Because I Love You

2K 43 2
                                    

[ONESHOT for Kim Heyong]  Яагаад гэвэл би чамд ХАЙРТАЙ!!

 Сайн байна уу , өдрийн тэмдэглэл минь. Чамдаа энэ өрийн мэндийг хүргэе. Тэмдэглэл хөтлөх их сонин юм хэхэ. Юу бичихээ бодоод л бодоод л .. эвгүй л юм анхных минь болохоор ^^ . Юутай ч эхлээд өөрийгөө танилцуулъя. Намайг Ким Хэён гэдэг. Би өнөөдөрөөс Сөүлийн их сургуулийн оюутан болно. Хүн биш оюутан шүү дээ =))) Би нэг байр хөлсөлж амьдардаг. Хажуу өрөөгөө давхар хөлслүүлэх санаа байна :P Би хөдөө амьдарч байгаад анх удаа сөүлд хөл тавьсан минь энэ. Хөдөө бол эндэхээс ооогт өөр :p Дүрэм журмийг ягштал баримтладаг хуучны үзэлтэй. Нээрээ мартсанаас хичээлийн эхний өдөрөө хоцрох нь ээ! 

"Миний талаас"

Өө новш гэж, энэ балай өдрийн тэмдэглэлийг ач тустай , найруулан бичих арга ухаанд суралцдаг, хэрэг явдлыг эргүүлэн санан дурсахад хэрэг болдог гээд байсан бас нэг ид шид нь хүн хичээлээс нь хоцроодог бололтой догоо. Ийн бодоод үсээ угаагаад сэнсдэн хатааж хувцасныхаа шүүгээний өмнө нилээн удаан эргэлдлээ. БИНГО!! яг хоцрох нь. хамаг хурдаараа энд ойр байрлах автобусны буудалруу гүйсэн боловч тэр намайг очихтой зэрэгцэн автобус хөдөлчихлөө. шинэ хичээлийн жилийн эхний өдрийн гайхалтай эхлэл!! новш гэж. сургууль руугаа гүйхээс өөр аргагүй нь. Тэр хараал идсэн өдрийн тэмдэглэл нь бас хүн гүйлгэх авьяастай юм гээч! Хажуугаар зөрсөн хүн бүр надруу гайхан нүдээ бүлтийлгэнэ. Юундаа ингэж гайхаад байгааг ойлгох юм алга. нэг гудам уруудаад дугуйтай залуу хар эрчээрээ хурдлан ирж дайруулангаа алдлаа -_- бид хоёр азаар нэг сургуульд орох аж. Жоохон хөрслөг бор царайтай тэр залуу намайг ардаа сундлаад хамтдаа сургууль руу дөхөхөөр боллоо бурхны аврал минь гэж. Гэхдээ тэр намайг дайрах шахсан нүүрэндээ л намайг сундлаж байгаа хэрэг. 

Тэрнээс биш их л сэхүүн залуу бололтой дуртай дургүй хямсагана. Хажуугаар зөрсөн охин бүр битүүхэндээ надруу атаархсан харц шидлэж шивэр авир хийлцэнэ. Царай нь сайхан ч тэр ааш нь -_- ийм залууд охидууд юундаа үхэн хатан байдаг юм болоо. Зарим охидууд үхлийн харц илгээхээс авхуулаад бүр надруу нудрага зангидан үзүүлж байлаа -,- . 

Сонин юм, энд ямар ч дүрэм журам алга. бүгд энгийн чөлөөт хувцастай бие биетэйгээ ярилцан хөгжилдөнө. би л гэж хүн ганцаараа цагаан цамц, юбкатай байх жишээний... Ингээд анги ангидаа ортол тэр муу сэхүүн амьтантай нэг ангид орчихсон байдаг юм даа -,- Газар газраас цугласан олон ааштай олон хүүхдүүд дунд орж ирэх үнэхээр хачин гэж жигтэйхэн. Анх удаагаа л ийм том сургуульд ийм их хүүхэд харж байна. Хичээлийн эхний өдөр их хөгийн эхэлсэн шигээ хөгийн үргэлжилж байлаа -,- учир нь бүгд надруу гайхсан харцаар харна. учир нь би хэтэрхий номын хувцаслачихаж =,= . хөдөөний бүрэг ноомой "шинэхэн" оюутан надад мэдэх зүйл юу байх вэ дээ. Миний дэргэд зэрэгцэн сууж байсан охин : Намайг Гвон Жина гэдэг :) танилцъя :3

ONESHOTWhere stories live. Discover now