👑Three

292 24 0
                                    

                        Гуравдугаар хэсэг
Өөрчлөлт

Хэмин гэртээ ирэв.
Хэмин: Би ирлээ.
Ээж нь: Хэмин, наад хувцас чинь үс чинь?
Хэмин: Аан сая усанд унаад
Ээж нь:Хүүхэд түлхээ юу?
Хэмин: Үгүй ээ, би өөрөө гүйж байгаад л.
Ээж нь: Ёоххх, тийм байлгүй дээ; заза миний охин үсээ угаагаад, хувцсаа сольчихоод ирж хоолоо ид.
Хэмин: Заа ээж ээ, Хайртай Шүү
Ээж нь: Заа , хүүе энэ охин чинь хэлдэггүй үгээ хэлээд юу болоо вэ?
Хэмин: Зүгээр л...
Ээж нь: Заа миний охин явж хувцсаа соль доо.
Хэмин: Заа ээж ээ
Хэмин ээжийнхээ хэлснээр усанд орчихоод, хувцсаа сольчихоод гараад ирэв. Доош буутал ээж нь хоолоо хийн байлаа. Хэмин өөрийн тэнэг үйлдлээсээ болж, ээждээ тусалж чадалгүй түүнийг өнөөдөр ганцааранг нь хоол хийлгэж байгаадаа ихэд харамсаж байв.
Мөн байнга л ээжээрээ  хоолоо хийлгэн, аягаа л угаан, гэр орныхоо ажилд туслалгүй өрөөндөө орчихоод хичээлээ хийдэг байсандаа харамсаж байлаа.
Хэмин хоолны ширээний ард суун аль болох ээждээ төвөг болохгүй инээн байхыг хичээж байв.
Ээж нь: Миний охион, Чамд ямар нэгэн асуудал тулгараа юу?
Хэмин: Үгүй дээ, юу тулгарах билээ дээ (инээмсэглэх)
Ээж нь:Чи их л хачин байна даа
Хэмин: Охин нь зүгээр ээ ээж ээ битгий санаа зов ойлгосон уу? ммм?
Ээж нь: За за, манай Хэмин чинь их ухаантай мундаг охин юм чинь
Хэмин: Тийм шүү дээ
Хэмин хоолоо идэж дуусаад аяга тавгануудаа угаачихаад өрөөндөө орлоо.
Өрөөндөө орохоос өмнө тэр ээждээ хичээлээ хийчихээд шууд унтах болохоор та ус битгий авчраарай, би өөрөө очоод авчихна аа ээж ээ, хаалгаа түгжинэ шүү гэж хэлчихээд орлоо. Хэмин өрөөндөө орон хаалгаа түгжчихээд гэрийн даалгавар байхгүй байсан тул орон дээрээ хэвтэн өнгөрсөн бүхнийг бодон хэвтлээ.
Хэмин-ий талаас
Би сая юу хийчихэв ээ? Амиа хорлолт? Намайг аврасан хүмүүс? Өөр нэгний дуу хоолой? Бодол? Энэ бүгд юу юм бэ?
Хэрэв ганц ч удаа болов намайг хүн гэж хүндэлж, бодож, санасан бол би ийм байдалд орох байсан гэж үү? Тэр хүний хэлснээр энэ бүгд миний л буруу гэж үү?
Үгүй ээ, миний буруу байх нь байгаа ч тэдний буруу бас байгаа. Зүгээр тэд л намайг ойлгож, найз гэж хүлээн зөвшөөрсөн бол энэ бүгд сайхан байх байсан байх. Хэрвээ намайг хавчиж гадуурхаагүй, намайг үл тоомсорлодоггүй, сайхан харьцаатай байдаг байсан бол би өдийд од болон гялалзах байсан байх. Од байхаа больё оо гэхэд л ядаж сарны гэрэл байх байсан байх л даа. Надад одоо юу ч байхгүй. Чингү? Найз? Нөхөд? Хайртай Хүн? Дотно хүмүүс? Ээж ааваас минь өөр хэн ч үлдсэнгүй. Дээр үеийн сайхан дурсамж нүдний минь өмнүүр сүүмэлзэнэ. Багадаа бичсэн мөрөөдлийн дэвтэр? Одоо буй миний байдал? Эд хоорондоо тэс өөр байх юм. Бурхан минь гэж би яаж яваад энэ зам руу орчихов оо? Хаанаас эхлэсэн бэ энэ бүгд? Хэминийг ингэж бодоход түүний нүдэнд нэгэн толь тусна. Шүүгээний дээр байх толийг дээш харуулсан учраас дүрс нь ойж харагдаж байгаа бололтой түүний нүдэнд тусав.
Хэмин урьдны зүйлүүдээ санан, итгэл муутайхан шиг тэрхүү толийг авахыг оролдон сандал аван дээш гараа өглөө. Толь ч тийм хүнд биш байсан тул Хэмин шүүгээний дээрээс толийг өргөн доош буулгав. Өргөн толь.
Тоос тортогонд дарагдсан байх агаад түүний бие тэр чигтээ харагдаж байв.
Хэмин өөрийнхөө тусгалыг түүнд харна.
Хэмин: Би ийм тарган бил үү? Ийм бил үү? Би??나??
Ийм байдаг гэж үү? Би??? Тэр өөрийгөө харан хэсэг зогссоны дараа орон дээрээ буцан эвхрэлдэн хэвтлээ.
Би ийм гэж үү? Би арай үгүй байх гэж бодож байсан юм сан. Гэтэл????
Хэмин хэсэг бодсоны эцэст ийнхүү шийдэв.
Өөрчлөлт!!!!
Тэр дасгал хийн турж, мөн өөрийн стилээ өөрчлөхөөр шулуудсан байв.
Хэмин толио арчин дахин өөрийгөө хараад 
Жа!!!! Нэгт ийм тарган биеэ алга болгох хэрэгтэй.
Хоёрт!! Ийм хуучинсаг үсний засалтаа өөрчлөх хэрэгтэй.
Гуравт!!!Өөрийн стилээ өөрчлөх ёстой!!!
Эхлэе!!!!
Ингэж хэлэх ямар эвгүй юм бэ? Гэхдээ зүгээр чи дасах хэрэгтэй!! И Хэмин!!!
2 сарын дараа.
Заа өөрчлөлтөө харцгаая И Хэмин!!
Улаан өнгийн дүрэмт хувцас, хадаастай үсний даруулга, тэр үнэхээр төгс өөлхөөргүй хөөрхөн харагдаж байлаа.

Сахиусан ТэнгэрWhere stories live. Discover now