Өнгөт хуй

8 0 0
                                    

   Хав харанхуй биш, 16-18 цаг болж байгаа бололтой.

    Би өөрийгөө хаанаас ирсэнийг санахгүй, мэдэхгүй байх юм. Гэнэт л пөг гээд л хаанаас ч юм унаад гараад ирсэн мэт. Тэнгэр ягаан, шар, улаан, улбар гээд харахад хэтэрхий үзэсгэлэнтэй солонгорон бүрхэнэ.

   Эргэн тойрноо ажиглаад зогсож байтал нүдэнд харагдахуйц хязгаар газраас том байшинг хүртэл сорчихоор маш өргөн хуй салхи үүсч байна. Хуй салхи тэнгэр шиг дулаан өнгийн цуглуулга болжээ.  Хүмүүс шорт пудволк, углааштай гүйлдэнэ. Би харин маш тайван байлаа. Сандарсандаа болоод ч тэр үү намайг харж, тоож байгаа ч амьтан алга. Яг л би хий үзэгдэл шиг л байв.

   Хүмүүс хоргодох газар хайж байхад би ийм үзэсгэлэнтэй хуй салхийг хэзээ ч харж байгаагүй, харах ч гүй байх гэж бодоод хэдэн хором ч болов удаан харахыг бодов. Хуй салхи нэг нэгээрээ нэмэгдсээр 5 уулаа боллоо. Хуйнууд нэг наашлаад, нэг цаашилсан ч дэргэдүүр маань явсангүй тойроод явчихлаа

Самади-н ТэмдэглэлWhere stories live. Discover now