•Шинэ сургууль•

1.5K 47 1
                                    

Нэгэн том модны дээгүүp хэрээ эргэлдэн муухай дугарцгаан нисэх аж. тэр модны доор нэгэн охин газар суух ба цонхигор царай бас үхмэл харцыг нь хархад хүн гэхэд бэрх. Охин эргэн тойрноо чимээгүйхэн ажиглан сууж ойролцоо байх булшнууд руу харж бага зэрэг инээмсэглэн сууна. Удалгүй хэн нэгний оршуулах ёслол болох гэж байгаа бололтой. хүмүүc уй гашууд автан уйлан алхах ч ихэнх нь худлаа дүр эсгэж байв тэдний дунд алуурчин ч худлаа уйлан зогсоно.Модны доор суух охиныг хараад цочин яг л сүнс харсан мэт царай нь цайн хоорондоо шивнэлдэн айдас дүүрэн нүдээр ширтэнэ. Охин тэдэн рүү ширтэж толгойгоо баруун тийш хазайлгахад тэд айж зүрх нь зогсох шахан хурдан хурдан алхсаар яваад өгөх нь тэр... Охин босож энэ газраас явхаар гарах хаалга руу алхав.

Энэ охин бол Ий Чэрин. Багийнх нь сайхан дурсамжуудыг сануулдаг болхоор жинхэнэ нэрэндээ үнэхээр дургүй тиймээс Сиэл гэх товч тодорхой богино нэрэндээ дуртай .
Өөрөөсөө 5 6 насаар ах муу хүүхдүүдтэй нийлж хэрэг тарьж түүний бага нас өнгөрсөн. Гэвч яваандаа тэдэнтэй хамт хэрэг тарих дэндүү уйтгартай санагдсан тул тэднээс холдож амар тайван газрыг хайсаар эцэст нь оршуулгын газрыг олсон юм. Тэр газар доор хэвтэх амьгүй цогцоснуудад хамгийн ихээр атаархаж тэдний нэг болох өдрөө тэсэн ядан хүлээж байгаа. Бараг л өдөр бүр үхлийн тухай мөрөөддөг гэвч амьдрал түүнийг өөрт нь хайргүй гэдгийг огт ойлгохгүй харин ч түүнийг маш ихээр хайрладаг..

Оршуулгын газрын хаалгаар гархад түүнийг хүлээн зогсож байсан нэгэн бүсгүй
Мина: та одоо харьсан дээр байх аа захирал хүлээж байгаа
сиэл: бас надаар яах гээв дахиад л ямар нэгэн улс руу явуулах нь уу
Мина :ямар ч байсан энэ газраас явья. Аймар юм аа
Сиэл : нэг л өдөр би энд газар доор хаа нэгтэй нь хэвтэнэ.
Мина: Ийм залуухан амьдрал ч үзээгүй байж үхэх тухай бодоход хэтэрхий эрт байна
Сиэл : болдог бол одоо ч үхмээр л байна. Амьдрах чинь залхмаар шүү дээ.

Дуртай дургүй явсаар Сиэл гэртээ ортол өнгө өнгийн олон цэцгэн дундаа аз жаргалтай нь аргагүй инээмсэглэн зогсож байсан 40 орчим насны эмэгтэй хаалгаар орж ирэх Сиэл-г хараад инээмсэглэл нь алга болж үзэн ядаж зэвүүцсэн харцаар харан зандрагуй хоолойгоор
Викториа: хаана хоносын дахиад л оршуулгын газар уу
Сиэл: таньд угаасаа миний юу хийх хамаагүй биз дээ
Викториа: яах гэж тэнд очдог юм хувцсаа сольж өмс шинэ сургууль руу чинь явна
Сиэл: сургууль? хэнд хэрэгтэй юм хэнд ч хэрэггүй мануухай нараар дүүрэн тариалангийн талбай шиг л замбараагүй яг тань шиг хортон шавж ихтэй газар биз дээ
Викториа: хагас цагийн дараа явна өрөөндөө орж хувцасаа соль, үйлчлэгчээ Сиэлд хоол хийж өг
Мина: за
Сиэл : Мина хүний цус байгаа юу 1р бүлгийн цус байвал сайн байна
Викториа: Чэрин
Сиэл: ясан таны цусыг сорчихно гэж айгаа юу би чанар сайтай цус л уудаг захирал таных шиг бохир цус уудаггүй л дээ
Викториа: битгий галзуу хүн шиг аашлаад бай
Сиэл: би биш та л галзуу байх. Хэн ч тань шиг ийм бохир заваан амьдралтай биш.
Викториа: юу гэнээ Сиэл үгээ мэдэж хэлээрэй би чиний ээж
Сиэл: ээж гэнээ хатагтай та андуураад байх шиг байна надад ээж байхгүй тэр 4жилийн өмнө үхсэн.
гээд Сиэл төрсөн ээж болох Викториа руу муухай хараад өрөөндөө оров.
Сиэл өрөөндөө ороод ээжийнхээ уурыг хүргэх гэж бас сургуулийнхныгаа айлгаж, үзэн ядагдахыг тулд хөлнөөсөө толгой хүртэл хав хар хувцас өмсөөд Мина-гийн бэлдсэн хоолыг идчихээд гэрээсээ гарж ээжийнхээ машинд суув.
Викториа яг л түүний ингэхийг мэдэж байсан мэт залхсан хоолойгоор
Викториа: наад хувцас чинь одоо юу вэ? өнгөтэй өөдтэй юм өмсөж болохгүй нь уу
Сиэл: та дуртайдаа хүнссэн хүн болгонтойгоо гэрлэдэг шиг би ч бас дуртайдаа хар хувцас өмсдөг
Викториа: ийм хүнтэй юу ярьхав дээ. Ийм муу хүүхэд төрүүлсэн миний л буруу одоо хэнийгээ ч буруутгах юм
Сиэл: та намайг олоогүй юм уу
Викториа: юу тэнэгтээд байган
Сиэл: гүүрэн доороос ч юм уу олсон бол сайхан байхгүй юу. Миний судсаар аав та хоёрын бохир цус гүйж байгаа гэж бодхоор дургүй хүрмээр байна
Викториа: Ий Чэрин
Сиэл: битгий наад нэрээ хэлээд бай дургүй хүрмээр юм

•Dangerous Relationship•Where stories live. Discover now