Өвөл мандах нар...

98 3 0
                                    

Шөнийн тэнгэрт одод үл харагдаж замын гэрэлтүүлэг уйтгартайгаар намайг ширтэхэд энэ дэлхий дээр надаас өөр хэн ч үлдээгүй мэт нэг л хоосон сонин мэдрэмж бүхийл биеийг минь бүрхэн авна. Яагаад ч юм энэ хорвоод хүн болон мэндэлсэндээ харамсах мэт цаг минут секунд бүр намайг хэнд ч хэрэггүй нэгэн гэдгийг мэдрүүлж байх шиг...
Хүсэл мөрөөдөл гэж чухам яг юу юм бэ? Энэ л асуултыг хором мөч бүхэн алсгалалгүй би өөрөөсөө асуудаг. Гэвч хариулт нь ёроолгүй гүн ангалд нуугдчихсан мэт үл үзэгдэнэ.
Хүйтэн салхи хамаг биеийг минь нэвт үлээх ч хацар зуран урсан халуун нулимсаас илүү сэтгэлийг минь өвтгөж үл чадна.
Ганцхан алхам тэгээд л чиний бүх утгагүй амьдрал үүгээр төгсөнө гэж өөрийгөө ятгах мэт шивнэн чичирсэн хөлөө зөөж ядсаар өндөр барилга дээр зогсох тэр охинг хаашаа ч юм мэдэхгүй яаралдан давхих их хотын хүмүүс үл анзаарана .Энэ бол чиний хар дарсан зүүднээс чинь сэрээх ганц боломж энэ бүхэн чиниий хүсэж байсан зүйл гэж өөртөө зоригтойгоор хэлээд баруун хөлөө урагш нь болгоход, хөл минь агаарт байгаа нь мэдрэгдэж салхинд бага багаар тэнцвэр минь алдагдана. Хацар зуран урсах бүлээн нулимас надаас түрүүлээд доош бөнжигнөн унана. Доош унах дусал нулимсынхаа араас нэхэх мэт тэнцвэл алдан унах мөчид гэнэтхэн би өөрийгөө тэнгэрт дүүлэн нисэх шувуу мэтээр төсөөлөн, хоёр нүдээ чанга аниад хүчтэй гэгчинэ мэдрэгдэх өвдөлтийг хүлээнэ. Гэвч оронд нь дулаан бөгөөд зөөлхөн зүйл бүчин авав.. анхилам үнэр хамар цоргин үнэртэхэд эцэг эх нь хорвоог орхиж ямарч хүсэл мөрөөдөлгүй ганцаар орхигдсон түүний энэ бүх зовлон шаналал ганцаардал уусан алга болов. Хоёр нүдээ аажмаар нээхэд хамгийн түрүүнд хүйтэн жаварт хайрагдсан ч юмуу Нарны цацраг мэт гялтганан гийх шар царай хоёр шөвгөр хацар, өөртөө таарсан шонтгор хамар гээд бусдаас илүү зүйлгүйч улай бутарсан дэндүү эгдүүтэй түүний төрх угтан авсан юм.
Гитар барин өөдөөс минь хараад дуулж суух энэ хөвгүүн арван зургаан жилийн турш огт хэнд ч хэрэггүй гэж бодсон амьдралыг минь арван зургаахан хоногт өөрчилж бусдаас илүү амьдрах урам зориг өгч хүсэл мөрөөдөл амьдралын үнэ цэнэ гэж юу болхыг ухааруулж өгнө гэж хэрхэн мэдэх билээ. Өвөл мандах нартай би түүнийг үргэлж адилтган боддог. Тэсгэм хүйтэн өвөлч түүний дэргэд байгаа бүхэн ганцхан инээмсэглэлд нь хайлан урсах мэт.

Марк гэх миний амьдралын аврагч энэ хөвгүүнийг хайрлах хайраар минь бүхийл гариг эрхэс амьд амьтад тэжээгдэх мэт гэвч Тэр найз гэх ханаар өөрийгөө хамгаалсан миний хэзээч хүрч чадахгүй өндөр оргил. Энэ ханыг нураахын тулд би илүү их хөдөлмөрлөж хүсэл мөрөөдөл гэж юу болхыг ухаарч хэзээч олж авч чадахгүй гэж бодож байсан хариултийнхаа түлхүүрийг олж авсан. Хүсэл мөрөөдөл гэдэг аз жаргалд хүргэх гүүр. Миний мөрөөдөл бол надад хоёрдох амьдрал бэлэглэсэн тэр хүний мөрөөдөлд нь бага ч болов тус болох явдал юм. Түүнийг инээмсэглэж байгааг харах миний хувьд аз жаргал. Харандаа будаг гартаа барин нүдээ аниад түүний гайхалтай төрхийг дотроо нэг төсөөлөн тунгалаг бор нүднээс нь эхлүүлээд нимэгхэн ягаан уруулныхана завсраар үе үе цухуйх давхар соёог нь хүртэл нямбайлан нэг бүрчлэн цаасандээрээ буулгаж эхэлсэн эр л мөчөөс миний амьдралд ахин нэг шинэ хуудас нээгдсэн юм.
Хүйтэн жаварт бүх зүйл өнгөө алдасан байхад ганцхан тэр нар хамгийн үзэсгэлэнтэй нь харагдсан. Өвөл түүнийг улам үзэсгэлэнтэй болгоод ч байх шиг гэвч энэ бүхэн ердөө миний ой тойнд л үлдсэн хэдхэн дурсамжийн минь нэгээхэн хэсэг юм. Магадгүй би тэр үед амиа хорлосон бол энэ бүх дурсамж бүтэхгүй байсан биз. Би ахиж үхэл гэх зүйлийг өөрөө хаалга тогшоод ирээгүй л бол түрүүлж очиж хаалга нээхгүй. Амьдрал гэдэг хичнээн үзэсгэлэнтэй гээч. Хэдхэн жилийн өмнө би амиа хорлох гэж байсан байж болно харин өнөөдөр би алдартай зураач болсон маргааш миний ирээдүй хэрхэн өөрчлөгдөхийг би мэдэхгүй.
Заримдаа хайр хүнийг дэндүү их өөрчлөх юм. Хайрлах сэтгэлээс харуусах сэтгэл дэндүү хүчтэй. Магадгүй Ромёо Жулет хоёр нас бараагүй байсан бол тэр их хайрийнхаа хүчээр одоогийн надаас илүү амжилтанд хүрэх байсан байх.
Түүний минь инээх царай дэндүү эгдүүтэй. Улаан хүрэн үс нь наранд гялтганах нь надад цэвэр агаар бэлэглэх мэт сэтгэл нэг л онгойно. Марк гэх энэ хөвгүүн хэрвээ байгаагүй бол би хайр гэж юу болхыг ч мэдэрч үзэлгүй шувуу болон нисэх байсан биз.
Тэр намайг анх аврахдаа надад хэлж байсан. Хүн Цэнхэр халим хоёр л ганцхан амиа хоролдог амьд амьтад. Цэнхэр халим ганцаардан уйдаж эхэлхээрээ далайгаас гарч амиа хоролдог. Харин чи бол хүн чамд амиа хорлох боломж үргэлж байгаа гэвч чи үхвэл амьралын баяр баяслыг мэдэрч чадахгүй гэсэн. Тиймдээч би одоо амьрал гэж юу болхыг мэдрэх гэж ингэж их мэрийж байгаа биз.
Миний гэр болон ажлийн өрөөний ихэнхи зургийг 4 зураг хуваан эзэлдэг. Цэнхэр халим , Мандах нар , тэнгэрт дүүлэн нисэх шувуу, эцэст нь миний сэтгэлийг булаасан залуу Маркийн зураг юм.
Гадаа түнэр харанхуй бүрхэхтэй зэрэгцэн утас минь дуугарлаа.
Удаанаар хөдөлсөөр гэрэл тусах дэлгэцэндээр гарч ирэх нэрийг хараад дотор минь гэрэл асах шиг болж өөрийн эрхгүй сандран хоолойгоо засаад утсаа авав.
Марк бага зэрэг уйлсан бололтой хоолой нь чичирхийлэн"би үүдэнд чинь байна" гэж сулхан хэлхэд нь

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 08, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

No More Dream Where stories live. Discover now