- 04 -

990 93 21
                                    

Ямар ч эрч хүчгүй болсон би уулзалтын өрөө рүү алхана. Тангараглья! Тэр хөгийн амьтантай хамт энэ кинонд тоглохыг  хүсэхгүй байна,   үзэн ядамаар юм. Дотогш ортол найруулагч надруу харан бага зэрэг толгой дохин мэндэллээ. 

" Сайн байна уу? Пак Сүён-ши " 

Би түүнтэй гар барин инээмсгэлээд " Сайн байна уу? Пак Сүён гэдэг."

"Пак ТэГүк гэдэг. Би танай найруулагч" хэмээн тэр инээмсэглэв.

"Уулзсандаа таатай байна. Тусалж дэмжиж байгаарай" би инээмсэглэн хэлтэл нөгөө чөтгөр чинь гэнэт өрөөнд ороод ирэх нь тэр.

" Сайн байна уу?"

"Сайн байна уу? Бён Бэкхён-ши" ТэГүк ийн түүнтэй мэндэлж байтал тэр над руу харав. Тэр гайхсан мөн будилсан харагдана.

Тэр надруу харан " Чи энд юу хийж байгаа юм?" 

"Та хоёр гол дүрүүд шүү дээ. Мэдээгүй юм уу? Бэкхёнаа"   хэмээн найруулагчыг асуухтай зэрэгцэн Бэкхён толгой сэгсэрч байлаа. 

Би жуумалзан " Сайн байна уу? Сүён гэдэг" хэмээн өөрийгөө танилцуулж байгаа мэт дүр эсгэв. 

 Найруулагч " за тэгвэл уулзалтаа эхэлцгээе" гэлээ.

Мэдээж бид гол дүрүүд болохоор бие биенийхээ хажууд суух хэрэгтэй болсон юм. 

" за тэгэхээр та бол жүжигчин, таныг машинтайгаа явж байхад чинь Сүён санаандгүйгээр таны машинтай мөргөлдөх болно. Гэхдээ таны машин бага зэрэг шалбарсан болохоор түүнд ач холбогдол өгөлгүй зөвхөн зохиолдоо л анхаарлаа хандуулна." Найруулагчыг ийн тайлбарлаж байхад Бэкхён инээд алдан сууна.

Бэкхён " Бид хосууд юм уу?" гэх нь тэр.

Би нүдээ эргэлдүүлэн түүний чихэнд " Юу гээч тэнэг асуулт вэ?? хэрвээ бид гол дүрүүд бол энэ чинь тийм л гэсэн үг." хэмээн шивнэв.

"Залуусаа та нар хоорондоо эвтэй байгаа чинь сайн хэрэг"   гэж ТэГүк найруулагчыг хэлэхэд би санаа алдан зохиол руугаа харлаа. Бид хоёр ямар төрлийн сэтгэл хөдлөл гаргах ёстойгоо харахыг хүссэн юм.

Тэврэлт

Тэврэлт

Үнсэлт

Бие Бие рүүгээ тэмүүлэх 

Хэрэлдэх 

Тэмүүлэх

Хэрэлдэхээ?!?!

Үгүй ээ! энэ л биш шүү 

" Зураг авалт хэзээ эхлэх юм? " хэмээн найруулагчаас асуув. 

•°•° Хуурамч Хайр °•°•Where stories live. Discover now