Сургууль руу явах замд өчигдөрийн болсон үйл явдалыг бодсоор л алхана . Шөнөжингөө уйлсанаас болж нүд минь хавдан , зовхи минь хүндэрнэ .
.
.
.
За за . Бүх зүйлийг эхнээс нь эхлэе . Би зүгээр л охин . Намайг Ким юу ри гэдэг бөгөөд энгийн амьдралтай нэгэн . Аав минь ажлаас өөр юу ч боддогүй ба нэг ч удаа хайртай шүү гэж чин сэтгэлээсээ хэлж байгаагүй . Харин ээжийн хувьд гэвэл ааваас нэг ядаргаатай н*вшоос болж салсан ба одоо хүртэл түүнтэй амьдардаг . Өдийг хүртэл би өөрийгөө энгийн охинд тооцож явсан бол түүнтэй уулзан , хамт өдөр хоногийг өнгөрөөн байж , сүүлд нь салахад тэр надад хэзээ ч өмнө миний сонсож байгаанүй үгийг хэлсэнээс хойш би өөрийгөө адгийн амьтан гэж бодох болсон ба надад нэгэн шинэ өөрчлөлт гарсан юм . Тэр нь хөвгүүдэд итгэхээн байн , хэзээ ч тэднийг чин сэтгэлээсээ хайрлхаа больсон явдал . Сургуульдаа би одоо хүртэл тасралтгүй явж байгаа , тийм ч тул ангийн хүүхдүүд маань намайг зүгээр ойлгон , хамт нэг ангид суралцан байдаг байлаа . Тэр нэгэн өдөр л түүнтэй уулзсан анхны өдөр байлаа . Урьдын адил 5 дахь өдрийн хичээл таран хүүхдүүд баярлцгаан , зарим нь гүйлдэх бөгөөд би л ганцаарханаа гэр лүүгээ алхана . Сургуулиас нэлээн холдон нэгэн мухлаг руу орлоо . Авсан ууттай юмнуудтайгаа замаар эв дүйгүй алхан явж байтал санамсаргүй хөл алдан тортой юмнуудаа унагаалаа .
???: Өө , би туслая " гэх хэдхэн үг сонсогдоход эргэн харвал сургуулийн нэр хүндтэй , баян айлын , охидын хүсэмжит Бёнбекюн зогсож байлаа . Түүнийг бодон хөдлөх тэнхээгүй мангартан байх хооронд газраар таран унасан байсан юмнуудын аль хэдийн авчихсан зогсож байлаа .
Бек : Хүнээр бүх юмнуудаа түүлгэчихээд баярлалаа ч гэж хэлэхгүй , муу охин юм даа !
би : хэн чамайг авч өг гэж хэлсэн юм ? Ямар ч байсан баярлалаа " гээд эргэж харах гэтэл тэр мөрөн дээр минь гараа тавиад .
" Гэр чинь хол уу ?
Би : Нэг их хол бишээ
Бек : Ганцаараа алхах юмуу ?
Би : Тийм ...
Бек : Ааеш , би лав ийм хөөрхөн охиныг энэ орой болсон хойно ганцааранг нь даанч явуулж чадахгүй " гээд гарт минь байсан ууттай юмсыг аван , гарнаас минь бариад явлаа .
Би : Хүүшээ ! Галзуу юм уу ? Гарнаас тавь .
Бек : Ирээдүйн найз охин минь ч их зөрүүд юм гээч !
Би : Юун найз охин ? Лав чамд эмэгтэй хүн бол нэг өдөр хэрэглэдэг шүдний чигчлүүр төдий .
Бек : Аая , иччихсэн үү ? Эсвэл чамтай дотно харьсанд баярлаж үхэх шахаж байна уу ?
Би : Бек гуай ! Би чиний тэр охидууд шиг чинь заваан амьтан би--" гэж дуусгаж амжаагүй байтал намайг мөрөн дээрээ тавиад гүйж орхилоо .
Би : Аааа ! Үхлээ , авраарай !!!
Бек : хаха , гоё байна уу ?
Би : Намайг одоохон буулга !! Үгүй бол цагдаа дуудна шүү !
Бек : Чадвал дуудчихаач , хаха
Яг энэ үед надад түүнээс салах нэгэн сайхан арга олдлоо . Түүний өтгөн бор үсийг нь хамаг чангаараа зулгаалаа . Хаха ! Яасан гэж бодно , тэр аймар хашхичин намайг сандал дээр буулгав .
Бек : Аэшш ! Яаж байгаа чинь энэ вээ ?? 😡😡😡
Би : Хаха ! Та яг сармагчин шиг харагдаж байна . Үс чинь босчихоод яг л сармагчин ! Хаха !!!
Бек : За яахав тэгвэл үхэхдээ бэлдээрэй ! Гээл араас хөөлөө . Бид хоёр гэрийн үүд хүртэл хөөцөлдөж эцэст нь хоёулаа ядран хэсэг амарлаа .
Бек: Охин гэхэд арай л хурдан юм гээч !
Би : Тэгэлгүй яадаг юм , үхэхдээ бэлдээрэй байхдаа яадаг юм !
Бид хоёр хэсэг инээлдэж байгаад би гэр лүүгээ орох гэтэл надад түүнийг урихгүй бол эвгүй санагдсан тул орж цай уухыг санал болгов . Тэр мэдээж хүн л болсон хойно зөвшөөрлөө .
Вуаа ! , ямар гоё юм бэ . Чи тэгээд ганцаараа амьдардаг юмуу ?
Би : Тиймээ .
Бек : Вуаа ! Энэ юу вэ ?
Би : Чи баян айлынх гэсэндээ мэдэхгүй байгаа юмуу эсвэл худлаа маяглаад байна уу ?
Бек : Ээ , гуйя л даа хэлчих . Юу юм ?
Би : Арай ч дээ !!! Бэлэн гоймон мэддэггүй юмуу ?
Бек : Сонсон л юм байна . Ийм эд байжээ .
Би : Үгүй ээ , чи чинь дэлгүүр ордоггүй юм уу ?
Бек : Аав гадуур явахыг зөвшөөрдөггүй .
Би : Тэгвэл яагаад өнөөдөр ??.....
Бек : Юу гэж асуух гэж байгааг чинь мэднээ . Өнөөдөр аавтай муудалцаад . Тэгээд бүр мөсөн амьдралаас нь явчихсан .
Би : Арай ч дээ !
Бек : Тийм шүү . Бүр надад суурилуулсан байршил заагч төхөөрөмжийг нь хүртэл
эвдэлчихсэн .
Би : Би лав баян айлын хүүхдүүд дураараа , эрх , хангалуун амьдардаг гэж бодсон шд ...
Бэк : *гэдэс дуугарах * Чамд 2 байгаа юс чинь нэгийг нь өгчих тэхүү ?
Би : За яахав , анхны бэлэн гоймонгоо хүрт дээ . Лол ...
Бек : Ааа , ийм сайхан амттай юм байсан юмуу ?
Би : Арай ч дээ , зурагтаар реклам нь гардаг байтал өдий 17 настай юм байж ,...
Бек : намайг бараг зурагт үзүүлдэггүй байсан . 7 хоногт 3н л цаг үзэх ёстой . Тэгэхгүй бол миний хараа муудна гээд өвчигнөөд байдаг юм .
Би : хаха !!!
Бек : Чиний хувьд инээдтэй ч миний хувьд хар дарсан зүүд л гэсэн үг !
Би : Ингэхэд чи өнөө
орой хаана хоноа гэж байга юм ?
Бек : Лав гэрт л биш !!! ... Аанхаа !!! Би хонох газраа олчихлоо .
Би : хэнийх юм ?
Бек : ТАНАЙД !!!!! Болно биз дээ ?
Би : Юу ,юу гэнээ ? ...
YOU ARE READING
•••Love me whenever•••
Fanfiction" Сургуулын хамгийн арчаагүй , доожоогүй охин гэдгээ мэдэх үү ?" ... Энэ л үг намайг өнөөдөр ингэж явахад хүргэсэн . Тийм дээ , анх би арчаагүй амьтан байсан , тэр новшоос л болж өдийд хайрын алуурчин болсон юм ...