Ойн дундах гэрэлт харш

18 1 0
                                    

      ...Тэнгэрт ганц ч од үзэгдэхгүй
          түнэр харанхуй, уйтгартай,
       жихүүн, хүйтэн шөнө бусдын
         хувьд  айдас төрүүлж хамаг
    биений хүйтэн хөлсийг нь гаргах
  атал ганцхан түүнд амар амгаланг
                 бэлэглэж байлаа.
  
🌻🌻🌻 Би төсөөлөх дуртай. Дэлхий дээр өнгөрүүлэх алхам тутамдаа би төсөөлсөөр л байдаг. Элдэвийг бодож явахдаа ганцхан л зүйлийг мөрөөднө. Хүн төрлөхтөн, найз нөхөд, амьдралын мөн чанар, үхлийн дараах амьдрал гэхчилэн бодсоор л . . . Зүүдэндээ ч гэсэн.
 
    Алс холын нэгэн цайзад үзэсгэлэн        гоо нь дэлхийд цуурайтсан Эли нэрт гүнж амьдардаг байжээ. Эли 
   маш ажилсаг, хичээнгүй, сайхан
  сэтгэлтэй. Бас хамгийн гол нь
  тэр их даруухан, дөлгөөн зантай
        учираас хүмүүс түүнийг их
   хүндэтгэж харьцдаг байж гэнэ ээ.
   Хөрш улсын ханхүү Стивин Кларк
       гүнж Элид сэтгэлтэй болжээ.
   Харамсалтай гүнжтэн Стивинд
     үнэн голоосоо дургүй бүр үзэн
яддаг юмсанжээ. Стивин гүнжтэй
         уулзахыг туйлын их хүсэн
  мөхөөдөж хатагтайн гараас ганц
       удаа атгаад үзчихвэл үхэхэд ч
                  бэлэн байлаа.

🛌 Алив бос Эли! Аль хэдийнээ 4 цаг болчихож. Хурдхан явахгүй бол ноён Кларк чамайг шийтгэх болно шүү! Гэх уцаарласан чанга дуунаар цочин сэрлээ.

          Би дулаахан хөнжилөө сөхөн ажилын хуучин хувцасаа өмсөөд аажуухан босч унтлагын танхимаас гарлаа. Хадагтай Миллис дандаа ийм орилоо байх юм. Өглөө болгон эрт сэрэх ч үнэхээр ядаргаатай шүү болдогсон бол бүтэн өдөржингөө унтаж үзэхийг хүсэж байна. Би өглөө бүр эртлэн босож бага эзэн Кларкыг сэрээж ажилдаа явах бэлтгэлийг нь хангаж өгдөг юм.
          Ажилчдын унтлагын танхим нь ажилчидын байрны 5 давхарт байрладаг.  Хамгийн дээд давхар болохоор огт засвар хийгээгүй мэт нилээд хуучин модон шалтай, хана нь бүрсгэр саарал өнгөтэй. Цонх бүр нь хаалттай бас их жижигхэн. Би энэ давхарт байх дургүй ээ. Яг л хоригдсон шувуу мэт бүх үйл хөдлөлийг минь энэхүү орон зайгаар хязгаарлаад хаячихсан юм шиг тааламжгүй мэдрэмж төрүүлдэг.
          Хонгил  уруудаад шат хүртэл нийтдээ 120 алхам. Доод давхар уруу буудаг шат тийм ч гоёмсог биш ч гулгаж буухад тохирсон сайхан эд дээ.  Шатан дээр ирэхэд би аль хэдийн агаар дээр зогсож байна.
            Дэлхий үгүй ээ бүр гариг ертөнцийн өндөрлөгт байна.  Агаар дээр би 25 удаа үсэрлээ. Ертөнцийн хамгийн зөөлөн гэхээр зүйлтэй учирлаа. Түүнийг би үүл гэж нэрлэдэг. Үүлэн дээр би хөвөх мэт алхлана. Үүл дулаахан бас зөөлхөн. Одоо би аз жаргалыг амтлан зогсоно.
          Энэ бол 4 давхар. Кларкын гэр бүлд Виллиам хунтаажын бэлгэлсэн дээд зэргийн хивс. Би чамд хайртай хонгорхон минь 🌫️ болдогсон бол чамайгаа тэврээд бүтэн өдөржин унтаж амрах юм сан.
          Бага Кларк их зөрүүд муухай зантай болохоор ноёнтонтой дандаа муудалцдаг. Түүний хэлснийг биелүүлээгүйн төлөө хүүгээ ажилчидын байрлуу цөлчихсөн. Ажилчид энэ давхарт байх хориотой ч би бага Кларкын өглөө бүр сэрээхийн тулд энд ирдэг билээ.

Зүрхний ТусгалWhere stories live. Discover now