Зүрхнээс минь шивнэх мянга мянган үгс бүр хар бэхэнд ороогдон цагаан цаасыг нэвчин бууж ,гуниг торох нүдээ аньсан ч нээсэн ч зөвхөн тэр нэгний царай л харагдаж.Сэтгэлд минь бий болсон томоос том тэр л ертөнцийн өчүүхэн хэсгийг ч болтугай цаасан дээр буулгахыг хичээнэ..
Тэнхим дах шуугианаас алсын алс руу шидэгдсэн мэт түүнийг харан тархи минь биеэсээ холдон одлоо.. Тэр минь урдуур орох хар саарал үсээ бага зэрэг илэн цагаан сорочик өмссөн байх бөгөөд эхний хоёр товчын сул тавьж давхраагүй нүд нь гэрэлтэн төгс царайндаа бяцхан инээмсэглэл тодруулсан байлаа.. Харц минь түүн рүү шунан дурлан гүйж харин зүрх минь сая сая үгсийг сануулгагүй урсгаж.Айдас бүх зүйлийг минь бүрхэн авч сэтгэл түгшээх бодлууд ар араасаа бодогдоно...
Тэр уншихгүй бол яах вэ?
Зуун энгийн бэлэгстэйгээ адилтган тоохгүй орхивол яах вэ?
Зөвхөн түүнд зориулагдах цор ганц ном зориулагдсан тэр нэгэндээ уншигдахгүй бол хэнд ч хэрэггүй зүйл болох мэт санагдана..
Гэвч тэр үед бодогдсон ганц зүйл түүний гарт атгуул л гэсэн бодол байлаа. Тэр бэлэгийг авна. Би үүний тулд л бичсэн. Харин унших үгүй түүний шийдэх хэрэг.
Фэн охид орилолдсоор би тэдний дунд чимээгүй л номоо тэврэн түүнийг харан сууна.
Хэдий боож чимэглэхийг хүссэн ч би өөрийн бэлгээ гаднаасаа биш дотроосоо гэрэлтээсэй гэж хүссэн.
Мөн тэр хаанаас нь ч юм нээж уншаад сонирхолд автана гэдэгт итгэсэн. Магадгүй энэ итгэл хэдхэн хормын дараа ч нуран унаж болохыг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч би бутран унах тэр мөч хүртэл итгэх болно.
Фэнүүд нэг нэгээрээ гарын үсэг аван тэднээс асуулт асууж хөгжилтэй зүйлс ярилцан хэн хэнийх нь нүүрэнд инээмсэглэл тодрох авч миний сандрал өөртөө итгэх итгэлийг минь хөсөрдүүлнэ.
Айдас намайг тал талаас шүүмжилж гарах хаалга руу хурднаар гүйхийг хүстэл минь тарчлааж байлаа.-Чи тийм онцгой гэж үү?
-Хэнд ч хэрэггүй амьтан!!
-Түүн шиг төгс хүн чиний бие болгосон хогонд татагдана гэж үү?
-Хэзээ ч үгүй!!
-Яагаад наад аймшигтай царайгаа яагаад хаа нэгтээ нууж болохгүй гэж!Жихүүдэс хүргэм миний дотроос шивнэх хоолойнууд.Минийх гэхэд итгэмээргүй мэдрэмжүүд.Гэвч хамгийн сонирхолтой зүйл болох айдас гээч зүйл намайг тавьхад би аль хэдийн түүний урд ирсэн байв.
Үүнийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм.Аадар борооны дараах сэнгэнэсэн анхилам үнэр шиг.Эсвэл ширүүн хүйтэн цасан шуурганы дараах шинэхэн цасан дээр мөр гарах дуу шиг,халуун өдрийн дараах нар жаргаж буй агшин адил.Түүнээс авах мэдрэмж ертөнцийн бүх сайхан зүйлсийн нийлбэр гэлтэй. Би хүсэж байна.Түүний дэргэд байхыг зүгээр л хүсэж байна.Хэцүү үед нь мөрийг нь түшээд бүх зүйл сайхан болноо гэж хэлэхийг..
Шуналт бодлоо толгойгоо бага зэрэг сэгсрэн сарниулаад түүнрүү харахад надаар тохуурхах мэт хуурамч инээмсэглэн гарын үсэгээ зураад дараа нь харцаа над руу чиглүүлэлээ.. Мин Юнги гэх энэ хүний харц хамаг хүч тэнхээг минь сорон авчих шиг болов.Бие сулран хүчгүйдэх авч одоо ч надад айдас,сандрал бас догдлол мэдрэгдэнэ..
"Чамайг хэн гэдэг вэ?" Юнги гийн хэнийг ч сэтгэлийг булааж чадахаар гайхалтай хоолой миний чихэнд хүрэн цаашлан тархинд минь сийлэгдэв..
"Х..ан Юүри" тэр надруу бага зэрэг нүүрээ ойртуулсанд би нэрээ ч зөв хэлж чадахгүй сандран доош харлаа..
"Сайхан нэр байна." Түүний нүдээрээ инээмсэглэх инээд,гүн хоолой бас бага зэрэг магтсан үгс.Миний нэр түүнд таалагдаж байна..Энэ бүхэн гайхалтай биш гэж үү?? Гэвч би догдлол,сандрал дахин догдлолоосоо болоод хамгийн чухал зүйлээ мартах шахсан байлаа..
Зөвхөн түүнд л зориулагдсан ном би яаж үүнийг мартаж чадав аа.Түрүүнээс хойш энгэрээсээ салгалгүй тэвэрсэн номоо түүнрүү сарвайн
"Заавал уншаарай."гэж хэлэхэд тэр дахин худал инээмсэглэсээр гарт минь бага зэрэг хүрэн аваад
'Мэдээж заавал уншина аа.' гэж хэлэн удалгүй нүдэн бүлтэлзсээр нээж орхилоо. Яаж амьсгалдагаа мартаж түүний гаргах хувирал түүнээс гарах үгсийг хүлээх тэрхэн зуур надад ямар ч чимээ сонсогдсонгүй. Харин удалгүй бага зэрэг хүчтэй хаагдан нийлэх номны хуудасны дуу л сонсогдоход гуниг намайг ус мэт бүрхэн авав. Яг л далайд живж буй мэт.. Би зүгээр л хэтэрхий ихийг төсөөлсөн байж.Тэр надаас хурдан салахын түүс болсон мэт. Цэс хүйтэн болж чичирсэн гарнаас минь сулхан атгаад
'Баяртай' гэж хэлэн буцаан тавьхад би тархиндаа захирагдан хажуудах охинд зай тавьж өглөө. Түрүүхэн бодогдсон шуналт бодлыг минь тархи дахин уншаад намайг шоолон инээхэд зүрх минь лугшин өвдөв. Тэр худал хэлж байна. Бидний хамт өнгөрүүлж чадах тэрхэн хором өндөрлөхөд тэр өөр охин луу ахин жинхэнэ мэт төгс хуурамч инээмсэглэлээрээ инээж буйг хараад бутран унасан итгэл минь хагарсан шилний зуу зуун хэлтэрхий адил зүрхэнд минь тарж зүү мэт хатган хөндүүрлүүлнэ.
Сүүлийн мөчид түүнрүү эцсийн удаа хараад өөрийн шуналаа хараан өөрийгөө онцгой гэсэн тэнэг бодлоо хагарсан итгэлтэйгээ хамт гишгэн дэвслээд доголон нулимстай тэнхимийг орхин гарлаа..