Эндүүрэл (1-р хэсэг)

727 27 2
                                    

Хонх дуугарах дуунаар багш ангид орж ирж түүнийг харсан хүүхдүүд шуугилдахаа болин бүгд байр байрандаа сууцгаав. Багш самбар дээр Ча Хюнвон гэж бичээд хаалганы зүг харан "Ороод ир" гэж тайвнаар хэлэхэд хаалга онгойн өндөр нуруу, урт хөлтэй, туранхай банди орж ирэв. Тэр самбарын урд очиж зогсоод бидэнлүү харлаа. Том алаг нүд, өндөр хамар, зузаан том уруул, бага зэргийн дэлдэн чих энэ бүгд нийлээд дур булаам хирнээ үнэхээр эгдүүтэй төрхийг үүсгэж байв.

"Бурхан минь ямар гээчийн утгагүй царайлаг залуу вэ?"

Багш түүнрүү нэг хараад

-Өөрийгөө танилцуулахгүй юмуу гэлээ.

-Ча Хюнвон гэдэг. Танилцсандаа таатай байна гэж товчхон танилцуулга хийгээд бөхийв. Түүнийг өөрийгөө танилцуулсаны дараа багш хаана суулгах талаар бодож байгаа бололтой биднийг гүйлгэж харна. Би гараа өргөн

-би би гэж амандаа бувтнана. Багш ч намайг хараад

-Тэр гараа өргөөд байгаа охины хажууд суучих гэлээ. Би ч дотроо баярлан ширээгээ зайчилж эхэлтэл араас нэг охин

-Багшаа Мина Вонутай цуг суудаг шдээ гэх нь тэр. Миний уур аймшигтай хүрэн амандаа хараал урсгасаар арагшаа хартал тэр охин нь миний ганц сайн найз минь болох Борам байлаа.

"Арай ч дээ чи муу ингэж ганц найзынхаа хайр дурлалд шавар хааж болохгүй шдээ Т^Т"

-Тийм билүү тэгвэл чамайг хаана суулгах вэ? гээд багш ангийг нэг гүйлгэж харсанаа харц нь гэнэт Борам дээр тогтсоноо

-Борам чи ганцаараа суудаг билүү? гэж асуув. Борам толгойгоо дохиход багш Хюнвоныг

-Тэнд суучих гэлээ. Хюнвон миний хажуугаар зөрөн Борам руу очиход би түүний араас гараа сунгасаар хоцров.

"Хюнвон аа битгий яв л даа Т^Т"

Түүний араас гараа сунган суух намайг багш загнаж болиулаад хичээл эхэллээ. Тэгсэн ч би үе үе сэмхэн хойшоо харж тэр хоёрыг ажиглаж байсан юм. Намайг харах болгонд Борам гэж муу шаврын хаалт Хюнвонтай айлгүйтэж инээгээд л Хюнвон ч гэсэн нэг л ноотой харцаар харж инээмсэглээд л "Иооё зүрх минь" гэж зүрхээ дараад урагшаа харна. Тэгээд дахиад л эргэж харна. Гэтэл энэ удаа би Хюнвонтой харц тулгарчих нь тэр. Түүний харцнаас өнөөх инээмсэглэл нь бага багаар алга болох үед Борам ч бас надруу харлаа. Борамыг надруу харах үед гэнэтхэн л надад гомдох сэтгэл төрөн нүдэнд минь нулимс цийлэгнэх шиг л боллоо.

🌸Бяцхан Түүхүүд 🌸Where stories live. Discover now