Just One Day

80 7 2
                                    

Надад зөвхөн ганцхан өдөр өгөөч...

Математикийн цаг яагаад ингэж удаан өнгөрдгийг ер ойлгохгүй нь. Гэхдээ энэ нь намайг матдаа муу гэж тодорхойлж чадахгүй. Яагаад ч юм миний харцыг өөр дээрээ аваачиж чадах тэр л хөвгүүн математикийн багшийн анги учир нүдэнд нь сайнаар нөлөөлмөөр санагдана. Хоёрдугаар салааны сүүлээсээ гуравт суух тэр охин бол БИ. Намайг Ким Кёнү гэдэг. Харин миний яриж буй тэр хөвгүүн бол нөгөө ангийн хөвгүүн Жон Жонгүг! Энэ жил л түүнийг анхний харцаар хараад дурлаж билээ. Найзууд маань харин "чи энэ жил л харч байгаадаа итгэлтэй байна уу?" "өмнө жил байсан шүү дээ" "нүд чинь юугаа харж байдаг юм бэ?" зэргээр асууна. Харагдаагүй зүйлийг би яалтай билээ. Энэ жил бид төгсөх анги мөн улирал эхлээд хоёр улирлын нүүрийг үзлээ. Дүн маань өмнөх улирлаас тодорхой хэмжээнд ахисанд дотроо нууцхан баярлана. Жонгүгийн талаар гэвэл тэрээр шинжлэх ухаан талын хичээлүүддээ сайн юм шиг санагдсан. Үнэндээ бүх хичээлүүд дээрээ сайн. Учир нь аав нь компаний захирал учир Жонгүг өв залгамжлагч болж таараа. Тийм учир аав нь олон олон давтлага, сонгон, секц гээд хичээлтэй холбогдолтой бүх зүйлд явуулдаг гэж найзууд минь надад хэлж байсан юм. Миний хувьд бол би бусад охид шиг аальгүйтэж сээтгэнэхийг мэддэггүй, чаддаг ч үгүй. Миний сонссоноор ангийнхаа И Хара гэх охинтой үерхэж байсан гэлцгээдэг. Цаашлавал Жонгүг их романтик гэсэн сураг байсан шүү! байрных нь доор ирэн Хараг дуудаад том бамбарууш мөн шоколадтай өгч сэтгэлээ илчилсэн. Даанч Хара нээх сайн биш байсан учир удалгүй салцгаасан гэсэн. И Хара бол миний найз. Сонирхол нийлдэг гэхүүдээ.

Юмин /миний сайн найз/: чи ингэхэд энэ томъёонуудыг ойлгож байна уу?

Би: ойлгохгүй ч гэсэн ойлгох ёстой юм чинь дээ

Юмин: миний гайхаж байгаа зүйл бол тоо нь хаана байна аа л гэдэг байна

Би: тоо гэдэг зүйл 8р ангиас эхэлж алга болж эхэлсэн шүү дээ

Багш: самбар дээр Кёнү гарч ирээд бод

Би багшийн хэлсэн өгүүлбэрт итгэж ядан: б-би юу?

Багш: тийм ээ чи хэмээгээд өөдөөс маркер сарвайлаа

Бурхан намайг шийтгэжээ! Салганасаар самбарын өмнө очоод бодож эхэллээ. Тэгсэн харин яг ойлгоод бодож байсан бодлого таараад хурдацтай бодчихов. Бурхан шийтгээгүй байж ээ! Багш хараад бодлогоны хажуухан талд зөв тэмдэг тавиад "Тэюун бос! Дараагийн бодлогыг бод! Кёнү сайн байна суу" гэх нь тэр. И Тэюун бол манай ангийн ангийн дарга мөн бас л шинжлэх ухаан талын хичээлүддээ сайн. Даанч үл бүтэх нөхдүүдтэй нийлдэг болчихсон болохоор ойрд хичээлээсээ их хөндийрөөд байгаа

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 11, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Дууны Нэртэй Oneshot'sWhere stories live. Discover now