золиос

295 19 6
                                    

Мина: чи тэрний амьдарлын түлхүүр. Түүний оршин байх эсэх нь зөвхөн чамтай холбоотой.
Сиэл: хэрвээ би үхчихвэл юу болох бол
Мина: сайн мэдэхгүй юм гэхдээ Жидигийн биенд дахиж өөр сүнс орж чадахгүй болно байх
Сиэл: Жидигийн биенд яагаад тэр чөтгөр орсын бол тэрнээс юу хүсээд
байган
Мина: мэдэхгүй чи тэр Жидигийн биенд орчихсон хүнээс асуу

..Сиэлд бүх зүйл ямар ч ойлгохгүй утгагүй санагдаж, бүхэл өдөржин бодсон ч яагаад өөрт нь хүн итгэмээргүй ийм хачин зүйлс тохиолдсоныг ч ойлгохгүй байлаа. 
 
Маргааш өглөө нь Сиэл нүдээ нээж эргэн тойрноо хараад айх гайхах зэрэгцэн шууд л орноосоо үсрэх нь холгүй босоод эргэн тойрноо дахин нэг харав тэр дахиад л Жиди-гийн гэрт өчигдөр өглөөхөн сэрсэн тэр газраа байна. Гэхдээ тэр өчигдөр орой галзуугийн эмнэлэгийн орон дээр унтсан гэтэл одоо Жиди-гийн гэрт орон дээр нь сэрэв. Үнэхээр байж боломгүй юм.
Ер нь цаг хугацаа яааж яваад аль нь бодит байдал аль нь зүүд юм бэ.

Сиэл өрөөний хаалгийг зөөлхөн онгойлгоод харвал Жиди яг л өчигдөрийнх шигээ гал тогооны өрөөнд мах хэрчиж байв.
Сиэл өрөөнөөс гараад "би энд хэзээ ирсэн бэ?" гээд түүн рүү харвал Жиди юу ч хэлсэнгүй
Сиэл: Би энд яаж ирсийн. Лухан Крис 2 хаана байна
Жиди: чи өчигдөр шөнө бараг 2 цаг болж байхад хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо согтчихсон ирсэн
Сиэл: жинхэнээсээ юу
Жиди: тиймээ
Сиэл: Лухан Крис 2 ясан
Жиди: тэд хэн юм чи өчигдөр тэдэнтэй хамт уусан юм уу

Түүний хэлэхийг сонсоод Сиэл бараг л ухаан алдаад уначихсангүй. Яг одоо түүний урд жинхэнэ Жиди , толгой цуглуулдаг алуурчин, өчигдрийн хүний мах иддэг галзуу амьтан гээд тэндний хэн нь ч биш огт танихгүй сүнс дахиад л Жиди-гийн биенд орчихсон бололтой.
Нөгөөх юунаас ч айдаггүй Сиэл одоо үнэхээр зүрх нь дэлбэрхэд бэлэн айж байгаагүйгээрээ айж эхлэв. Юу ч болж байсан хамаагүй одоо зүгээр л хурдхан шиг энэ хараалтай юм шиг байшингаас явахыг хүсэж байв.
Сиэл хаалганы урд хөшсөн мэт зогсож байтал нөгөөх Жиди-гийн биенд орсон сүнс хундагтай дарсаа шуналтай гэгч нь том том залгилж дуусгаад "Юу болоов чи ч бас үүнийг уумаар байна уу"
Сиэл: хэрэггүй ээ би одоо гэрлүүгээ явлаа
гэж хэлээд хаалга руу эргэтэл
Жиди: түр суугаад хүлээж бай хамт явья
Сиэл: үгүй ээ би ганцаараа явж чадна
Жиди: хүлээ гэсэн бол хүлээ
гээд хэрчсэн махаа, нэг жижиг савтай усны хамт гялгар уутанд хийгээд  " би тэжээвэр амьтаддаа хоолыг нь өгчихөөд ирье тэгэхгүй бол тэд бие биенийгээ идчихнэ намайг иртэл энд хүлээж байгаарай"

•Dangerous Relationship•Où les histoires vivent. Découvrez maintenant