөнд надаас өөр хэн ч байхгүй байтал яагаад хэн нэгний шивнээд ч байгаа юм шиг чимээ сонсогдоод байгаа юм бол гэж бодоод хүн байж болох булан тохой бүрийг шалгаж үзлээ хэн ч байсангүй. Сүүлдээ сүнс чөтгөр гэж бодон чимээгүй өвдгөө тэврэн суугаад мэгшин уйлж эхэллээ. Гэтэл нөгөө шивнээд ч байгаа юм шиг чимээ чинь утасны вивратор чичирч байгаа чимээгээр солигдоход гайхан дуу гарч буй зүгрүү харвал өрөөний нэг буланд байх шургуулга зогсоо зайгүй чичирч байлаа. Бүр ч айн хамаг бие минь хүйтэн хөлстэйгөө зууралдан хэдий айж байсан ч юу болохыг нь харахын тулд тийш зүглэж эхэллээ. Бага багаар гитэн ойртсоор шүүгээнд гараа хүргэтэл тэр чичрэхээ боличихлоо. Нэг урт амьсгаа аваад нүдээ анин шургуулгыг шууд татад нүдээ анисан чигтээ хэсэг зогслоо. Надад ямар нэгэн аюултай зүйл мэдрэгдээгүй учир өрөөсөн нүдээ нээн харлаа. Нүдний минь урдхан байх тэр бяцхан зүйл надруу ярзайтлаа инээж байхыг хараад цочин хойшоогоо саваад уначихлаа. Хурдан буцаж босоод хоёр нүдээ нухан тэр зүгрүү харвал тэр бяцхан залуу мөн л адил надруу инээмсгэлсэн чигтээ харжил байлаа. Юу вэ? би чинь зүүдлээд байгаа юм уу даа

??: Сайн уу?
Миний нүд байдгаараа томрон: чи хэн бэ? бишээ юу гээч нь вэ?
??: би юу гээч нь вэ?? гэж үү би Жэксон гээч нь байна
Гэтэл хажууханд минь байсан номын тавиуран дундаас бас хоёр жижигхэн залуус гараад ирлээ.
: Чи ямар өөдгүй юм бэ? түрүүлээд танилцчих юм
Жэксон хэлээ гарган: би босс нь юм чинь :p
??: Намайг уянгалаг хоолойт Жэбум гэдэг таатай байна гээд тэр бяцхан залуу надад бөхийлөө.
Жэксон түүний урдуур орон: намайг босс Жэксон гэхэд болноо ^_^
би хий дэмийл тэднийг таг гөлрөн хагас шокны байдалтай зогсоно.
Харин нөгөөх нь: Намайг сайхан сэтгэлт Ёнжэ гэдэг гээд бас нэг л тийм дулаахан инээмсгэллээр инээлээ.
Үүний дараа ширээн дээр байсан барбины хайрцган дотроос бас нэгэн бяцхан залуу гарч ирэх нь тэр гэхдээ шал нойрмог байгаа нь илт.
???: Тэр ирчихээ юу??? “нүдээ нухах”
Жэксон: урагшаагаа харахгүй юу
нөгөөх чинь ч нойрмог царайгаа улам үрчийлгэн надруу харсныхаа дараа нүд нь томрон хөмсгөө зангидаж байгаад тэдэнд хандан: Шөвгөр хааччихсан юм
Жэксон , Жэбум, Ёнжэ зэрэг мөрөө хавчин : чөтгөр бүү мэд
??: тэр ирэх ёстой биздээ
Тэд бүгд надруу харан бараг л ханатай тэврэлдэх нь холгүй хананд наалдаж сандарсан намайг хараад: нэрийг чинь хэн гэдэг юм гэж асуулаа.
Би гацаж түгдэрсээр: К-им Сү-и
Жэксон: Ким Сүи??
Би:тиймээ
??: шинэхэн аварга биет -_-
Би гайхсан чигтээ: та на-р юу юм бэ? бас гээд түрүүний нойрмоглож байсныг нь гараараа өргөтөл нөгөөх чинь уурлан тийчигнэж “НАМАЙГ ТАВЬ!!” гэж орилож байв.
Би нүдээ онийлгон царайг нь хараад: хүүх үнэхээр сонин юм гээч яг л гарын алганы хэлжээтэй тэгсэн мөртлөө сайн харвал үнэхээр царайлаг юм гээч
Жэксон: Жуниораа тэр яах ч үгүй ээ тайван бай
Тэхээр энэ ааштыг Жуниор гэдэг байхнээ
Би Жуниорыг буцаан ширээн дээр тавьтал тэр надруу муухай хараад: БЭМБЭМ!!! ЮГЮЁОМ ЮУНДАА АЙГААД БАЙГАА ЮМ ГАРААД ИРЭЭЧ гэхэд бас л нэг шинэ хоолой “БИД ХОЁР УНАЛАА АВРААЧЭЭ” гээд л чарлаж гарлаа.
Дуу гарсан зүг харвал бас л тэдэн шиг бяцхан залуус байлаа. Гэхдээ цагны зүүн дээр согтсон байх за цагын зүү 6 дээр ирж тэд арай ядан уначихгүйгээр тогтсон байв. Нөгөө дөрвөн залууч сандралдан ийш тийш гүйлдэцгээх нь миний нүдэнд яг л шоргоолжнууд бөөгнөрөлдөж буй мэт харагдана. Гэнэт нөгөө ааштай Жуниор нь надруу харан “ХӨӨЕ ЧИ” гэх нь тэр
Би түүнлүү хартал тэр: тэднийг авраач!!!
Би үнэд орох санаатай: яагаад би гэж
Жуниор нэг санаа алдаад нүдээ анин: тэд унавал үхнэ шүү дээ гуйя
Би ч жуумалзан цагны зүүн дээр тогтсон хоёр бяцхан залууг гаран дээрээ тосож аваад нөгөө хэдтэй нь нийлүүллээ. Тоолоод үзвэл зургаан жижигхэн биет энэ яг юуны төрлийн амьтан юм бэ? хүн шиг жижигхэн амьтад байдаг юм байхдаа хэдий би биологидоо муу ч ямар ямар амьтан байдгыг мэднэ.
Жэксон хоолойгоо засаад: энэ бол дэггүй Бэмбэм харин энэ бол бидний хамгийн залуу нь ч хамгийн том биетэй Югюёом
Бэмбэм, Югюёом хоёр 90° бөхийгөөд : аварсанд баярлалаа
Жуниор:та хоёр яаж явж байгаад тийшээ гарчихдаг байнаа
Бэмбэм: энэ охиныг гарч ирэхэд та нар чинь оролдож байгаад сэрээчихээ биздээ тэгээл өөрсдөө энэ тэнд ороод ороод нуугдцан би айгаад байж байсан Югюёом намайг өргөөл нэг тийшээ яваал байсан нэг мэдэхэд цагны зүүн дээр очцон байсаншд
Жэбум: аргагүйл энэ том биенээс гарах хүч шүү хха
Би: та нар яг хэн юм бэ? гэхэд
Жуниор төв царайлан:бид бол ЗҮҮДНИЙ ДАГИНА гэж хэлэхтэй зэрэгцэн бүх биеийг минь хүйтэн салхи нэвтэлээд гарчих шиг л боллоо
Ээж: КИМ СҮИ СЭРЭЭЧЭЭ ЧИ ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОЦОРЛОО
Би нүдээ анисан чигтээ атиралдан : хөнжил өгөөч тэгэх үү би яг хөлдлөөшдээ
Ээж: чи хичээлээсээ хоцрох нь
Би: цаг хэд болж байгаа юм
Ээж: 07:50
Орноосоо суга хийтэл босон : ЮУ???
Ээж: хохчино чи хоцорчихлоо
Би ;_; үгүй ээ арван минут байна
Хам хум хувцасаа өмсөн нүүрээч угааж чадалгүй үсээч самналгүй дэлбэ үсэрсэн амьтан яарч сандарсаар сургууль дээр очсон ч би аль хэдийн оройтжээ. Жижүүр багшид толгойгоо эргэтэл загнуулчихаад бусад хоцорсон хүүхдүүдтэйгээ цуг гараа өргөн эхний цаг зогсохоор боллоо. Нүдэнд нулимс сийлэгнэн анх удаа хоцорсондоо гутран зогсож байтал хажууханд хэн нэгэн “гар чинь өвдөөд байгаа юм уу” гэж шивнэх нь тэр. Нусаа татан хажуу талын хүнлүүгээ хартал О.О
Марк санаа нь зовсон байртай: битгий уйлдаа миний хойно гараад зогсчих гэхэд нь би яахаа мэдэлгүй зүгээр л түүнлүү гөлрөн орчлонгоос тасарсан байлаа.
Марк багахан инээмсэглээд: яасан бэ? Би чамд л туслах гэж байна шүү дээ багшийг харахаас өмнө гялс миний хойно гараад зогсчих
Гэнэт ухаан орон түүний хойно гаран зогстол түүний царай харагдахгүй байгаач инээж байгаа нь дуунаас нь мэдэгдэж байлаа.
Марк толгойгоо хагас эргүүлээд: одоо гараа буулгаж болно
Би ч тэсгэл алдаж байсан учраас гараа буулгаад түүнийг хойноос нь ажиглалаа. Өндөр нуруу өргөн цээж гээд л намайг бүрэн халхалж байлаа . Би яг л хэн нэгнээс айгаад аавыхаа хойно нуугдаж байгаа бяцхан охин мэт. Өмнө нь түүнийг ийм ойроос харж байгаагүй ярилцаж ч байгаагүй ойроос бол илүү царайлаг юм . Бас дөнгөж сая болсон үйл явцаас болж миний зүрх энд байгаа бүх хүүхдүүдэд сонсогдохоор хүнд хүнд цохилж байв. Ямар ч хөдөлгөөнгүй гараа дээш өргөн зогсох түүнийг хойноос нь харахдаа бага зэрэг санаа зовно. Түрхэн зуур л зогсоход миний гар тасарч унах гэж байгаа мэт л байсан байтал түүнийх үнэхээр их өвдөж байгаа байх. Хичээл завсарласныг илтгэн хонх дугарахтай зэрэгцэн тэнд зогсож байсан хүүхдүүд бүгд гараа буулган ёолцгоож харин охидууд нь надруу үхлийн харцаар харж байгааг би сая л анзаарлаа. Тиймээ тэд одоо намайг алахыг хүсэж байгаа байх атаархсандаа үхэх гэж байгаа байх би ч бас тэдний оронд байсан бол тийм мэдрэмж төрөх л байсан.
Марк гараа буулган надруу хараад: Чамайг хэн гэдэг юм танилций гээд нэг л дулаахнаар инээмсгэллээ
Би сандран дугарч ядсаар:Намайг Ким Сүи гэдэг
Марк :Намайг………
Би: би мэднээ ^_^ /энэ сургуульд түүнийг мэдэхгүй хүүхэд гэж байхгүй гэдэгт би 101% итгэлтэй байна/
Марк: дараа тааралдацгаая одоо хичээлдээ ордоо гээд цааш яваад өгөв. Сая тэр надад дараа тааралдацгаая гэсэн тэгэхээр дахиад надтай уулзанаа гэсэн үгүү итгэж ч чадахгүй нь ………………
Ангид уран зохиол орох ба хүүхдүүд өөрийн мэддэг домгоо ярьж харин бусад нь түүн дээр нь ажиллаж байв. Би ч хэтэрхий уйдсандаа ширээгээ дэрлэн хэвтэж байтал ангийн дарга босон өөрийн мэддэг домгоо ярьж эхэллээ

ONESHOTWhere stories live. Discover now