6 сарын өмнө
Өөрт нь яг таг зохисон томоо гэгч нь алаг нүдтэй, хөөрхөн жижигхэн охин гэрээсээ гараад хамаг хурдаараа унах нь уу гэлтэй явж, замдаа олимпиаднаасаа хоцорлоо ш дээ чи, энэ нойрыг яая даа байз гэж өөрийгөө загнан үглэсээр арай гэж нэг юм зорьсон газартаа ирэх шиг боллоо. Үүдэнд нь олон хүүхдүүд цугласан байхыг бодвол энэ л болох газар нь бололтой.
Миний талаас
Үүдээр оров уу үгүй юу л муу ганц найз минь намайг чирэх нь холгүй явсаар нэгэн том танхимд орж ирлээ. Шуугилдсан баахан юмнууд байх юм, олимпиадад орох гэж ирсэн юм уу, шоудах гэж ирсэн улс уу, цадиггүй юмнууд! гэж өөртөө дуулдах төдий хэлчхээд найз Юнагынхаа хажууд суув.
Юна: Чи одоо яасан орой ирдэг юм, хоцорсон бол яах болж байна. Хамаг мөрөөдөл чинь талаар нэг болох дөхлөө шд. Аягүй бол дахиад л унтчихсан биз! Тийм үү?
Би: Жуумалзах аядаад Харин тэгсэн байна лээ. Би ямар энэг нойрыг чинь хянаж болох биш. Юу ч болсон бай хайрт нойроосоо л лав хагацаж чадахгүй гэдгийг мэдэж байгаа биздээ. Хоцроогүй амжаад ирчихсэн юм чинь зүгээр ш дээ тийм ээ гэж малийхад
Юна нэг ширэв татчихаад урагш харан сууж байтал зохион байгуулах хүн нь орж ирснээр олимпиад эхлэв. Бүтэн 3 цаг завсарлагагүй суусаар арай гэж дуусахад бөгс хавтгайрах бараг л дөхсөн бололтой хүндүүр болчихож. За энэ ч яахав, гол нь хариу минь сайн гараасай! Бурхан минь гуйж байна. Та ганцхан энэ удаа л туслах юм бол би өөр юу ч гуйхгүй ээ гэж 2 гараа залбирин атгачхаад эргэн хартал Юна алга. Хааччихсан юм бол оо? Өөдгүй охин чинь гэж хэлж дуусаагүй байтал мэдсэн юм шиг түүнээс дуудлага ирэв.
Юна: Аав гэнэт ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн гэнээ. Одоо тийшээ очиж байна. Миний найз ганцаараа болгоомжтой явчхаж чадна биз дээ. Очоод мессэж үлдээгээрэй за гэж амьсгаа авалгүй дуржигнуулчхаад үг ч хэлэхийн завдалгүй салгаж орхилоо. Энийг дээ гэж бодсоор гарах хаалган дээр ирэхэд шатны тэр хавиас орилох чимээ гарах шиг болохоор нь сонирхол хөдлөн гэтэн очтол хэсэг бүлэг хөвгүүд нэг охиныг тойроод зогсчихсон дээрэлхэж байгаа харагдлаа. Нэг л муу совин төрөөд явчихлаа шүү гэж бодоод тоохгүй зүгээр явах гэсэн боловч хүн чанар минь зулгаагаад болсонгүй. Тэднийг нууцаар харж болох нэг газар орж нуугдаад, би очсон ч адилхан дээрэлхүүлэхээс хойш гэж бодоод утсаа гарган бичлэгийг нь хийж эхлэлээ. Дараа нь энэ муусайнуудыг баримт баталгаатай нь барьж өгөхөд хэрэг болох байлгүй. Охин хүүхэдтэй арай л ширүүн хандаад байх юм аа эд нар! Хамаг уур барчихлаа байна, муу н*вшнууд хүний үнэргүй адгуусаас ч долоон дор амьтад. Өөрийнхөө ийм сул дорой, чадалгүйдээ илүүтэй уур минь хүрж байна. Бичлэгээ хийгээд 2 минут хэртэй болж байхад гэнэт намайг халхалж байсан ширээг минь хэн нэгэн өшиглөн унагаах нь тэр. Би ч балмагдсан амьтан гэнэтийн зүйлээс болоод утсаа алдчихлаа. Гэтэл чимээнээр больсон бололтой нөгөө залуус Юу вэ? гэж муухай орилолдон нааш дөхөж байгаа нь чанга ярианаас нь мэдэгдэж эхлэхэд би айсандаа чичирч орхив. Далиманд нь ширээг өшиглөсөн хүн лүү хартал миний үеийн гэлтэй банди форм өмсчихсөн байхыг бодвол тэр сая олимпиадад орсон бололтой. Айж байна, одоо л өөрт хэрэггүй зүйлд шал дэмий оролцсондоо харамсаж байна. Тэд ч бас намайг саяны охин шиг дээрэлхвэл яах болж байнаа? Ингээд л дуусдаг юм байжээ гэж бодтол тэд аль хэдийнээ урд ирчихсэн нэг нь өмнө минь тулж ирээд эрүүг минь өргөхөд л бодлоосоо салан бодит байдалд эргэн орлоо.
?- Яасан бөх зүрхтэй авгай вэ чи? Бичлэг хийж байдаг тэгж их амьнаасаа уйдаа юу?
Би: гарыг нь түлхэх гэж оролдсон ч дэндүү хүчтэй байсан болохоор болиулж чадсангүй эгцлэн хараад " Та нар шиг адгийн зүйл хийгээгүй бол болох биш үү" гэж хорслын харцаар харан хэлэв.Тэр харин бодож байснаас минь шал өөр хариу үйлдэл үзүүлэх нь тэр. Инээж байна гэхдээ цаанаа л хүйтэн, ёжтой. Гэнэт л инээж байснаа болиод эрүүнээс минь дахин хүчтэй өргөв. Өвдсөнөөс болоод үл ялиг ёолоход тэрнийг бага боловч сулруулах байх гэсэн ч улам чанга барина. Тэр над руу ойртсоор би жоохон л хөдлөх юм бол хамар минь шүргэлцэхээр тийм ойрхон байлаа.
?- Би чамд 3н боломж өгье, тэр хугацаанд надад нэг зүйлийг олж өгвөл энэ явдлыг болоогүйд тооцьё. Харин олж чадахгүй бол чиний амьдрал, бүр амьтай чинь ярих болох байх даа.
![](https://img.wattpad.com/cover/101264138-288-k302054.jpg)
YOU ARE READING
Felicidad
FanfictionНэгэн охин хийсэн үйлдлээсээ болоод Хусог гэх хахир нэгэнд үгнээс нь зөрөлгүй бүх л зүйлийг хийх болно. Аль хэдийнээ 3н боломжын 2г нь алдсан тэрээр дахиад ганц л буруу зүйл хийвэл бүх зүйлээ алдах дээрээ тулах бөгөөд энгийн ахлах сургуулийн сурагч...