Хэсэг 8

7.9K 443 29
                                    

Өглөө яагаад ч юм маш өөр маягаар өглөөг угтаж байлаа. Бие минь хөнгөрөн одоо хүртэл үүлэндээр хөвөөд ч байгаа юмшиг! Анх удаа өдрийг инээмсэглэж угтаж байгаа минь энэ байх.

Харин Сэүн унтсаар л... Түүнрүү анх удаа л ингэж ширтэж байх шиг байна!  Түүний хамар уруул нүд гээд бүгд л төгс юм! Охидууд яагаад түүнд амиа өгчих гээд байдгыг би одоо л ойлгож байна! Тэр хүсэмжит залуу биш гэжүү!?

Сэүн-Ахх! нарнаас болоод уу эсвэл чамаас болоод уу би шатах нь!
Би-Энэ удаад нарнаас байх! хэмээн түүнлүү ширтэх харцаа салгалгүйгээр инээмсэглэтэл тэр гэнэт миний дээр гаран инээгээд

Сэүн-Яасан! Намайг ширтэх тийм таашаалтай байна уу!?
Би-Больж үз! гэсээр түүнийг шоолтол тэр надад бууж өгөлгүй гижигдэж эхлэв

Би ч гэр дүүрэн орилж инээсээр түүнтэй тэмцэлдэн арай гэж л дээр нь гараад
Би-Үхмээр байна уу жаалаа! гэсээр хүзүүрүү нь үлээтэл тэр үхэх гэж байгаа амьтан шиг л надаас өршөөл гуйн орилж байлаа.

Эцэст нь хэн хэн нь ядран хэвтэж байтал тэр миний гарнаас татан босгоод
Сэүн-Өнөөдөр амралтын өдөр! юу хийхэв!
Би-Мэдэхгүй юм! магадгүй жундэгийн хувцасыг угаах хэрэгтэй байх!

Тэр чимээгүй явсаар намайг тэнд минь үлдээх бөгөөд би яагаад гэдгийг нь бараг л мэдэх шиг боллоо. Тэр жундэг ярих болгонд царай нь хувьс өөрчлөгдөн түүнийг сонсох дургүй байдаг байх.

Амандаа үгэлсээр түүний араас буутал тэр гадуур хувцасаа өмсөн
Сэүн-Гарчихаад ирье! гэсээр хаалга хаах нь тэр.

Яагаад жундэ ч тэр ч хаашаа явах талаараа хэлж болдоггүй юмбол!? Үзэн ядмаар үл тоолт...

Хийх зүйл олдохгүй болохоор нь түүний гэрийг үзэнгээ цэвэрлэсээр.
Би-Энэ хүн хогоо хаядаггүй гэдэгт мөрийцөе! гэсээр хогын савандах хогын суллаж байтал өчигдрийн зураг унаад ирэх нь тэр.

Тэр үнэхээр хаячихсан гэжүү!? Гэхдээ түүний царай харамссан юмшиг харагдаж байсан! Магадгүй зөвхөн миний дэргэд л өөрийгөө хүчилсэн байх! хэмээн өнөөх зургийн халаасандаа хийн түүнд жаазлан өгөхөөр шийдэв.. Хэдий бид ийм харилцаатай ч би нөхөртэй тэр хайртай эмэгтэйтэй....

Түүнийг хүлээгээд болж өгсөнгүй. Тэр гараад бараг л 2 цаг болж байна! Хүлээсээр байгаад залхсандаа юу эсвэл уурандаа юу гадуур хувцасаа өмссөн ч түүнийг хэдэн минут хүлээсэн ч тэр ирсэнгүй.
Би-Хүссэнээрээ болцгоо! гэсээр тэндээс гаран гэрийн зүг алхсаар.

♢ТайЧигч♤ Where stories live. Discover now