Зул сарын өмнөх хэрэг

285 8 0
                                    

Өнөөдөр бол 20хх-12-23 өдөр. Зул сар болоход ердөө 2 хоног дутуу байна. Гэтэл Мөрдөгч Смит хамтрагч Жоны хамт нэгэн хүн амьны хэрэг болсон газар ирээд байна.
Тэд хэргийн газар гэх эргэн тойрондоо уулаар хүрээлэгдсэн жижигхэн цөөрмийн хажууханд байрлах хоёр давхар дүнзэн байшинд ирээд байна. Тэдэнд ирсэн дуудлага гэвэл хохирогчийн найз хаалга тогшиход онгойлгохгүй байсан. Тийм болохоор цонхоор харах гэтэл цонх цантчихсан байсан. Иймээс би цонхыг дулаан амьсгалаараа үлээж цаныг хайлуулан харахад тэр газар цус алдчихсан хэвтэж байсан гэх мэдүүлэг л байна. Мөрдөгч Смит ямартай ч орж шалгахаар шийдэн хамтрагч Жон-оор хаалгыг тайлуулан орлоо. Гэрт гэрэл нь асаалттай хэвээр байна. Газарт харин хохирогч хэвтэж байна. Түүний эргэн тойронд байгаа зүйлс гэвэл ил галын зуух, зуухан доторх унтарсан дутуу шатсан мод, буйдан болон сандалнууд, цусанд будагдсан хивс мөн хохирогчийн гарандах буу. Үүнийг харсан манай мөрдөгч амиа хорлосон юм болов уу? гэсэн бодолд автагдлаа. Гэвч хохирогчийн буу баруун гарт нь буудуулсан газар нь толгойн  зүүн хэсэгт байсан нь нэг л авцалдаж өгсөнгүй. Хүн амиа хорлох байсан бол шууд л өөрт ойрхон талруугаа буудна гэдгийг Смит мэдэж байлаа. Түүний урссан цусан дээр нэгэн хөлний мөр байхыг хараад сэжүүр оллоо гэж бодон мөрийг дагатал мань Жон хэнэггүй зангаараа дээгүүр нь гичгээд явчихсан байв. Нэг уурлаж загнаюу гэснээ угийн ийм хэнэггүйг нь мэдэх учир үгээ дотогшоо залгилаа. Гэтэл гэнэт Жон:
-Мөрдөгчөө энийг хардаа түүний утас байна. Магадгүй бид түүний утасыг нэгжиж үзвэл хэрэгтэй зүйлээ олж мэдэж магадгүй юм гээ хэллээ.
-Яг зөв. Наад гар утсандаа битгий гар хүрээрэй гэж хэлж дуусаагүй байтал Жон утсыг авах гэж байгаад шалан дээр унагаад хэдэн хэсэг болгон буталчихлаа.
Жон амаа даран: Ээзда. Одоо яанаа. Ёстой уучлаарай. Би албаар ингээгүй шүү. Би зүгээр л танд авч өгөх гэж байсан юм. Надад үнэхэээр өөр санаа байгаагүй шүү. Намайг битгий халаач дээ. Би эхнэр хүүхэдтэй. Намайг тэд минь гэртээ хүлээж суугаа. Би цалингүй болчихвол тэднийг минь хэн тэжээх болж байнаа.
-За болноо болно. Тайвшир, дуугаа аяд. Чамайг хална гэж хэн ч хэлээгүй байна. Албаар биш гэдгийг чинь мэдэх болохоор тайвшир. Унагаасан хэсгүүдээ бүгдийн цуглуулаад баримт хадгалдаг уутанд хийчих. Технологийн салбарынхан янзлаад хэрэгтэй зүйлийг маань олоод өгчих байх.
-Ойлголоо мөрдөгчөө бас баярлалаа гэж хэлээд Жон газар байгаа хэлтэрхийнүүдийг түүж гарав. Бүгдийг нь шалан дээр мөлхөн түүж байхдаа нүдэнд нь нэг юм буйдан доороос тусах шиг болов.
-Мөрдөгчөө энэ буйдан доор ямар нэгэн зүйл байна гэхэд гэнэт Смитийн толгойнд нэгэн бодол зурвас хийн орж ирэв. Тэгээд наадахаа аваад өг гэж захиарангуй хэллээ.
Манай жон мөч богинотой бас махлаг болохоор гар нь орон доор байгаа зүйлд хүрэхгүй байлаа. Халаасанд байгаа утсаа гаргаж ирээд гартаа барин дахин үзтэл бага зэрэг нөгөө зүйлд шүргэлээ. Хэд хэд тэгэж шүргээд болохгүй болохоор нь гараа хүчтэй савах гэж байгаад буйдан доогуур утсаа шидэж орхилоо. Тэгээд босоод Смит рүү хартал
-Яасан утсаа орон доор оруулчихав уу? Гэхэд Жон доошоо толгойгоо гудайлгасан чигтээ толгой дохилоо.
-Утсаа авмаар байгаа биздээ гэхэд. 4 паар хоосон хичээлд суусан оюутан эцэст хь нэг юм прошки харж байгаа нүдээр Смит рүү харан гарнаас нь хоёр гараа хавсран атган сөгдөн суугаад Тиймээ , гуйя хэмээн хэллээ.
Смит за яахав тэгвэл хоёулаа энэ буйданг холдуулая гээд халааснаасаа бээлий гаргаж өмсөөд Жон луу хартал Жон бээлийгүй байлаа.
-Чи бээлийгээ яасан юм гэхэд
-Харин ирэх замдаа унагаачихсан юм шиг байна гэж шилэн хүзүүгээ маажингаа хэллээ. Үүнд Смитэл хэлэх ч үг олдохгүй толгой сэгсрэн, за за энийг холдуулая хэмээн буйдангийн нэг талаас өргөхөд Жон нөгөө талаас нь өргөлөө. Ингэж хоёул хамжин буйданг өргөн өрөөний нөгөө талд аваачин тавьлаа. Тэгтэл буйдан доороос нүдэнд гялтагнасан зүйл нь сумны хонгио байлаа.
-Бинго, гэж хэлээд Мөрдөгч өөрөө ухасхийн очиж хонгиог гялгар уутанлд хийж авлаа. Учир нь энэ ажлийг Жонд даатгавал юу болохыг хэнээс ч илүү мэдэж байгаа учир.
Тэр хонгиог хараад Смит сая л хамаг учрын 80%-г олох шиг болов. Үлдсэн 20% хаанаас олох вэ? гээд бодож байтал буйдан доорх хивсний нэг булангийн хадаас сугарч унаад хивс хумирч эхэлсэн байв. Нэг хумирсан булангийн арл нэгэн ирмэг шиг зүйл цухуйж байхыг анзаарав.
-Жон, энэ хивсийг энлээс холдууладах гэж тушаахад Жон
-Мэдлээ мөрдөгчөө, гээд шууд хуу татаж байгаад нэг булангийн хадаасанд нь гараа урчихлаа. Бүтэлгүй гэж дээ манай энэ Жон.
Ингээд хивсийг бүрэн холдуулж дуусахад нэгэн зоорийн хаалга байх нь тэр.
Үүнийг харсан жон шууд л мөрдөгчийн чихэнд "Зоорь шөнө дундуур чамайг цоо ширтэх энэ зоорь, Тааралдвал битгий нээ оролгүй тойр" гэж сөөнгө хоолойгоор дуулхад Смит
-За алив явцгаая гээд хаалгыг нь онгойлгов.
Ардаас нь Жон айсан царайтай мөн сонголтгүй учир амандаа бувтнасаар даган орлоо.

Огтлолцол Where stories live. Discover now