Эндүүрэл (3-р хэсэг)

337 28 4
                                    

Өнөөдөр Хюнвон Борамыг болзоонд урина. Борам зөвшөөрөх болов уу? Тэр хоёр яах бол? Арай шууд үерхчихгүй байлгүй дээ гэх мэт бодлууд толгойд минь эргэлдэж санааг минь зовооно. Өдөржин л тэр хоёрын талаар бодсоор байгаад өдрийн гурван цаг хүртэл орондоо хэвтчихэж. Босох хэрэгтэй гэж өөрийгөө хүчлэн өрөөнөөсөө гарлаа. Бямба гариг болгон аав ээж хоёр сүм явдаг учраас гэрт хүн байхгүй байв. Уг нь би ч бас цуг явах ёстой л доо гэхдээ би явах хүсэлгүй байсан учраас толгой өвдөөд байна гэж шалтаглаад гэртээ үлдсэн.

Гал тогоонд очин юм идэх гэсэн боловч өлсөхгүй байсан тул зүгээр л нэг аяга ус уулаа. Тэгээд буцан өрөөндөө ороод орондоо шургалаа. Дахиад л тэр хоёрын талаархи бодолдоо дарагдаж эхэлж байтал утас дуугарах нь тэр. Ширээн дээр чичрэх утсаа авахгүй байхаар гүрийх гэсэн боловч ямар нэгэн зүйл намайг утсаа ав гэж ятгасаар би бослоо. Тэгтэл надруу залгах тэр дугаар намайг догдлуулж орхих нь тэр.

"Хюнвон яагаад надруу залгаж байгаа юм бол?"миний санаа бага зэрэг зовнин утсаа авлаа.

-Байна уу?

-Гэртээ байна уу?

-Тийм яасан?

-Гэрийн чинь гадаа байна гараад ир гээд тасалчихав.

Юу вэ? Яасан юм бол? Арай Борам татгалзчихсан юм биш биз?
Санаа зовнил бас бага зэргийн догдлолтойгоор хувцсаа өмсөн хаалга руугаа зүглэлээ. Гарахаасаа өмнө өөрийгөө нэг толинд харж өрвийсөн үсээ янзаллаа.

-Миний ямар байх ер нь ямар хамаатай юм бэ гэж өөрөө өөртөө шивнээд гэрээсээ яаран гарахад Хюнвон үүдэнд зогсож байв.

Тэр их энгийн хувцасласан байлаа. Сул загвартай том хар цамц бараан цэнхэр өнгийн жийнс. Би уг нь түүнийг арай илүү дэгжин хувцаслаарай гэж хэлсэн боловч тэр миний үгийг дагаагүй бололтой. Намайг түүнрүү очин юу болсоныг асуух гээд амаа нээх үед тэр уруулан дээр минь долоовор хуруугаа тавиад

-Чшш гэлээ.

"Тэр өнөөдөр их сонин байна."

-Бидэнд очих газар байгаа гээд дур булаамаар инээмсэглэв.

-Юуун очих га---

Тэр миний яриаг таслан

-Тэнд очтол юу ч битгий ярь гуйж байна. Тэгэхгүй бол би дахиад алдаа гаргачих байх.

Алдаа? Юун алдаа? Тэр юу яриад байгаа юм бол? Борам яасан юм бэ? Толгой дотор минь түм буман асуултууд байвч түүний гуйлтыг бодон чимээгүй явна. Тэр миний бугуйнаас атгасаар бид хоёр автобусны буудал дээр ирлээ. Бид арай  автобусанд суух юм биш биздээ? гэж бодоод өөрийнхөө өмссөн байгаа хувцас байгаа байдалдаа бага зэрэг санаа зовнино. Гэтэл миний бодсоноор болсонгүй. Буудалны өмнө нэг хар өнгийн машин ирж зогслоо. Тэр машинаас нэг өндөр залуу гарч ирээд Хюнвонтой мэндэлчихээд машиныхаа түлхүүрийг өгчихөв. Тэгээд тэр залуу Хюнвонд амжилт хүсэхэд Хюнвон толгой дохиод намайг машиндаа суулгалаа. Түүнийг жолооны ард суухад би үнэхээр гайхширалд орлоо. Тэр жолоо барьж чаддаг хэрэг үү?
Түүнийг миний бүсийг бүсэлж өгөх гээд ойртоход нь

🌸Бяцхан Түүхүүд 🌸Where stories live. Discover now