🌞🌞🌞 Нар аль хэдийнээ өндөрт мандсан намрын налгар өдөр үргэлжилсээр. Цонхоор орж ирэх нарны гэрэл ширээн дээр тусах нь дулаахан бөгөөд таатай мэдрэмжийг надад мэдрүүлнэ.
Бага байхдаа хөшгөө татаад цонхны наана зогсоод ээжийнхээ хийж өгсөн жижигхэн чихмэлээр өдөржин ганцаараа тоголдог байсансан. Тийм болоод ч тэр үү хаана нар тусч байна тэнд очоод зогсоход надад таатай, амар амгалан мэдрэмжийг өгдөг байх.
Манайх хотоос зайдуу бөглүү тосгонд байдаг ч тосгон маань хэн хүнээс илүү сэтгэлтэй тусч хүмүүстэй. Гэр минь хөрөнгө мөнгөөр хангалуун биш ч давгүй тов хийсэн айл байсан. Эцэг эх маань ажилдаа яваад би гэртээ ганцаараа өнждөг байлаа. Хүүхэд нас минь -хайр халамжаар дутаж, гуниглаж ганцаардсан үед сэтгэлийг минь дулаацуулах дурсамжаар дүүрэн өнгөрчээ.🍰🍰🍰6 насны минь төрсөн өдрөөр аавын минь өгсөн бэлэг өнөөдөр миний мөрөөдөл болон хувирчээ.
Хичээлийн хонхны дуунаар би цочин бодлын ертөнцөөсөө тасран бодит байдалтай нүүр туллаа. Гайхалтай 😣 хичээл дуусчихаж энэ лекцыг сонсохыг тун их хүссэн юм сан. Дахиад л сатаарчихаж энэ тэнэг толгойг би яах вэ? Гэсээр Эли хэдэн хуучин номоо цүнхлэнгээ өөрийгөө зэмлэнэ.
Их сургуульд элсэн ороод аль хэдийн 1 сар өнгөрчээ. Утга зохиолын ангийн оюутан болсон тэрээр хичээл номдоо шамдан сурахыг хүсэвч түүний хүслээр даанч бүтсэнгүй.Жесси: Эли чи сонссон уу профессор Смит биеийн байдлаас болоод дахиж хичээл орж чадахгүй гэсэн. Ууг нь багшийн лекц их сонирхолтой байдаг ш дээ. Харамсалтай юм аа.
Лукас: За больдоо Жес тэр уйтгартай хөгшинөөр яах гээв. Сонирхолыг чинь татах мэдээлэл надад бий шүү. Мэдээж чиний шүтээний талаар (хөмсгөө өргөв)
Жесси: Юу юм бэ? Надад хэлчихэлдээ
Лукас: Төлбөртэй. Надтай хамт болзоонд яв.
Эли: Санасаны ч хэрэггүй! Чам шиг хүүхэмсэг хүнтэй болзох хүн байх болов уу даа (Инээв)
Лукас: Чи дут Эли!
Бэн: Хүссэнч хүсээгүй ч өөрөө задрах нууцыг мэдэх гэж яарах хэрэг юу байна хэмээн ангиас гарч одов. Залуус ч ардаас нь гаран дараагийн танхим руу яарав.
Өмнөх хичээл дээр байсан шиг бодолдоо автахгүй одоо л яг жинхэнээсээ лекц ээ сайтар сонсож идэвхитэй байх болно гэж зоригтойгоор шийдсэн Эли хаалгаар орж ирэн багшийн индэр дээр зогсож буй хүнийг хараад зог тусан царай нь байдгаараа зэвхий даан цайргантжээ.
😨😨😨 Үгүй ээ үгүй ээ энэ л биш шүү. Хөгийн муу хулгана.