Тэр цэцэг
Нүцгэн алхана
Түнэр харанхуйд
Түгдчин алхана
Замд нь харин
Найз таарна
Цусаар тоглох
Цэцэг болооч гэв.
Тэр цэцэг
Өөрийгөө гээв
Тээглэх ч үгүй
Түгдчих ч үгүй
Түнэр харанхуйд алхах болжээ
Цус харин өөрийнх нь гэдгийг
Цэцэг огт мэдээгүй юмсанжээ.
![](https://img.wattpad.com/cover/99802971-288-k235073.jpg)