3045

984 7 3
                                    

Сансраас дэлхий ертөнц хар улаан гэх хоёр л өнгөөр л харагдах болж. 2000-д онд байсан тэр сайхан дэлхий хаашаа ч юм алга болж энэ тэндгүй  нэг гартай эсвэл 2 хөлгүй толгойны оронд ямар нэгэн хачин хэлбэр дүрстэй зүйлс байх ба энэ бол 3045 он. 2988 онд Дэлхий үнэхээр сүйрлийн ирмэгт очиж ердөө л 2 тэрбум хүн үлдэж байгаль эх устаж хүмүүсийн 60% нь өвчнөөр шаналан зовж байсан ч удалгүй Дэлхий Ван гаргиас манай дэлхийг өөрийн болгохыг хүссэн харийхан ирж 3000 он гэхэд манай дэлхий Крис гэх харийн шинэ хаантай болж хүн төрөлхтөн 120сая л үлдсэн. Дэлхий дээр сард 10-с ч олон удаа дэлбэрэлт болж хуучны дэлхий шиг байх аа больсоор байв.
Крис дэлхий дээр байх барилгуудыг нурааж эртний хаант засаглалтай байсан үеийн орд харш бариулж хүмүүсийг амьдрах газаргүй болгон боолчилж эхлэв.
Крис-с зугтаж амьдрах гэж хичээж буй xүмүүс нэгээр тогтохгүй олон байсан хэдий ч тэд яаж ч хаашаа ч зугтсан эцэст баригдана.
Амьдрал урьдын адил үргэлжилж нэгэн шинэ өдөр ирэв. Энэ тэндгүй нурсан барилга эвдэрсэн машины хог хаягдлаар дүүрэн байх ба ойролцоох эвдэрхий том саарал хуучны эдлэл мэт автобус дотроос 20 орчим настай энэ тэндээ урагдаж элэгдсэн хар пудволк шорт өмссөн залуу бууж ирэн их айдастайгаар эргэн тойрноо сайтар ажиглан автобусандаа эргэж орон удалгүй нэгэн бүсгүйг дагуулан гарж ирэв.
Бэкхён- ямар ч робот алга
Тэён- юуны тулд амьд яваа юм бэ. Ингэж амьдарснаас үхсэн дээр
Бэкхён- бид хүссэн ч үхэж чадахгүй шд
Гэнт тод гэрэл гарч хаа нэгтэйгээс маш эртний онгоц шиг зүйл унаж ирсэнд
Тэён-энэ юу вэ?
Бэкхён-магадгүй нөгөө эмээгийн ярьдаг байсан онгоц гэдэг нь байх
Тэён- тийм гэж үү
харийн нисдэг таваг эсвэл тэдний огт харж байгаагүй онгоц гээч нь юм болов уу гэж гайхан зогсож байтал гэнт маш чанга дугарсаар хаалга нь онгойж дотроос нь үс нь сэгсийсэн нүдний шилтэй 20 орчим насны залуу бууж ирээд тэр эргэн тойрноо харж ангайн юу ч хэлж чадалгүй зогсов.
Бэкхён- хэн бэ хvн юм уу
Сухо- би бол солонгос улсын эрдэмтэн Сухо
Тэён-Гэхдээ дэлхийн улсууд одоо нэртэй байхаа больж бүгд ямар ч нэргүй болсон биз дээ
Сухо- айн яагаад
Бэкхён- чи магадгүй миний бодож байгаа цаг хугацаагаар аялагч уу
Тэён- юу 2996 оноос цаг хугацаагаар аялах боломжгүй болсон биз дээ
Сухо- би 2016оноос ирсэн
Бэкхён- юу тэгхээр 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан гэж үү. гайхалтай юм аа
Тэён-чиний амьдарч байсан цаг үед үнэхээр хоол их бас маш их ус байсан гэдэг үнэн юм уу
Сухо- тийм ээ уснаас их зүйл байхгүй дэлхийн 70% нь л ус байсан. энэ үнэхээр бидний ирээдүй гэж үү. яаж ийм байж болдог юм. Би ирээдүйг төсөөлөхдөө дэндүү гайхамшигтай энэ тэндгүй машин нисэж өндөр барилга бас роботууд дээрээс нь бүх зүйл ухаалаг байна гэж боддог байсан гэтэл арай ч дээ
Бэкхён- нисдэг машин байсан шд газраар зөвхөн алхаж. Автобус машинууд бүгд л нисдэг байсан.  100с ч олон давхар барилгууд маш олон байсан робот ч байсан одоо ч хаа сайгүй бий тэр роботууд биднийг удирдаж бидний эзэн болж бид тэдний боол болсон доо
Сухо- үнэхээр хүн роботын боол болсон гэж үү. Бид тэдгээр роботыг бүтээсэн байж тэдний боол болсон гэнээ итгэмээргүй юм.
Чанёол-  юу ч олсонгүй гэсээр тэдэнтэй адил насны бас л хувцас нь урагдаж элэгдсэн залуу ирэв.
Бэкхён- дахиад л уу яана даа удахгүй үхэх нь дээ
Чанёол- энэ хүн хэн бэ бас яагаад амьд байган
Тэён- цаг хугацаагаар аялагч 2016 оноос ирсэн Сухо гэсэн байх аа
Чанёол-  цаг хугацаагаар аялах хориотой болоод аль хэдийн 40 жил болж байхад юун аялагч
Тэён-  энд удаан байж болохгүй хэрвээ Крис цаг хугацаагаар аялсан хүн байгааг мэдвэл чамайг зүгээр явуулахгүй шууд л алчихна
Сухо- миний цаг хугацааны машин энд ирэх гэж бүх цэнэг ээ дуусгачихсан болхоор цэнэглэх гэж бараг л 5-7хоног болно.
Чанёол- бид нартай түр хамт байж болох байх аа
Тэён- 7хоног байхад таныг олж чадахгүй байх.
~2 өдрийн дараа~
Сухо- та нар өлсөхгүй байна уу.
Бэкхён-өлсөж байгаа ч бидэнд хоол байхгүй ээ
Сухо- жимс эсвэл амьтны мах идэж болно шд ээ энд жимс ургадаг газар байгаа юу
Тэён- юу яриад байган юун жимс
Чанёол- жимс ургадаггүй шд. тэднийг химийн аргаар лаборторт хийдэг. Тэглээ ч Крис хаан болсноос хойш жимс гэж байхаа больсон бас амьтан гэж юу билээ
Сухо- модноос алим нэрс гээд олон жимс ургадаг шд ээ.
Бэкхён- мод гэнээ бид мэдэхгүй харж ч байгаагүй
Сухо-тэгвэл ойрхон далай байгаа юу
Тэён-далай гэж бас юу юм бэ.
Сухо- маш их устай нэг тийм газар дээр байдаг хонхорхой
Тэён- устай тийм хонхорхой байхгүй төмрийн хог хаягдал л байдаг маш их тийм хонхорхойнууд байгаа.
Чанёол-Ус тийм ихээрээ байна гэдэг байж боломгүй юм
Юри-  хаан бүх хүнийг ордондоо ир гэсэн гэнээ.
Чанёол-дахиад бидэн дундаас боол сонгох гэж байган байхдаа.
Бэкхён- биднийг лав сонгохгүй бид удахгүй үхнэ
Сухо-айн үхэх
Бэкхён- чиний амьдарч байсан үед өөр байсан байх гэхдээ бидний дундаж наслалт 30нас.
Тэён-Гэвч 30 нас хүрсэн хүн огт байхгүй
Сухо- 30 нас гэдэг хүний яг ажиллах ёстой нас байтал яагаад үхнэ гэж
Юри-бидний амьсгалж буй агаар ууж буй ус бохир идэх хоол хүнс байхгүй дээрээс нь нарны гэрэл хэтэрхий хурц амьдрах нөхцөл ч байхгүй хаана хэзээ ч дэлбэрэлт болхыг мэдэх аргагүй. ийм байхад бид яаж удаан амьд явах юм
Сухо- ирээдүй бодож байснаас минь аймшигтай юм
Бэкхён- энэ бүгд та нарын буруу. хэрвээ та нар дэлхийгээ хайрлаж энэ хөгжил рүү ингэтлээ тэмүүлээгүй бол бид мод далай амьтдыг харж чадах байсан.
Сухо- тийм юм байна
Чанёол- одоо бүгд ордон руу явахгүй бол болохгүй ээ шийтгүүлнэ.
...Тэд явсаар нэгэн ордонд ирэв. Ордоныг тоосгоор биш юу нь үл мэдэгдэх саарал зүйлсээр барьсан байх ба ордны гадна талд хүн шиг толгойтой боловч бие нь төмөр хагас роботууд цугларсан байв. тэдний дунд жинхэнэ энгийн хүн бараг л байсангүй. Тоотой хэд байсан хэдий ч тэд бүгд маш их турж үхлээ хүлээж буй мэт л арай ядан зогсох аж.
Удалгүй ордоны хаалга онгойж дотроос нь цэнхэр өнгөтэй 1.20см өндөртэй робот гарж ирэн тэдэнд хандан дагаад яв гэж хэлхэд тэнд байсан бүх хүн болоод хагас роботууд даган араас нь ордон руу оров. Ордон яг л галактик шиг харагдах ба маш их том болон жижиг нисдэг таваг бас од мэт гялалзах жижиг зүйлс их их байх ба ордны голд маш том нэгэн улаан сандал дээр 2 толгойтой нэгэн харь гаригийн хүн сууж түүний хажууд 6 нь бас л түүн шиг харийн хачин амьтан аль эсвэл хүн зогсож байв.
Крис- та бүхнийг энд ирсэнд би хувьдаа маш их баяртай байна. Яг одоо та нар маш аймшигтай амьд үхдэл шиг болчихож. Бас та нарын тоо өдрөөс өдөрт багасаж байгааг чинь би олж мэдсэн.Тиймээс энэ дэлхийг бүрэн бүтэн авж үлдэхийн тулд бүгд хичээцгээе. Одооноос хагас робот болсон хүмүүс дэлхий дээрх бүх хог хаягдлыг нэг газар цуглуул та нартай хамт Кай явна. Харин тэр ард зогсож байгаа жирийн  хүмүүс Дара-г дагаж яваад хий гэж хэлсэн ажлыг нь хий. Эцэст нь тэр голд зогсож байгаа 5 тэгээд тэр сая орж ирсэн эмэгтэй та нар Вэнди-тэй хамт удахгүй ирэх Сугар гаргийнхныг угтаж авхад бэлд .
Бэкхён-  яагаад энэ удаа тэр бүх хүнд ажил даалгачихваа
Чанёол- магадгүй хүн төрөлхтнийг үнэхээр устгахыг хүсэж байгаа бололтой
Тэён-энэ миний амьдарлын төгсгөл бололтой. Ингэж л үхэх заяатай байж 
Сухо- бид одоо түүний боол болчихсон уу
Тэён-магадгүй тийм л байх.
Юри- дэлхий дээр өөр харийнхан ирнэ тиймээс биднээр дэлхийг цэвэрлүүлж дахин харийхан амьдрах шинэ дэлхий бий болгох гэж байж ч мэднэ
Сузо- бидэнд хийж чадах юм нэг ч байхгүй байх тийм үү
Бэкхён- тиймээ 

-ONESHOT-Where stories live. Discover now